Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

A- A A+

Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Дархан-Уул аймгийн 1 суманд 12,2 мм, Завхан аймгийн 3 суманд 0.3 мм, Орхон аймгийн 1 суманд 0.5 мм, Өвөрхангай аймгийн 6 суманд 0,6-2 мм, Сэлэнгэ аймгийн 2 суманд 0.8 мм, Төв аймгийн 1 суманд 0,2 мм, Хөвсгөл аймгийн 4 суманд 0.4 мм, хур тунадас орсон. Бусад нутгаар тогтуун.

Өнөөдөр: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн баруун, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газраар бороо орно. Салхи ихэнх нутгаар баруунаас секундэд 5-10 метр, нутгийн зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Тэс, Эг, Үүр, Тэрэлж голын хөндийгөөр +11…+16 градус, Алтайн уулархаг нутаг, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн хойд хэсэг, Дорнодын тал нутгаар +21...+26 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дарьгангын тал нутгаар +26...+31 градус, бусад нутгаар +16...+21 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. +16...+18 градус дулаан байна.

Төлөв байдал: 12-нд баруун аймгуудын нутгийн хойд, төвийн аймгуудын баруун болон өмнөд хэсгээр, 13-нд төв болон зүүн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн хойд болон зүүн хэсгээр, 14-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн хойд хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар, 15-нд нутгийн хойд хэсгээр бороо, уулархаг нутгаар нойтон цас орно. Салхи 12-нд Алтайн салбар уулс, Арц Богдын өвөр хоолойгоор, 13-нд говь, тал, хээрийн нутгаар, 14-нд нутгийн зүүн хэсгээр секундэд түр зуур 16-18 метр хүрч ширүүснэ. 12-нд нутгийн баруун хэсгээр, 13-наас ихэнх нутгаар сэрүүсэж, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан, Заг-Байдраг голын эх, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө -3...-8 градус хүйтэн, өдөртөө +4...+9 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +6...+11 градус, өдөртөө +16...+21 градус, бусад нутгаар шөнөдөө -1…+4 градус, өдөртөө +9...+14 градус дулаан байна.

Гал түймэр:

Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороонд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 14:04 цагт хүлээн авсан. Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 34 дүгээр ангийн алба хаагчдыг очиход 7х4 метрийн хэмжээтэй байшингийн дээвэр хэсэг, 5х5 метрийн хэмжээтэй байшингийн үүдний амбаар тус тус шатаж байсныг ажиллаж унтраасан. 

Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, Шарга морьт задгайд Хашаанд шар өвс шатаж байна гэсэн дуудлагыг 16.09 цагт хүлээн авсан. Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 74 дүгээр ангийн алба хаагчдыг очиход эзэнгүй айлын хашаанд 0.1 га талбайд өнжмөл шар өвс, эд зүйл шатаж байсныг ажиллаж унтраасан.

Ховд аймгийн Жаргалант сумын Цамбагарав багт гал гарч байна гэсэн дуудлагыг 19:49 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 48 дугаар ангийн алба хаагчдыг очиход 1х2 хэмжээтэй 1 давхрын тагт шатаж байсныг ажиллан унтраасан. Утаажилтын бүсээс 23 иргэнийг аюулгүй газар гаргасан.

Завхан аймгийн Улиастай сумын Жаргалант багт гэр шатаж байна гэсэн дуудлагыг 20:09 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 43 дугаар ангийн алба хаагчдыг очиход 6 ханатай гэр шатаж байсныг ажиллаж унтраасан.

Чингэлтэй дүүргийн 15 дугаар хороонд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 19:57 цагт хүлээн авсан. Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 34 дүгээр ангийн алба хаагчдыг очиход 7х8 метрийн хэмжээтэй байшингийн зүүн талын хана шатаж байсныг ажиллаж унтраасан.

Орхон аймгийн Баян-Өндөр сумын Согоот багт айл шатаж байна гэсэн дуудлагыг 22:06 цагт хүлээн авсан. Орхон аймгийн Онцгой байдлын газрын 81 дүгээр ангийн алба хаагчдыг очиход байрны гал тогоо болон тагтны хэсэг бүрэн шатаж байсныг ажиллаж унтраасан. Уг галд иргэн Б /59 настай, эрэгтэй/ угаартсан байсныг БОЭТ-д хүлээлгэн өгч, утаажилтын бүсээс 8 том хүн, 4 хүүхдийг гаргасан.

Дорноговь аймгийн Эрдэнэ сумын Цагаан хөтөл багийн “Бүхэл 18” гэдэг газар Улаанбаатар-Замын-Үүд чиглэлийн А-01-02 хатуу хучилттай автозамын зорчих хэсэгт /аймгийн төвөөс зүүн урд зүгт 80 км, сумын төвөөс баруун зүгт 17 км/ ачааны автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 23:40 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 33 дугаар ангийн алба хаагчдыг очиход барилгын материал ачсан “FAW СА4250” загварын автомашин /зүтгүүр/ шатаж байсныг ажиллаж бүрэн унтраасан.

Баянзүрх дүүргийн 28 дугаар хороонд байшин байна гэсэн дуудлагыг 09.11-ний өдрийн 05:18 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 35 дугаар ангийн алба хаагчдыг очиход 4х6 метрийн хэмжээтэй байшингийн дээвэр хэсэг шатаж байсныг ажиллаж унтраасан.

Хүний үйл ажиллагаатай холбоотой осол:

Зам, тээврийн осол: Сонгинохайрхан дүүргийн 20-р хороонд зам тээврийн осол гарсан тухай дуудлагыг 09.11-ний 06:36 цагт хүлээн авсан. Нийслэлийн Онцгой байдлын газрын Аврах ангийн алба хаагчдыг очиход "ND4240" /Зүтгүүр/ осолдож, иргэн Б /49 настай, эрэгтэй/ автомашины төмөр хийцэд хавчуулагдсан байсныг ажиллан эсэн мэнд гаргаж, СХД-ийн яаралтай түргэн тусламжийн эмчид хүлээлгэн өгсөн.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Гамшигт тэсвэртэй дэд бүтцийг хөгжүүлэхэд шинжлэх ухаан, судалгааны нотолгоо чухал үүрэгтэйг харууллаа

Онцгой байдлын ерөнхий газар, Гамшиг судлалын үндэсний хүрээлэн хамтран зохион байгуулсан “Гамшигт тэсвэртэй дэд бүтэц – Disaster Resilient Infrastructure 2025” олон улсын эрдэм шинжилгээний хурлын үеэр Монгол Улс болон олон улсын судлаачид гамшгийн эрсдэлийг бууруулах, хотын дэд бүтцийг тэсвэржүүлэх чиглэлээр зочин илтгэл 1, үндсэн 17 илтгэл, ханын 9 илтгэлийг хэлэлцүүллээ.

Гамшгаас хамгаалах бэлтгэл, бэлэн байдлыг бэхжүүлэхэд хамтран ажиллахаар боллоо

Уулзалтын үеэр Монгол Улсын Онцгой байдлын байгууллага, АНУ-ын Армийн хамтарсан агаараас болон уснаас аврах дадлага сургуулийг 2026 онд зохион байгуулах, Баян-Өлгий, Ховд аймагт гамшгаас хамгаалах бэлтгэл, бэлэн байдлыг бэхжүүлэхэд хамтран ажиллахаар тохиролцсон юм.

Байгалийн гамшигтай тэмцэх үндэсний чадавхыг дээшлүүлэхэд хамтран ажиллана

Байгалийн гамшигтай тэмцэх үндэсний чадавхыг дээшлүүлэхэд чиглэсэн, гамшгийн эрсдэлийг үнэлэх, бууруулах стратеги, арга зүй боловсруулахад техникийн туслалцаа үзүүлэх хамтарсан төсөл хэрэгжүүлэх ба байгалийн гамшгийн үед харилцан туслалцаа үзүүлж, энэ салбарын бусад харилцан сонирхол илэрхийлсэн чиглэлүүдээр хамтран ажиллана.