Гамшгийн үеийн бүсийн удирдлага, зохицуулалтын холбооны найдвартай ажиллагаа, шуурхай байдлыг хангах чадвараа нэмэгдүүлэв

A- A A+

ОБЕГ-ын Гамшгаас хамгаалах сургалтын газар, Холбоо, мэдээллийн технологийн газар хамтран Зүүн бүсийн холбоочдын сургалт, дадлагыг энэ сарын 15-16-ны өдрүүдэд Хэнтий аймагт зохион байгууллаа.

Сургалтад зүүн бүсийн Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймгийн Онцгой байдлын газрын холбоо, зарлан мэдээлэл хариуцсан мэргэжилтэн, дуудлага хүлээн авагч, жолооч-холбооч нарын 40 гаруй алба хаагч хамрагдсан юм.

Онцгой байдлын байгууллагаас бүсийн хэмжээнд мэдээллийн систем, сүлжээний дэд бүтцийг өргөтгөх, харилцаа холбооны техник хэрэгслийн чадавхыг нэмэгдүүлэх, кибер аюулгүй байдлыг хангах, алба хаагчдын мэдлэг, ур чадварыг тасралтгүй дээшлүүлэх цогц ажлуудыг шат дараатай хэрэгжүүлэхээр зорилт тавин ажиллаж байна.

Энэ хүрээнд гамшиг, ослын дуудлага ихээр бүртгэгддэг бүс нутгуудад харилцаа холбооны техник, хэрэгслийн чадавхыг нэмэгдүүлэх, шинээр байгуулагдсан анги, салбаруудыг интернэтийн нэгдсэн удирдлага бүхий сүлжээнд холбох, “Старлинк” хиймэл дагуулын төхөөрөмж, орон зайн мэдээллийн системүүдийг нэвтрүүлэх, нисгэгчгүй нисэх төхөөрөмжийг гамшгийн удирдлагад ашиглах зэрэг шинэчлэл, дэвшлийг хийж байна.

Тиймээс энэ удаагийн сургалтаар радио холбоо, мэдээллийн технологи, орон зайн болон кибер аюулгүй байдлын чиглэлээр онол, практикийн мэдлэг олгож, гамшгийн үеийн бүсийн удирдлага, зохицуулалтын холбооны найдвартай ажиллагаа, шуурхай байдлыг хангах чадварыг алба хаагчдад эзэмшүүллээ.

 

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Алба хаагчид хүйтний улирлын хувцсанд шилжлээ

Алба хаагчид хүйтний улирлын хувцсанд шилжлээ

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

Эрсдэлээ шалгая, аюулгүй байдлаа хангая

Өнөөдөр буюу аравдугаар сарын 29. Энэ өдөр таны амьдарч байгаа орчин, ажиллаж байгаа газар, айл, өрхийнхөө болоод өөрийн эрсдэлийг тооцож, үүсэж болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэх өдөр.