Цаг агаар:
Өнгөрсөн хоногт: Булган аймгийн 12 суманд 8 мм, Дархан-Уул аймгийн 4 суманд 32.6 мм, Дорнод аймгийн 12 суманд 29 мм, Дорногов аймгийн 1 суманд 4.6мм, Өвөрхангай аймгийн 4 суманд 1 мм, Орхон аймгийн 2 суманд 7 мм, Увс аймгийн 1 суманд 0.8 мм, Төв аймгийн 1 суманд 2.7 мм, Сэлэнгэ аймгийн 4 суманд 6 мм, Хөвсгөл аймгийн 22 суманд 14 мм, Хэнтий аймгийн 1 суманд 0.1 мм бороо орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.
Өнөөдөр: Нутгийн хойд хэсгээр үүлшинэ. Баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно, Хангай, Хөвсгөлийн уулсаар нойтон цас орно. Бусад нутгаар багавтар үүлтэй, бороо орохгүй. Салхи нутгийн зүүн өмнөд хэсгээр баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, говь, талын нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан, Заг-Байдраг голын эх, Идэр, Тэс, Эг, Үүр, Тэрэлж голын хөндийгөөр +10…+15 градус, Алтайн Өвөр говиор +24...+29 градус, говь, талын нутгаар +20...+25 градус, бусад нутгаар +14...+19 градус дулаан байна.
Улаанбаатар хотод: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. +14...+16 градус дулаан байна.
Төлөв байдал: 06-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 07-нд Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон, Сэлэнгэ, Онон, Улз, Халх голын хөндийгөөр, 08-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 09-нд Алтай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар бороо, уулархаг нутгаар нойтон цас орно. Салхи 6, 7-нд говь, талын нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Ихэнх нутгаар бага зэрэг сэрүүсэж, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан, Заг-Байдраг голын эх, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 0...-5 градус хүйтэн, өдөртөө +8...+13 градус, говийн бүс нутгийн хойд хэсэг, Дорнод-Дарьгангын тал нутгаар шөнөдөө +4...+9 градус, өдөртөө +17...+22 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +9...+14 градус, өдөртөө +23...+28 градус, бусад нутгаар шөнөдөө 0…+5 градус, өдөртөө +12...+17 градус дулаан байна.
Гал түймэр:
Дархан-Уул аймаг, Дархан сум 7 дугаар баг худалдааны төв шатаж байна гэсэн дуудлагыг 08:09 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 22 дугаар ангийн алба хаагчдыг очиход, худалдааны төвд 3х4 метрийн хэмжээтэй лангуу шатаж байсныг ажиллан унтраасан.
Өмнөговь аймаг, Даланзадгад сум эзэнгүй, хүн амьдардаггүй хуучин байшин шатаж байна гэсэн дуудлагыг 14:08 цагт хүлээн авсан.Тус аймгийн Онцгой байдлын газрын 21 дүгээр ангийн алба хаагчдыг очиход 15х12 хэмжээтэй 2 давхар хуучны байшингийн 1 давхарт төхөөрөмж шатаж байсныг ажиллаж унтраасан.
Ой, хээрийн түймэр:
Сүхбаатар аймаг, Эрдэнэцагаан сум Хөндлөн хайлааст багийн “Уртын цагаан" гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 290 км, сумын төвөөс зүүн зүгт 70 км/ хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 13:54 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрдэнэцагаан суман дахь 47 дугаар анги, Хилийн 0146 дугаар ангийн алба хаагчид, Орон нутгийн нийт 25 хүн, 4 автомашинтай унтраах ажиллагааг зохион байгуулан, 17:25 цагт цурамд оруулж, 18:30 цагт бүрэн унтраасан.
ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР
2025/09/05
Шинэ мэдээОнцгой байдлын ерөнхий газар, Гамшиг судлалын үндэсний хүрээлэн хамтран зохион байгуулсан “Гамшигт тэсвэртэй дэд бүтэц – Disaster Resilient Infrastructure 2025” олон улсын эрдэм шинжилгээний хурлын үеэр Монгол Улс болон олон улсын судлаачид гамшгийн эрсдэлийг бууруулах, хотын дэд бүтцийг тэсвэржүүлэх чиглэлээр зочин илтгэл 1, үндсэн 17 илтгэл, ханын 9 илтгэлийг хэлэлцүүллээ.
2025/09/05
Шинэ мэдээУулзалтын үеэр Монгол Улсын Онцгой байдлын байгууллага, АНУ-ын Армийн хамтарсан агаараас болон уснаас аврах дадлага сургуулийг 2026 онд зохион байгуулах, Баян-Өлгий, Ховд аймагт гамшгаас хамгаалах бэлтгэл, бэлэн байдлыг бэхжүүлэхэд хамтран ажиллахаар тохиролцсон юм.
2025/09/05
Шинэ мэдээБайгалийн гамшигтай тэмцэх үндэсний чадавхыг дээшлүүлэхэд чиглэсэн, гамшгийн эрсдэлийг үнэлэх, бууруулах стратеги, арга зүй боловсруулахад техникийн туслалцаа үзүүлэх хамтарсан төсөл хэрэгжүүлэх ба байгалийн гамшгийн үед харилцан туслалцаа үзүүлж, энэ салбарын бусад харилцан сонирхол илэрхийлсэн чиглэлүүдээр хамтран ажиллана.