Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

A- A A+

Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Улаанбаатар хотод 10 мм, Архангай аймгийн 12 суманд 0.2-7 мм, Булган аймгийн 2 суманд 4 мм, Говьсүмбэр аймгийн 1 суманд 1.4 мм, Дорнод аймгийн 4 суманд 0.5-1 мм, Завхан аймгийн 8 суманд 2-10 мм, Орхон аймгийн 2 суманд 2.7 мм, Өвөрхангай аймгийн 10 суманд 0.6-22 мм, Өмнөговь аймгийн 2 суманд  1.5-2 мм, Увс аймгийн  1 суманд 5 мм, Сүхбаатар аймгийн1 суманд 1 мм, Сэлэнгэ аймгийн 3 суманд 7-12 мм, Хөвсгөл аймгийн 18 суманд 4-9 мм,  бороо орсон. Бусад нутгаар тогтуун байна.

Өнөөдөр: Нутгийн баруун хэсгээр солигдмол үүлтэй, бусад нутгаар үүлэрхэг. Төв болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар бороо, уулаараа нойтон цас орно. Нутгийн зүүн хагаст баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, говь, тал, хээрийн нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ.

Нутгийн зүүн хагаст бага зэрэг сэрүүсэж Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан, Заг-Байдраг голын эх, Эг, Үүр, Тэрэлж голын хөндийгөөр +5…+10 градус, говийн бүс нутаг болон Дорнод-Монголын тал нутаг, Халх голын хөндийгөөр +15...+20 градус, бусад нутгаар +9...+14 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: үлэрхэг. Бага зэргийн бороо орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. +9...+11 градус дулаан байна.

Төлөв байдал:  24-нд баруун аймгуудын нутгийн баруун, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 25-нд баруун аймгуудын нутгийн өмнөд хэсгээр, 26-нд говийн бүс нутгаар, 27-нд говийн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр хур тунадас орно. Салхи 24-нд нутгийн зүүн хэсгээр секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Ихэнх нутгаар өдөртөө бага зэрэг дулаарч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан, Заг-Байдраг голын эх, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө -2...-7 градус хүйтэн, өдөртөө +8...+13 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +8...+13 градус, өдөртөө +19...+24 градус, бусад нутгаар шөнөдөө +1…+6 градус, өдөртөө +14...+19 градус дулаан байна.

Гал түймэр:

Сонгинохайрхан дүүргийн 40 дүгээр хороонд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 19:42 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 29 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн Б-гийн эзэмшлийн 5 ханатай гэр эд зүйлийн хамт бүрэн, зэрэгцээ барьсан иргэн А-гийн 5 ханатай гэрийн хойд талын хэсэг хайрагдан шатаж байсныг ажиллаж унтраасан. Уг гал түймэрт иргэн Н /25 настай, эмэгтэй/, иргэн А /3 настай, эмэгтэй/ нь буцалтгүй нэрвэгдэгч болсон байсныг Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэст шилжүүлэн өгсөн.

Ховд аймгийн Жаргалант сумын Бичигт багт өвс шатаж байна гэсэн дуудлагыг 20:39 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 48 дугаар ангийн алба хаагчдыг очиход 5 тн орчим хураалттай задгай өвс шатаж байсныг ажиллан унтрааж, иргэн Т-д хүлээлгэн өгсөн.

Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Мандал багт малын эмийн сангийн байшин шатаж байна гэсэн дуудлагыг 22:45 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 27 дугаар ангийн алба хаагчдыг очиход 10х8 метрийн хэмжээтэй байшингийн баруун булан болон тааз хэсэг шатаж байсныг ажиллан унтрааж, иргэн Э-д хүлээлгэн өгсөн. 

Увс аймгийн Улаангом сумын 8 дугаар багийн “Тарлан” гэдэг газар /аймгийн төвөөс хойд зүгт 38 км/ өвс шатаж байна гэсэн дуудлагыг 23:52 цагт хүлээн авсан. Увс аймгийн Онцгой байдлын газрын 41 дүгээр ангийн алба хаагчдыг очиход 10х15 хэмжээтэй өвөлжөөнд 46 тн орчим задгай өвс, 200 боодол өвс шатаж байсныг ажиллан унтрааж, иргэн Б-д хүлээлгэн өгсөн.

Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороонд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 09.23-ны өдрийн 05:03 цагт хүлээн авсан. Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 34 дүгээр ангийн алба хаагчдыг очиход эзэмшигч тодорхойгүй айлын 5 ханатай гэр эд зүйлийн хамт бүрэн шатсан, 3х1 метрийн хэмжээтэй амбаарын зүүн талын хэсэг хайрагдсан байсныг ажиллаж унтраасан.

Ой, хээрийн түймэр: 

Хөвсгөл аймгийн Цагааннуур сумын Гурвансайхан багийн ''Морогийн-Ар'' гэдэг газар /аймгийн төвөөс  зүүн хойд зүгт 252 км-т, сумын төвөөс 45 км-т/ ойн гал түймэр гарсан тухай дуудлагыг 09.18-ны өдрийн 08:40 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид, Цагааннуур сумын, Ренчинлхүмбэ сумын Мэргэжлийн ангийнхан ажиллан 09.22-ны өдрийн 15:00 цагт ойн түймрийг бүрэн унтрааж, тус сумын Тамгын газрын даргад хүлээлгэн өгсөн. Түймэрт 170 га ойн талбай өртсөн.

Хүний үйл ажиллагаатай холбоотой осол:

Төөрсөн, сураггүй болсон: Хөвсгөл аймгийн Тариалан сумын Баянхошуу багийн “Сайхан мод” гэдэг газар /сумын төвөөс баруун хойд зүгт 30 км/  ойд мод бэлтгэж байсан иргэд бага насны хүүхдээ автомашин дотроо унтуулж орхиод, мод бэлтгэж байгаад буцаад ирэхэд нь хүүхэд нь сураггүй болсон тухай дуудлагыг 09.17-ны өдрийн 16:57 цагт хүлээн авсан. Орхон, Хөвсгөл, Булган, Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газар, Үндэсний аврах бригад, Зэвсэгт хүчин, Цагдаагийн байгууллага, Хилийн цэргийн байгууллага, Прокурорын байгууллага, Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газар, аймгийн Цэргийн штаб, мөн аймгийн Мөрөн, Тариалан сумын мэргэжлийн анги, сайн дурын иргэд, нийт 151 хүн, 24 техник хэрэгсэл, 8 эрэлч нохой, 6 морьтойгоор 4 бүлэгт хуваагдан П /2 настай, эрэгтэй/-г эрэн хайх ажиллагааг зохион байгуулан ажиллаж байна.

Цас шаварт суусан: Завхан аймгийн Алдархаан сумын Чигэстэй багийн “Загастайн даваа” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 50 км, сумын төвөөс зүүн хойд зүгт 80 км/ Завхан аймгийн Улиастай сумаас Тосонцэнгэл сумын чиглэлд зорчиж байсан автомашин цасанд суусан тухай дуудлагыг 12:10 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 43 дугаар ангийн алба хаагчдыг очиход "Howo" загварын ачааны автомашин, "Prius" загварын суудлын автомашин /3 зорчигчтой/, "Sai" загварын суудлын автомашин /2 зорчигчтой/, "KIA Bongo-3" загварын ачааны автомашин /2 зорчигчтой/, тус тус цасанд суусан байсныг татан гаргаж ажилласан.

Ус, цаг уурын гаралтай аюулт үзэгдэл:

Үер: Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороонд үерийн усанд айл автсан гэх дуудлагыг 09.23-ны өдрийн 02:25, 04:48 цагт тус тус хүлээн авсан. 3 айлын байшин, гэр, хашаа, 8х20 метрийн хэмжээтэй автомашин засварын төв тус тус усанд автсан байсныг тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 26 дугаар ангийн алба хаагчид ажиллаж үерийн усыг соруулсан.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Гамшигт тэсвэртэй дэд бүтцийг хөгжүүлэхэд шинжлэх ухаан, судалгааны нотолгоо чухал үүрэгтэйг харууллаа

Онцгой байдлын ерөнхий газар, Гамшиг судлалын үндэсний хүрээлэн хамтран зохион байгуулсан “Гамшигт тэсвэртэй дэд бүтэц – Disaster Resilient Infrastructure 2025” олон улсын эрдэм шинжилгээний хурлын үеэр Монгол Улс болон олон улсын судлаачид гамшгийн эрсдэлийг бууруулах, хотын дэд бүтцийг тэсвэржүүлэх чиглэлээр зочин илтгэл 1, үндсэн 17 илтгэл, ханын 9 илтгэлийг хэлэлцүүллээ.

Гамшгаас хамгаалах бэлтгэл, бэлэн байдлыг бэхжүүлэхэд хамтран ажиллахаар боллоо

Уулзалтын үеэр Монгол Улсын Онцгой байдлын байгууллага, АНУ-ын Армийн хамтарсан агаараас болон уснаас аврах дадлага сургуулийг 2026 онд зохион байгуулах, Баян-Өлгий, Ховд аймагт гамшгаас хамгаалах бэлтгэл, бэлэн байдлыг бэхжүүлэхэд хамтран ажиллахаар тохиролцсон юм.

Байгалийн гамшигтай тэмцэх үндэсний чадавхыг дээшлүүлэхэд хамтран ажиллана

Байгалийн гамшигтай тэмцэх үндэсний чадавхыг дээшлүүлэхэд чиглэсэн, гамшгийн эрсдэлийг үнэлэх, бууруулах стратеги, арга зүй боловсруулахад техникийн туслалцаа үзүүлэх хамтарсан төсөл хэрэгжүүлэх ба байгалийн гамшгийн үед харилцан туслалцаа үзүүлж, энэ салбарын бусад харилцан сонирхол илэрхийлсэн чиглэлүүдээр хамтран ажиллана.