Зүүн бүсийн Гал түймрийн улсын хяналтын байцаагч нарын сургалтыг зохион байгууллаа

A- A A+

ОБЕГ-ын Гамшгаас хамгаалах сургалтын газар, Гал түймэртэй тэмцэх газраас зүүн бүсийн анги, байгууллагын Гал түймрийн улсын хяналтын байцаагч, ахлах байцаагч нарын сургалтыг энэ сарын 25-26-ны өдрүүдэд зохион байгууллаа. 


Сургалтад Дорнод, Сүхбаатар, Хэнтий аймгийн Гал түймрийн улсын хяналтын байцаагч, ахлах байцаагч болон  Хил хамгаалах ерөнхий газар, Зэвсэгт хүчний анги салбарын холбогдох албан тушаалтнууд, нийт 20 орчим алба хаагч хамрагдсан юм. 


Сургалтаар “Төрийн хяналт шалгалтын тухай” болон “Зөрчил шалган шийдвэрлэх тухай” хууль-ийн хэрэгжилтийн хүрээнд ажиллагаа явуулах, Гал түймрийн хэрэг шийдвэрлэлтэд тулгамдаж байгаа асуудал, Төрийн хяналт шалгалт тухай хууль болон  Төрийн албан хаагчийн ёсзүй, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн анхаарах асуудал, гал түймрийн улсын хяналт шалгалтын цахим бүртгэл мэдээлэл, анхаарах асуудал гэсэн сэдвийн хүрээнд онолын мэдлэг олгож, барилга байгууламжид хяналт, шалгалтыг газар дээр нь хийж, туршлага, мэдээлэл солилцсон байна.

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Алба хаагчид хүйтний улирлын хувцсанд шилжлээ

Алба хаагчид хүйтний улирлын хувцсанд шилжлээ

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

Эрсдэлээ шалгая, аюулгүй байдлаа хангая

Өнөөдөр буюу аравдугаар сарын 29. Энэ өдөр таны амьдарч байгаа орчин, ажиллаж байгаа газар, айл, өрхийнхөө болоод өөрийн эрсдэлийг тооцож, үүсэж болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэх өдөр.