Цаг уурын байгууллагаас гаргасан бэлчээрийн ургамлын ургалтын байдал наймдугаар сарын 31-ний байдлаар нийт нутгийн 46 хувьд гантай болон гандуу, 54 хувьд хэвийн байна.
Тухайлбал, Баян-Өлгий, Увс, Төвийн зарим нутгаар, Ховд, Завхан, Дундговийн ганц нэг сумын нутгаар муу, Архангай, Говьсүмбэр Дорнодын нийт, Говь-Алтай, Хөвсгөл, Баянхонгор, Сэлэнгэ, Дорноговь, Өмнөговь, Сүхбаатарын ихэнх, Өвөрхангай, Төв, Хэнтийн зарим, Баян-Өлгий, Увс, Ховд, Булганы цөөн сумдын нутгаар хэвийн, бусад нутгаар дунд байна.

Өнгөрсөн арав хоногт агаарын температур нийт нутгаар дунджийн орчим буюу түүнээс 1.1- 3.0 градусаар дулаан, хур тунадас нийт нутгийн 95 гаруй хувьд дунджаас ахиу Ховд, Дундговь, Өмнөговийн цөөн сумдын нутгаар дунджийн орчим буюу түүнээс бага орсон байна. Салхины хурд тал хээр болон говийн нутгаар түр зуур 16-27 м/с буюу аюултай үзэгдлийн, Хэнтийн Өмнөдэлгэр, Баян-Овоо 30-31 м/с буюу онц аюултай үзэгдлийн хэмжээнд хүрч салхилжээ.
Эх сурвалж: Ус цаг уур, орчны судалгаа мэдээллийн хүрээлэн Хөдөө аж ахуйн цаг уурын судалгааны хэлтэс
2025/09/03
Шинэ мэдээТус асуудлыг Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга Н.Номтойбаяр Засгийн газрын хуралдаанд танилцуулж, халдварын тархалтыг хязгаарлах, голомтыг устгах арга хэмжээний хүрээнд зайлшгүй устгалд оруулсан малын нөхөн төлбөрийг шийдвэрлүүлсэн юм.
2025/09/03
Хоногийн мэдээАюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ
2025/09/03
Шинэ мэдээӨнгөрсөн 2025 онд энэхүү хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулсан сургалтад төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын 30 алба хаагч амжилттай хамрагдсан. Мөн БНСУ-ын талаас гал түймэр унтраах, усны осол болон хот суурин газрын эрэн хайх, аврах ажиллагаанд ашиглах хувцас хэрэглэл, багаж, тоног төхөөрөмж хандивласан нь алба хаагчдын үүрэг гүйцэтгэх бэлэн байдал, аюулгүй ажиллагааны чадавхыг дээшлүүлэхэд тодорхой хувь нэмэр болсон билээ.