Цаг агаар:
Өнгөрсөн хоногт: Нийт нутгаар цаг агаар тогтуун байлаа.
Өнөөдөр: Нутгийн өмнөд хэсгээр үүлшиж, Завхан голын эх, Алтайн өвөр говиор бороо орно. Бусад нутгаар багавтар үүлтэй, бороо орохгүй. Салхи нутгийн төв хэсгээр баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, Алтайн салбар уулсаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Алтай, Хөвсгөлийн уулархаг нутгаар +9…+14 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Хангайн нурууны өвөр бэл, Орхон-Сэлэнгийн сав газраар +21...+26 градус, бусад нутгаар +15...+20 градус дулаан байна.
Улаанбаатар хотод: Багавтар үүлтэй, бороо орохгүй, салхи баруун хойноос секундэд 4-9 метр, өдөртөө +18...+20 градус дулаан байна.
Төлөв байдал: 26-нд баруун аймгуудын нутгийн зүүн өмнөд, говийн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр, 27-нд говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 28-нд Хангайн уулархаг нутгаар, 29-нд говийн аймгуудын нутгийн зарим газраар бороо орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан, Заг-Байдраг голын эх, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 0...-5 градус хүйтэн, өдөртөө +10...+15 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +8...+13 градус, өдөртөө +21...+26 градус, бусад нутгаар шөнөдөө +2...+7 градус, өдөртөө +16...+21 градус дулаан байна.
Гал түймэр:
Налайх дүүргийн 4 дүгээр хороонд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 09.24-ний өдрийн 07:10 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 28 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Э-гийн 8х16 метрийн хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг шатаж байсныг ажиллаж унтраасан.
Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороонд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 09.24-ний өдрийн 17:41 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 26 дугаар ангийн алба хаагчдыг очиход эзэнгүй 6х6 метрийн хэмжээтэй байшин шатаж байсныг 3ажиллаж унтраасан.
Булган аймгийн Дашинчилэн сумын Сүүж багийн “Зүүн гүдэн” гэдэг газар /аймгийн төвөөс урд зүгт 164 км-т, сумын төвөөс зүүн урд зүгт 3 км-т/ бага оврын ачааны автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 09.24-ний өдрийн 18:45 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Дашинчилэн сум дахь Эрэн хайх аврах бүлгийн алба хаагчдыг очиход иргэн Г-гийн “БОНГО-3” загварын автомашин шатаж байсныг ажиллаж унтраасан.
Багануур дүүргийн 3 дугаар хороонд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 09.25-ны өдрийн 05:25 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 64 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн П-гийн 5 ханатай гэр шатаж байсныг ажиллаж унтраасан.
Ой, хээрийн түймэр:
Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сумын Ёлт багийн "Хором талын- Их хар" гэдэг газар /сумын төвөөс урьд зүгт 150 км-т, Хатгал тосгоноос баруун хойд зүгт 50 км-т/ ой, хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 09.24-ний өдрийн 16:20 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газар, Хатгал тосгон дахь Гал түймэр унтраах, аврах 69 дүгээр ангийн алба хаагчид, Ёлт багийн Засаг даргаар ахлуулсан мэргэжлийн ангийнхан хүрэлцэн очиж 1 өвөлжөө, их хэмжээний хураалттай өвс шатаж байсныг унтраахаар ажиллаж байна.
Хүний үйл ажиллагаатай холбоотой осол:
Төөрсөн, сураггүй болсон: Хөвсгөл аймгийн Тариалан сумын Давааны-Ар багийн "Дуургын нуруу" гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 230 км, Тосонцэнгэл сумаас зүүн хойд зүгт 130 км, Тариалан сумаас хойд зүгт 70 км/ Тосонцэнгэл сумын харьяат 4 хүн самар түүж байснаас 09.21-ний өдрийн 15:00-16:00 цагийн орчим иргэн Э нь отгоосоо 1 км зайтай газарт түүсэн самраа сахиж үлдсэн бөгөөд хамт явсан хүмүүс нь самар түүгээд буцаж ирэхэд нь сураггүй болсон байсан тухай дуудлагыг 09.22-ны өдрийн 14:40 цагт хүлээн авсан. ОБЕГ-ын харьяа Үндэсний аврах бригад, Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газар, Эрэн хайх, аврах салбар, Тариалан сум дахь Гал түймэр унтраах, аврах 46 дугаар анги, аймгийн Цагдаагийн газар, Тосонцэнгэл сумын Мэргэжлийн анги, Тариалан сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд 09.24-ний өдөр иргэн Э (46 настай эмэгтэй)-г эрэн хайх ажиллагааг зохион байгуулан ажиллаж байна.
Ус, цас, шаварт суусан: Налайх дүүргийн 1 дүгээр хорооны “Задгай”-д /Тэнгэрийн энерги амралтын газрын урд талд/ "Туул" голын усанд автомашин суусан гэсэн дуудлагыг 09.25-ны өдрийн 04:20 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 28 дугаар ангийн алба хаагчдыг очиход Налайх дүүргийн 2 дугаар хорооны харьяат иргэн А-гийн "Ланд Крузер-100" загварын автомашинтай /1 зорчигчтой/ Туул голын усанд суусан байсныг татан гаргаж, иргэн А /34 настай, эрэгтэй/-г аюулгүй газарт гаргасан.
ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР
2025/09/25
Шинэ мэдээОнцгой байдлын ерөнхий газар, Гамшиг судлалын үндэсний хүрээлэн хамтран зохион байгуулсан “Гамшигт тэсвэртэй дэд бүтэц – Disaster Resilient Infrastructure 2025” олон улсын эрдэм шинжилгээний хурлын үеэр Монгол Улс болон олон улсын судлаачид гамшгийн эрсдэлийг бууруулах, хотын дэд бүтцийг тэсвэржүүлэх чиглэлээр зочин илтгэл 1, үндсэн 17 илтгэл, ханын 9 илтгэлийг хэлэлцүүллээ.
2025/09/25
Шинэ мэдээУулзалтын үеэр Монгол Улсын Онцгой байдлын байгууллага, АНУ-ын Армийн хамтарсан агаараас болон уснаас аврах дадлага сургуулийг 2026 онд зохион байгуулах, Баян-Өлгий, Ховд аймагт гамшгаас хамгаалах бэлтгэл, бэлэн байдлыг бэхжүүлэхэд хамтран ажиллахаар тохиролцсон юм.
2025/09/25
Шинэ мэдээБайгалийн гамшигтай тэмцэх үндэсний чадавхыг дээшлүүлэхэд чиглэсэн, гамшгийн эрсдэлийг үнэлэх, бууруулах стратеги, арга зүй боловсруулахад техникийн туслалцаа үзүүлэх хамтарсан төсөл хэрэгжүүлэх ба байгалийн гамшгийн үед харилцан туслалцаа үзүүлж, энэ салбарын бусад харилцан сонирхол илэрхийлсэн чиглэлүүдээр хамтран ажиллана.