Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

A- A A+

Цаг агаар:

   Өнгөрсөн хоногт:  Булган айгийн  1 сум 0.5 мм, Завхан аймгийн 5 сум 1-2 мм, Орхон  аймгийн 1 сум 1 мм, Увс  аймгийн 2 сум 0.5-1 мм бороо орсон.  Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

 Өнөөдөр: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун болон хойд, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр дуу цахилгаантай аадар бороо орно. Нутгийн баруун хэсгээр баруун хойноос, нутгийн зүүн хэсгээр баруун өмнөөс, бусад нутгаар баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр, говь, тал, хээрийн нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Нутгийн баруун хагаст сэрүүсэж Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан, Заг-Байдраг голын эх, Идэр, Тэс, Эг, Үүр голын хөндийгөөр +10…+15 градус, Хэнтийн уулархаг нутаг, говийн бүс нутгийн баруун хэсгээр +22...+27 градус, говийн бүс нутгийн зүүн хэсэг, Дорнод-Дарьгангын тал нутгаар +28...+33 градус, бусад нутгаар +16...+21 градус дулаан байна.

   Улаанбаатар хотод: Үүлэрхэг, бороо орохгүй, салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр. +19...+21 градус дулаан байна, оройдоо сэрүүснэ.

Төлөв байдал:  05-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, төв болон говийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын ихэнх нутгаар, 06-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 07-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон, Сэлэнгэ, Онон, Улз, Халх голын хөндийгөөр, 08-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо, уулархаг нутгаар нойтон цас орно. Салхи 05, 06-нд говь, талын нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. 05-наас ихэнх нутгаар сэрүүсэж, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан, Заг-Байдраг голын эх, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө -1...-6 градус хүйтэн, өдөртөө +6...+11 градус, говийн бүс нутгийн хойд хэсэг, Дорнод-Дарьгангын тал нутгаар шөнөдөө +4...+9 градус, өдөртөө +16...+21 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +10...+15 градус, өдөртөө +22...+27 градус, бусад нутгаар шөнөдөө 0…+5 градус, өдөртөө +10...+15 градус дулаан байна.

Гал түймэр:

Орхон аймаг, Баян-Өндөр сум Баянцагаан багийн “Задгай”-д 220 кВт-ын  дэд станцын хаалттай хуваарилах байгууламж шатаж байна гэсэн дуудлагыг 09.03-ны өдрийн 18:55 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын  58 дугаар ангийн алба хаагчдыг очиход дэд станцын 6 кВт-н таслуур дээр гал гарч байсныг ажиллаж унтраасан. Гэмтлийг засварлахаар ЦДҮС ТӨХК-ийн инженер, техникийн ажилтнууд ажиллаж Архангай, Булган, Орхон, Хөвсгөл, Өвөрхангай, Баянхонгор, Завхан, Говь-Алтай зэрэг 8 аймгийн 144 суманд эрчим хүч тасарсан байсныг засварлаж 20:50 цагт хэвийн горимд шилжүүлсэн.

Булган аймаг, Хутаг-Өндөр сум Уньт баг дэлгүүрийн дээврийн хэсэг шатаж байна гэсэн дуудлагыг 09.03-ны өдрийн 05:30 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Хутаг-Өндөр сум дахь Эрэн хайх аврах салбарын алба хаагчдыг очиход иргэн А-ын 12х12 метрийн хэмжээтэй  8 нэрийн хүнсний дэлгүүрийн дээврийн хэсэг шатаж байсныг ажиллаж унтраасан.

Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг 29 дүгээр хороо байшин шатаж байна гэсэн дуудлагыг 09.03-ны өдрийн 16:08 цагт хүлээн авсан. Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 34 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн Б-ийн 9х7 метрийн хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг шатаж байсныг ажиллаж унтраасан. 

Дорнод аймаг, Хэрлэн (Сүмбэр) 2 дугаар баг байшин, амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 09.03-ны өдрийн 21:12 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 52 дугаар ангийн алба хаагчдыг очиход  иргэн Г-ийн 6х8 метрийн хэмжээтэй байшингийн үүдний хэсэг, 4х5 метрийн хэмжээтэй амбаар шатаж байсныг ажиллаж унтраасан. 

Хүний үйл ажиллагаатай холбоотой осол: 

Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг 23 дугаар хороо ачааны автомашинууд мөргөлдөж 1 хүн автомашины төмөр эд ангид хавчуулагдсан тухай дуудлагыг 09.03-ны өдрийн 23:59 цагт хүлээн авсан.   Нийслэлийн Аврах ангийн алба хаагчдыг очиход иргэн Ө-ын  "Sinotruck ZZ3257" загварын өөрөө буулгагч автомашин  иргэн г-ийн 0 "Sinotruck ZZ3257" загварын өөрөө буулгагч автомашины араас мөргөсний улмаас иргэн Ө/19 настай, эрэгтэй/ автомашиныхаа жолооны хүрдэнд хавчуулагдсан байсныг эсэн мэнд гаргаж НТТТ-д шилжүүлэн өгсөн.

Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг 12 дугаар хороо Туул голын эрэг дээр 3 хүн архи ууж байснаас 1 хүн нь усанд живсэн тухай дуудлагыг 09.03-ны өдрийн 16:52 цагт хүлээн авсан. Нийслэлийн Аврах ангийн алба хаагчдыг очиход иргэн  Э /26 настай, эрэгтэй/-нь Туул голын усанд живж нас барсан байсныг 17:23 цагт цогцсыг гаргаж Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн. 

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Гамшигт тэсвэртэй дэд бүтцийг хөгжүүлэхэд шинжлэх ухаан, судалгааны нотолгоо чухал үүрэгтэйг харууллаа

Онцгой байдлын ерөнхий газар, Гамшиг судлалын үндэсний хүрээлэн хамтран зохион байгуулсан “Гамшигт тэсвэртэй дэд бүтэц – Disaster Resilient Infrastructure 2025” олон улсын эрдэм шинжилгээний хурлын үеэр Монгол Улс болон олон улсын судлаачид гамшгийн эрсдэлийг бууруулах, хотын дэд бүтцийг тэсвэржүүлэх чиглэлээр зочин илтгэл 1, үндсэн 17 илтгэл, ханын 9 илтгэлийг хэлэлцүүллээ.

Гамшгаас хамгаалах бэлтгэл, бэлэн байдлыг бэхжүүлэхэд хамтран ажиллахаар боллоо

Уулзалтын үеэр Монгол Улсын Онцгой байдлын байгууллага, АНУ-ын Армийн хамтарсан агаараас болон уснаас аврах дадлага сургуулийг 2026 онд зохион байгуулах, Баян-Өлгий, Ховд аймагт гамшгаас хамгаалах бэлтгэл, бэлэн байдлыг бэхжүүлэхэд хамтран ажиллахаар тохиролцсон юм.

Байгалийн гамшигтай тэмцэх үндэсний чадавхыг дээшлүүлэхэд хамтран ажиллана

Байгалийн гамшигтай тэмцэх үндэсний чадавхыг дээшлүүлэхэд чиглэсэн, гамшгийн эрсдэлийг үнэлэх, бууруулах стратеги, арга зүй боловсруулахад техникийн туслалцаа үзүүлэх хамтарсан төсөл хэрэгжүүлэх ба байгалийн гамшгийн үед харилцан туслалцаа үзүүлж, энэ салбарын бусад харилцан сонирхол илэрхийлсэн чиглэлүүдээр хамтран ажиллана.