Армени улсын Ереван хотноо болж байгаа Олон Улсын иргэний хамгаалалтын байгууллагын гишүүн орнуудын аврагчдын олон улсын сургалт, семинарт НОБГ-ын Аврах ангийн бүлгийн дарга-аврах ажиллагааны зааварлагч, дэслэгч Г.Батхангай оролцлоо.

Энэ сарын 01-12-ны өдрүүдэд болж байгаа тус сургалтад Орос, Казахстан, Киргиз, Серби, Монгол, Йордан, Армени, Саудын Араб, Кувейт зэрэг улсын аврагчид хамрагдсан юм.

Сургалтыг Орос-Арменийн хүмүүнлэг тусламжийн хариу үйлчлэлийн төвийн аврах ажиллагааны зааварлагчид удирдан зохион байгуулж байгаа бөгөөд аврагчид нурсан барилга, байгууламжаас аврах ажиллагааг зохион байгуулах, ослын үед шуурхай ажиллах бэлэн байдлаа хангах дадлага, сургалтыг хийж, туршлага солилцсон байна.

2025/09/05
Шинэ мэдээАлба хаагчид хүйтний улирлын хувцсанд шилжлээ
2025/09/05
Хоногийн мэдээАюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ
2025/09/05
Шинэ мэдээӨнөөдөр буюу аравдугаар сарын 29. Энэ өдөр таны амьдарч байгаа орчин, ажиллаж байгаа газар, айл, өрхийнхөө болоод өөрийн эрсдэлийг тооцож, үүсэж болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэх өдөр.