Гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль эхэллээ

A- A A+

Уур амьсгалын өөрчлөлтөөс шалтгаалсан гамшгийн тоо, нийгэм, эдийн засагт учруулж байгаа хохирлын хэмжээ улам нэмэгдэх хандлагатай байгаа нь манай улсад гамшгийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангах, чадавхыг бэхжүүлэх, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, хүн амыг гамшгаас хамгаалах чиглэлд тусгайлан сургаж бэлтгэх зайлшгүй шаардлагыг бий болгож байгаа юм.

Тийм ч учраас Онцгой байдлын ерөнхий газрын дэд дарга, хурандаа Ц.Уранчимэг “Монгол Улсын Засгийн газраас гамшгаас урьдчилан сэргийлэх, бэлтгэл бэлэн байдлыг чухалчилж, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, үндэсний сөрөн тэсвэрлэх чадавхыг бий болгохоор үе шаттай ажиллаж байгаагийн нэг хэлбэр нь энэхүү Гамшгаас хамгаалах дадлага сургуулилт юм. Дэлхийн улс орнуудын туршлагаас харахад гамшгийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд бүх нийтийн оролцоог нэмэгдлүүлэхэд анхаарлаа хандуулж байна. Иймд, энэ удаагийн сургууль нь та бүхэнд гамшгаас хамгаалах бэлэн байдлын төлөвлөгөөндөө тодотгол хийж, салбар хоорондын хамтын ажиллагааны уялдаа холбоог хангах, ард иргэдэд мэдлэг олгох боломж гэж үзэж идэвх санаачилгатай оролцох хэрэгтэй” хэмээн Булган аймагт зохион байгуулагдаж байгаа Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийн нээлтэд хэлсэн үгэндээ онцолсон юм.

Ийнхүү Монгол Улсын Шадар сайдын баталсан хуваарийн дагуу Онцгой байдлын ерөнхий газраас Булган аймагт зохион байгуулж байгаа Гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль өнөөдөр эхэллээ.

Сургуулийн нээлтийн ажиллагаанд ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Ц.Уранчимэг, Гамшгаас хамгаалах сургалтын газрын дарга, хурандаа Х.Сүхбаатар, Булган аймгийн Засаг дарга Д.Пүрэв-Очир, Онцгой байдлын газрын дарга, дэд хурандаа Н.Хишигдорж нарын холбогдох албаны хүмүүс оролцсон юм.

Булган аймагт сүүлийн 10 жилийн хугацаанд 871 удаагийн аюулт үзэгдэл, осол бүртгэгдэж, 116 хүний амь нас эрсдэж, 172.2 мянган толгой мал хорогдож, 17.8 тэрбум төгрөгийн хохирол учирсан байна. Түүнчлэн объектын гал түймэр, ой хээрийн түймэр, усны осол, хүчтэй салхи шуурганы аюул зонхилон тохиолддог байна.

Энэ удаагийн Гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль нь Булган аймгийн хэмжээнд тохиолдож болзошгүй гамшгийн эрсдэл, аюулыг эрт илрүүлэх, урьдчилан сэргийлэх, хохирлыг бууруулах, гамшгийн үед шуурхай хариу арга хэмжээ авах орон нутгийн чадавхыг дээшлүүлэх зорилтын хүрээнд зохион байгуулагдана.

Тус аймагт 13 жилийн дараа зохион байгуулагдаж байгаа иж бүрэн сургуульд аймгийн Онцгой комисс, гамшгаас хамгаалах 15 алба, 17 ерөнхий зориулалтын мэргэжлийн анги, сумдын Засаг дарга нар, нийт 1800 гаруй ажилтан, албан хаагч оролцож, “Гамшгаас хамгаалах төлөвлөлт, бэлэн байдал, харилцан ажиллагаа” үндсэн сэдвийн хүрээнд дадлага сургуульд хамрагдах юм.

 

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Ухаалаг утасны болон и монголиа апплейкшны Emergency SOS системээр дуудлага мэдээлэл өгөх боломжтой

Гар утаснаасаа хамаарч хажуу талын товчлуурыг сонгон Emergency SOS товчийг дарж, fire101 товчийг сонгож, 1 товчлуурыг дарна.

Гамшгийн үеийн хүмүүнлэгийн зохицуулалт, эрэн хайх, аврах чадавхыг бэхжүүлэх асуудлаар санал солилцлоо

Уулзалтаар гамшгийн үед үндэсний болон олон улсын байгууллагуудын хамтын ажиллагаа, мэдээлэл солилцоо, хүмүүнлэгийн тусламжийг хүлээн авах, зохицуулах чадавхыг бэхжүүлэх, сургалтын хичээлийн агуулга, хэрэгжилт, зохион байгуулалтын уялдааг хангах талаар санал солилцов.