Онцгой байдлын ерөнхий газраас нийслэлийн Онцгой байдлын газар, Төрийн ордон болон тусгай объектуудын гамшгаас хамгаалах тасаг, нийслэлийн есөн дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гамшгаас хамгаалах улсын хяналтын ахлах байцаагч, байцаагч нарын уулзалтыг зохион байгууллаа.

Тус уулзалтад Онцгой байдлын ерөнхий газрын Ажиллагааны удирдлагын газрын дарга, хурандаа А.Дашням оролцож, Онцгой байдлын ерөнхий газрын даргын “Хяналт шалгалтын удирдамж батлах тухай” 2025 оны 12 сарын 31-ний өдрийн A/480 дугаар тушаал, “Үер, усны аюулаас урьдчилан сэргийлэх бэлэн байдлыг хангуулах” тухай 05 дугаар сарын 21-ний өдрийн 01 дүгээр удирдамжийн хэрэгжилттэй танилцаж, үүрэг чиглэл өгсөн юм.

Мөн энэ үеэр алба хаагчдад байцаагчийн энгэрийн тэмдэг болон баталгааны тэмдэг, энгэрийн камерыг гардууллаа.




2025/09/26
Шинэ мэдээАлба хаагчид хүйтний улирлын хувцсанд шилжлээ
2025/09/26
Хоногийн мэдээАюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ
2025/09/26
Шинэ мэдээӨнөөдөр буюу аравдугаар сарын 29. Энэ өдөр таны амьдарч байгаа орчин, ажиллаж байгаа газар, айл, өрхийнхөө болоод өөрийн эрсдэлийг тооцож, үүсэж болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэх өдөр.