Гамшгийн эрсдэлийн удирдлага, үнэлгээ, дотоод ажил хариуцсан мэргэжилтнүүд ур чадвараа дээшлүүлж байна

A- A A+

Онцгой байдлын ерөнхий газраас “Монгол орны хөдөөгийн иргэдийн уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох чадавхыг бэхжүүлэх нь” төсөлтэй хамтран төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын гамшгийн эрсдэлийн удирдлага, үнэлгээ, дотоод ажил хариуцсан мэргэжилтний сургалтыг МУЗН-ийн Хүүхэд, залуучуудын хөгжлийн төвд зохион байгуулж байна. 

Энэ сарын 19-нийг хүртэл үргэлжлэх тус сургалтад төв болон орон нутгийн  гамшгийн эрсдэлийн удирдлага, үнэлгээ, дотоод ажил хариуцсан 45 алба хаагч хамрагдаж байгаа юм.

Уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэн гамшиг, аюулт үзэгдэл, ослын тоо, давтамж, цар хүрээ эрчимтэй нэмэгдэж, эрсдэлийн үнэлгээ, загварчлалын хүрээг даван гарч байна.  Тиймээс гамшгийн эрсдэлийн үдирдлага, үнэлгээ хариуцсан мэргэжилтний мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэх, орон нутгийн хэмжээнд гамшгийн эрсдэлийг бууруулах үйл ажиллагааг эрсдэлийн үнэлгээ, мэдээлэлд суурилан бодитой төлөвлөж хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх, эрсдэлийн зураглал боловсруулах, эрсдэлийн үнэлгээ, тоон мэдээлэлд дүн шинжилгээ хийх ойлголтыг нэмэгдүүлэх  мэдлэг, ойлголтыг өгч байна.

 Мөн алба хаагчдад МУЗН-ийн эмнэлгийн анхан шатны мэдлэг олгох дадлагыг эзэмшүүлэх юм.

 

 

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Ухаалаг утасны болон и монголиа апплейкшны Emergency SOS системээр дуудлага мэдээлэл өгөх боломжтой

Гар утаснаасаа хамаарч хажуу талын товчлуурыг сонгон Emergency SOS товчийг дарж, fire101 товчийг сонгож, 1 товчлуурыг дарна.

Гамшгийн үеийн хүмүүнлэгийн зохицуулалт, эрэн хайх, аврах чадавхыг бэхжүүлэх асуудлаар санал солилцлоо

Уулзалтаар гамшгийн үед үндэсний болон олон улсын байгууллагуудын хамтын ажиллагаа, мэдээлэл солилцоо, хүмүүнлэгийн тусламжийг хүлээн авах, зохицуулах чадавхыг бэхжүүлэх, сургалтын хичээлийн агуулга, хэрэгжилт, зохион байгуулалтын уялдааг хангах талаар санал солилцов.