Хамтын ажиллагааны талаар санал солилцлоо

A- A A+

ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян, БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд, эрхэмсэг хатагтай Шэнь Миньжуантай уулзаж, хоёр орны гамшгаас хамгаалах салбарын хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.

 Уулзалтаар талууд Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын “Хил орчмын ой, хээрийн гал түймрээс урьдчилан сэргийлэх, түймэртэй тэмцэх талаар хамтран ажиллах хэлэлцээр”-т нэмэлт өөрчлөлт оруулах, хэлэлцээрийн хүрээнд хамтарсан комисс байгуулах, Онцгой байдлын байгууллагын хот дахь эрэн хайх, аврах багийг чадавхжуулах, алба хаагчдыг БНХАУ-д академик түвшинд суралцуулах болон бусад асуудлаар хэлэлцсэн юм.

 Хатагтай Шэнь Миньжуан хоёр орны гамшгаас хамгаалах салбарын хамтын ажиллагааг цаашид улам бүр өргөжүүлэн хөгжүүлэхэд анхаарч ажиллахаа энэ үеэр онцлон тэмдэглэлээ.

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Алба хаагчид хүйтний улирлын хувцсанд шилжлээ

Алба хаагчид хүйтний улирлын хувцсанд шилжлээ

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

Эрсдэлээ шалгая, аюулгүй байдлаа хангая

Өнөөдөр буюу аравдугаар сарын 29. Энэ өдөр таны амьдарч байгаа орчин, ажиллаж байгаа газар, айл, өрхийнхөө болоод өөрийн эрсдэлийг тооцож, үүсэж болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэх өдөр.