Цаг агаар:
Өнгөрсөн хоногт: Хөвсгөл аймгийн 1 суманд 4 мм, Ховд аймгийн 9 суманд 00-6,0 мм тунадас орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.
Өнөөдөр: Нутгийн баруун хэсгээр солигдмол үүлтэй, бусад нутгаар үүлшинэ. Баруун аймгуудын нутгийн хойд, зүүн аймгуудын нутгийн баруун хойд хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газраар бороо орно. Салхи нутгийн баруун хойд хэсгээр баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, нутгийн зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр +12…+17 градус, говийн бүс нутгийн хойд хэсэг, Дорнод-Дарьгангын тал нутгаар +22...+27 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +28...+33 градус, бусад нутгаар +17...+22 градус дулаан байна.
Улаанбаатар хотод: Үүлэрхэг, бага зэргийн бороо орно, салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр, +17...+19 градус дулаан байна.
Төлөв байдал: 11-нд Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, 12-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 13,14-нд нутгийн хойд хэсгээр, 15-нд баруун, төв, зүүн аймгуудын зарим газраар, 16-нд нутгийн зүүн хэсгээр бороо, нойтон цас орно. Салхи ихэнх хугацаанд ихэнх нутгаар секундэд 6-11 метр, 12, 13-нд Алтайн салбар уулс болон говь, тал, хээрийн нутгаар секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. Агаарын температур 12-ныг хүртэл ихэнх нутгаар дулаарч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан, Заг Байдрагийн голуудын эх, Идэр, Тэс, Тэрэлж голын саваар шөнөдөө -2...+3 градус, өдөртөө +14...+19 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +13...+18 градус, өдөртөө +28...+33 градус, говийн аймгуудын нутгийн хойд хэсэг, Дорнод, Дарьгангын тал нутгаар шөнөдөө +9...+14 градус, өдөртөө +20...+25 градус, бусад нутгаар шөнөдөө +6...+11 градус, өдөртөө +16...+21 градус дулаан байна. 13, 14-нд нутгийн хойд хэсгээр сэрүүсч, 15-наас ихэнх нутгаар хүйтэрнэ.
Гал түймэр:
Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг 29 дүгээр хороо хогийн суваг шатаж байна гэсэн дуудлагыг 09.09-ний өдрийн 14:25 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 26 дугаар ангийн алба хаагчдыг очиход 2х2 метрийн хэмжээтэй хогийн сувагт хог шатаж байсныг ажиллаж унтраасан.
Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг 11 дүгээр хороо эд зүйл, барилгын материал шатаж байна гэсэн дуудлагыг 09.10-ны өдрийн 06:15 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 63 дугаар ангийн алба хаагчдыг очиход хашаанд барилгын материал, тоног төхөөрөмж шатаж байсныг ажиллаж унтраасан.
ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР
2025/09/10
Шинэ мэдээОнцгой байдлын ерөнхий газар, Гамшиг судлалын үндэсний хүрээлэн хамтран зохион байгуулсан “Гамшигт тэсвэртэй дэд бүтэц – Disaster Resilient Infrastructure 2025” олон улсын эрдэм шинжилгээний хурлын үеэр Монгол Улс болон олон улсын судлаачид гамшгийн эрсдэлийг бууруулах, хотын дэд бүтцийг тэсвэржүүлэх чиглэлээр зочин илтгэл 1, үндсэн 17 илтгэл, ханын 9 илтгэлийг хэлэлцүүллээ.
2025/09/10
Шинэ мэдээУулзалтын үеэр Монгол Улсын Онцгой байдлын байгууллага, АНУ-ын Армийн хамтарсан агаараас болон уснаас аврах дадлага сургуулийг 2026 онд зохион байгуулах, Баян-Өлгий, Ховд аймагт гамшгаас хамгаалах бэлтгэл, бэлэн байдлыг бэхжүүлэхэд хамтран ажиллахаар тохиролцсон юм.
2025/09/10
Шинэ мэдээБайгалийн гамшигтай тэмцэх үндэсний чадавхыг дээшлүүлэхэд чиглэсэн, гамшгийн эрсдэлийг үнэлэх, бууруулах стратеги, арга зүй боловсруулахад техникийн туслалцаа үзүүлэх хамтарсан төсөл хэрэгжүүлэх ба байгалийн гамшгийн үед харилцан туслалцаа үзүүлж, энэ салбарын бусад харилцан сонирхол илэрхийлсэн чиглэлүүдээр хамтран ажиллана.