Монгол Улсын Ерөнхий сайдын 2025 оны 19 дүгээр захирамжаар байгуулагдсан “Монгол Улсын Үндэсний сөрөн тэсвэрлэх чадавхыг сайжруулах стратегийн баримт бичиг"-ийг боловсруулах ажлын хэсгийн II хуралдаан өнөөдөр боллоо.

Хуралдаанаар төрийн бодлого, улс орны нийгэм эдийн засгийн байдал, цаашдын чиг хандлага, Монгол Улсын аюулгүй байдлын гадаад, дотоод орчинд гарч байгаа өөрчлөлт, холбогдох тооцоо, судалгаанд үндэслэн боловсруулсан анхны төсөлтэй танилцаж, санал, шүүмж өрнүүллээ.
Хуралдаанаар дээрх төсөлд нэмэлт өөрчлөлт оруулах болон өөрчлөх тодорхой саналуудыг тусган ойрын хугацаанд эцэслэх шийдвэрлэхээр тохиролцлоо. Үндэсний сөрөн тэсвэрлэх стратеги бол аливаа гэнэтийн аюул, эрсдэлийг богино хугацаанд даван туулах, улмаар төр, нийгмийн амьдралыг сэргээн босгох чадавхыг хангахад чиглэгдсэн бүх нийтийн оролцоонд тулгуурласан арга хэрэгсэл юм.
Эх сурвалж: ЗХЖШ

2025/09/16
Шинэ мэдээАлба хаагчид хүйтний улирлын хувцсанд шилжлээ
2025/09/16
Хоногийн мэдээАюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ
2025/09/16
Шинэ мэдээӨнөөдөр буюу аравдугаар сарын 29. Энэ өдөр таны амьдарч байгаа орчин, ажиллаж байгаа газар, айл, өрхийнхөө болоод өөрийн эрсдэлийг тооцож, үүсэж болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэх өдөр.