Монгол Улсын Засгийн газар, БНФУ-ын Засгийн газар хооронд байгуулсан санхүүгийн хэлэлцээрийн хүрээнд хэрэгжиж байгаа “Онцгой байдлын ерөнхий газарт гал унтраах тусгай зориулалтын автомашин нийлүүлэх II шатны төсөл”-ийн хүрээнд гал түймэр унтраах 42м урттай автомеханик шатны 2, 32м урттай автомеханик шатны 2 буюу нийт 4 автомашиныг хүлээн аваад байна.

Шинээр нийлүүлэгдсэн 42м урттай автомеханик шатны автомашиныг НОБГ-ын Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах аврах 10 дугаар анги, Баянзүрх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангид, 32м урттай автомеханик шатны автомашиныг Баянхонгор аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 16 дугаар анги, Өвөрхангай аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 12 дугаар ангид тус тус хуваарилсан юм.

Дээрх автомашинуудын ашиглалт, засвар үйлчилгээний сургалтыг Франц улсын “Десотел” группын сургагч багш нар 15 хоногийн хугацаанд 30 гаруй алба хаагчийг хамруулан зохион байгууллаа.
Тус автомашинууд нь Онцгой байдлын ерөнхий газрын захиалгаар цаг уур, орчин нөхцөлд тохируулан үйлдвэрлэгдсэн бөгөөд Онцгой байдлын байгууллагад 42м урттай гал түймэр унтраах автомеханик шатны автомашин анх удаагаа нийлүүлэгдэж, үүрэг гүйцэтгэж эхэллээ.

2025/09/22
Хоногийн мэдээАюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ
2025/09/22
Шинэ мэдээУлсын хэмжээнд он гарсаар эхний долоон сарын байдлаар (2026.01.01-07.31) байдлаар 3223 удаагийн гамшиг, аюулт үзэгдэл, ослын дуудлага, мэдээлэл бүртгэгдлээ.
2025/09/22
Шинэ мэдээКолумби бол арабика сортын кофены үйлдвэрлэлээр дэлхийд хоёрдугаарт ордог улс юм.