“What3words” апплейкшн аврах ажиллагааг шуурхай зохион байгуулах ач холбогдолтой

A- A A+

Онцгой байдлын байгууллагын хэмжээнд аюул, ослын голомтыг шуурхай тогтоож, эрэн хайх, аврах ажиллагааг цаг алдалгүй зохион байгуулах, болзошгүй аюул, ослоос иргэдийн амь насыг авран хамгаалах зорилгоор what3words буюу гурван үгт хаягийн системийг ашигладаг.

Тус программыг өөрийн барьж байгаа гар утаснаасаа хамааран Playstore болон Appstore-оос татаж суулган байх шаардлагатай.

Мэдээлэл, дуудлага өгч байгаа иргэн өөрийн байгаа газрынхаа хаягаа мэдэхгүй, координат өгөх боломжгүй тохиолдолд өөрийн ухаалаг гар утсан дээрээ интернэттэй болон интернэтгүй үед “what3word” программыг ашиглан 3 үгт хаягаа ирүүлнэ. Ингэснээр дуудлагын байршлыг нарийвчлалтайгаар тогтоож, цаг алдалгүй шуурхай мэдээллийг хүлээн авах боломжийг бүрдүүлдэг юм.

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Ухаалаг утасны болон и монголиа апплейкшны Emergency SOS системээр дуудлага мэдээлэл өгөх боломжтой

Гар утаснаасаа хамаарч хажуу талын товчлуурыг сонгон Emergency SOS товчийг дарж, fire101 товчийг сонгож, 1 товчлуурыг дарна.

Гамшгийн үеийн хүмүүнлэгийн зохицуулалт, эрэн хайх, аврах чадавхыг бэхжүүлэх асуудлаар санал солилцлоо

Уулзалтаар гамшгийн үед үндэсний болон олон улсын байгууллагуудын хамтын ажиллагаа, мэдээлэл солилцоо, хүмүүнлэгийн тусламжийг хүлээн авах, зохицуулах чадавхыг бэхжүүлэх, сургалтын хичээлийн агуулга, хэрэгжилт, зохион байгуулалтын уялдааг хангах талаар санал солилцов.