JDS хөтөлбөрийн элсэлтэд оролцохыг урьж байна

A- A A+

“Хүний Нөөцийг Хөгжүүлэх JDS Тэтгэлэгт Хөтөлбөр” нь Япон Улсын Засгийн газрын буцалтгүй тусламжаар хэрэгжиж байгаа бөгөөд  энэ жилийн элсэлтээ авч байна.

Тус хөтөлбөрийн хүрээнд Монгол Улсын төрийн байгууллагын алба хаагч, хувийн хэвшлийн ажилтныг Япон Улсын их, дээд сургуулийн магистр, докторын хөтөлбөрт хоёр жилийн хугацаатай суралцуулах юм.

Тавигдах шаардлага болон суралцах чиглэлийг хөтөлбөрийн дэлгэрэнгүйг  https://jds-scholarship.org/country/mongolia/index.html цахим хуудаснаас авах боломжтой.

 Өргөдлийн маягт хүлээж авах эцсийн хугацаа:

  • Магистр: 10 дугаар сарын 27 (Даваа) хүртэл
  • Доктор: 12 дугаарсарын 8 (Даваа) хүртэл

Дараах хуваарийн дагуу танилцуулга семинар цахим болон танхимаар зохион байгуулагдана. Хэрэв та оролцохыг хүсвэл https://forms.office.com/r/pxVLudDw2U цахим хуудсаар урьдчилан бүртгүүлэхийг зөвлөж байна.

Танилцуулга семинар :

  • 9 сарын 20 (Бямба) 11:00-12:30 (Цахимаар)
  • 9 сарын 27 (Бямба) 11:00-12:30 (Танхимаар)
  • 9 сарын 29 (Даваа) 18:00-19:00 (Судалгааны төлөвлөгөө бичих арга зүйн лекц семинар /Танхимаар) ※JDS төгсөгч танилцуулга хийнэ
  • 10 сарын 1 (Лхагва) 12:00-13:30 (Цахимаар)
  • 10 сарын 7 (Мягмар) 18:30-20:00 (Танхимаар)

Дээрх семинараас гадна Улаанбаатар хот дахь байгууллагууд дээр очиж танилцуулга семинар хийх боломжтой тул төслийн оффист хүсэлтээ ирүүлэх боломжтой.

Харилцах утас: 262416, 99045170 (ОБЕГ-ын Бодлого төлөвлөлтийн газрын Гадаад хамтын ажиллагааны хэлтсийн дарга, хошууч Г.Ган-Эрдэнэ)

ОБЕГ-ын Бодлого төлөвлөлтийн газар

 

 

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Алба хаагчид хүйтний улирлын хувцсанд шилжлээ

Алба хаагчид хүйтний улирлын хувцсанд шилжлээ

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

Эрсдэлээ шалгая, аюулгүй байдлаа хангая

Өнөөдөр буюу аравдугаар сарын 29. Энэ өдөр таны амьдарч байгаа орчин, ажиллаж байгаа газар, айл, өрхийнхөө болоод өөрийн эрсдэлийг тооцож, үүсэж болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэх өдөр.