Хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар санал солилцлоо

A- A A+

ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян өнөөдөр БНСУ-ын Үндэсний гал түймэртэй тэмцэх газрын тоног төхөөрөмж, технологийн газрын дарга Юүн Сан Ги тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын үеэр талууд хамтын ажиллагааны цаашдын чиглэл, боломжийн талаар дэлгэрэнгүй санал солилцож, харилцаагаа улам өргөжүүлэхээр тохиролцсон юм.

Тухайлбал, гал түймэр унтраах болон яаралтай тусламжийн автомашины тусламж, хамтарсан төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх, гамшгийн хариу арга хэмжээ болон яаралтай тусламж үзүүлэх чадавхыг бэхжүүлэх сургалтыг тогтмол зохион байгуулах зэрэг асуудлыг онцлон хэлэлцлээ.

Мөн алба хаагчдыг нарийн мэргэжлийн чиглэлээр тэтгэлэгт хөтөлбөрт хамруулах, урт болон богино хугацааны сургалтад тогтмол оролцуулах зэрэг хүний нөөцийн хөгжилд чиглэсэн олон талын санаачилгыг дэвшүүлсэн юм.

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Алба хаагчид хүйтний улирлын хувцсанд шилжлээ

Алба хаагчид хүйтний улирлын хувцсанд шилжлээ

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

Эрсдэлээ шалгая, аюулгүй байдлаа хангая

Өнөөдөр буюу аравдугаар сарын 29. Энэ өдөр таны амьдарч байгаа орчин, ажиллаж байгаа газар, айл, өрхийнхөө болоод өөрийн эрсдэлийг тооцож, үүсэж болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэх өдөр.