Уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй гамшгийн эрсдэлийг бууруулах, малчид болон орон нутгийн иргэдийн дасан зохицох чадварыг нэмэгдүүлэх зорилгоор “Адапт” төслөөс Онцгой байдлын ерөнхий газрын холбогдох удирдлага, мэргэжилтнүүдтэй уулзалт хийж, цаашдын хамтын ажиллагааны чиглэл, боломжийн талаар санал солилцлоо.
Уулзалтаар талууд уур амьсгалын эрсдэлийн нөлөөллийг бууруулах, гамшгийн эрсдэлийг урьдчилан тооцох, орон нутагт хэрэгжүүлж байгаа арга хэмжээг уялдуулах талаар ярилцаж, цаашдын хамтын ажиллагааны хүрээг тодорхойлсон юм.

Энэхүү хамтын ажиллагаа нь уур амьсгалын өөрчлөлтийн эрсдэлийг хохирол багатай даван туулах, малчдын амьжиргаа болон орон нутгийн тогтвортой хөгжлийг хангахад чухал ач холбогдолтой гэдгээрээ онцлогтой.
2025/09/08
Шинэ мэдээАлба хаагчид хүйтний улирлын хувцсанд шилжлээ
2025/09/08
Хоногийн мэдээАюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ
2025/09/08
Шинэ мэдээӨнөөдөр буюу аравдугаар сарын 29. Энэ өдөр таны амьдарч байгаа орчин, ажиллаж байгаа газар, айл, өрхийнхөө болоод өөрийн эрсдэлийг тооцож, үүсэж болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэх өдөр.