Олон улсын туршлагаас суралцаж, мэргэжлийн ур чадвараа дээшлүүллээ

A- A A+

БНСУ-ын Үндэсний Гал түймэртэй тэмцэх газар болон тус улсын Олон улсын хамтын ажиллагааны байгууллага (KOICA), Онцгой байдлын ерөнхий газрын хамтын ажиллагааны хүрээнд “Монгол Улсын гамшгийн хариу арга хэмжээ болон яаралтай тусламж үзүүлэх чадавхыг бэхжүүлэх сургалт"-ыг зохион байгуулж, сургалтад хамрагдсан алба хаагчдад гэрчилгээ гардууллаа.

Сургалтын хаалтын арга хэмжээнд ОБЕГ-ын Гал түймэртэй тэмцэх газрын дарга, хурандаа Ц.Нямбаяр, БНСУ-ын Үндэсний гал түймэртэй тэмцэх газрын Тоног төхөөрөмж, технологийн хэлтсийн дарга  Жон Гван Бук  нар оролцож,  алба хаагчдад ажлын амжилт хүсэж, сурсан, мэдлэгээ ажил, албандаа хэрэгжүүлж, бусдыгаа сургаж, дадлагажуулахад анхаарч ажиллана гэдэгт итгэлтэй байгааг онцолсон юм.

ОБЕГ-ын харьяа Үндэсний аврах бригад, Шуурхай удирдлага, зарлан мэдээллийн төв-119 дүгээр ангийг түшиглэн  зохион байгуулсан тус сургалтад ОБЕГ-ын харьяа Агаараас эрэн хайх, аврах 111 дүгээр анги, Үндэсний аврах бригад, Уул уурхайн аврах 09 дүгээр анги, НОБГ, дүүргүүдийн Онцгой байдлын хэлтэс болон Архангай, Өвөрхангай, Ховд, Говь-Алтай, Орхон, Дархан-Уул, Төв, Дорнод, Өмнөговь аймгийн Онцгой байдлын газрын 30 орчим алба хаагч хамрагдлаа.

Аврах ажиллагааны чиглэлээр онол болоод дадлага хосолсон тус сургалтаар алба хаагчид олон улсын туршлагаас суралцаж, харилцан туршлага, дадлагаа солилцож, мэргэжлийн ур чадвараа дээшлүүллээ.

Хоёр орны гамшгаас хамгаалах байгууллагуудын хамтын ажиллагаа 2006 оноос эхэлж, хүний нөөцийг чадавхжуулах сургалт, дадлага, судалгаа шинжилгээ, сайн дурын ажиллагаа, техник, тоног төхөөрөмжийн дэмжлэг зэрэг олон чиглэлээр өргөжин хөгжиж байгаагийн илрэл нь энэхүү сургалт юм.

 

 

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Ахлах ахлагч Б.Ёндонсүрэн:Бид гэдэг үг бидний амжилтын тулгуур багана

2024 оноос аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлэгт аврагч-нохой хөтлөгчөөр томилогдон ажиллаж байна.

Ухаалаг утасны болон и монголиа апплейкшны Emergency SOS системээр дуудлага мэдээлэл өгөх боломжтой

Гар утаснаасаа хамаарч хажуу талын товчлуурыг сонгон Emergency SOS товчийг дарж, fire101 товчийг сонгож, 1 товчлуурыг дарна.

Гамшгийн үеийн хүмүүнлэгийн зохицуулалт, эрэн хайх, аврах чадавхыг бэхжүүлэх асуудлаар санал солилцлоо

Уулзалтаар гамшгийн үед үндэсний болон олон улсын байгууллагуудын хамтын ажиллагаа, мэдээлэл солилцоо, хүмүүнлэгийн тусламжийг хүлээн авах, зохицуулах чадавхыг бэхжүүлэх, сургалтын хичээлийн агуулга, хэрэгжилт, зохион байгуулалтын уялдааг хангах талаар санал солилцов.