Онцгой байдлын алба хаагчид зуны спортын XVI наадамд амжилттай оролцлоо

A- A A+

Монголын бүх ард түмний зуны спортын XVI наадам Улаанбаатар хот, Баянхонгор аймагт амжилттай болж өндөрлөлөө. Наадмын шигшээ тэмцээнд 21 аймаг, есөн дүүргийн 291 дасгалжуулагч, 3258 тамирчин спортын 28 төрлийн 210 зай, жин, ангилалд 879 багц медалийн төлөө өрсөлдсөн юм.
Тус наадмын Буудлагын 25м спорт гар бууны төрөлд ОБЕГ-ын Аврагч биеийн тамир, техник-спортын хороо, 120 дугаар ангийн тамирчин, ахлах дэслэгч Т.Баярцэцэг алтан медаль, 10м хийн гар бууны төрөлд мөнгөн медаль хүртлээ.

Харин хөнгөн атлетикийн төрөлд Зүүн бүсийн төв Дорнод аймгийн Онцгой байдлын газрын Шуурхай удирдлага, зарлан мэдээлэх тасгийн холбоо зарлан мэдээлэл хариуцсан мэргэжилтэн, ахлах дэслэгч П.Оюунзаяа 100м гүйлтэд шигшээ наймд багтаж, 4х400 холимог төрөлд дөрөвдүгээр байрт шалгарсан амжилтыг үзүүлсэн юм.

Мөн Боксын эрэгтэйчүүдийн 55 кг-ын жинд Төв аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 75-р ангийн аврагч, гал сөнөөгч, дэд ахлагч Л.Даваадорж алтан медаль, Пауэрлифтингийн насанд хүрэгчдийн +84 кг-ын жинд Баянхонгор аймгийн Онцгой байдлын газрын тамирчин, ахлах ахлагч Т.Сарнай хүрэл медаль тус тус хүртлээ.

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Ухаалаг утасны болон и монголиа апплейкшны Emergency SOS системээр дуудлага мэдээлэл өгөх боломжтой

Гар утаснаасаа хамаарч хажуу талын товчлуурыг сонгон Emergency SOS товчийг дарж, fire101 товчийг сонгож, 1 товчлуурыг дарна.

Гамшгийн үеийн хүмүүнлэгийн зохицуулалт, эрэн хайх, аврах чадавхыг бэхжүүлэх асуудлаар санал солилцлоо

Уулзалтаар гамшгийн үед үндэсний болон олон улсын байгууллагуудын хамтын ажиллагаа, мэдээлэл солилцоо, хүмүүнлэгийн тусламжийг хүлээн авах, зохицуулах чадавхыг бэхжүүлэх, сургалтын хичээлийн агуулга, хэрэгжилт, зохион байгуулалтын уялдааг хангах талаар санал солилцов.