Цаг агаар:
Өнгөрсөн хоногт: Улаанбаатар хотод 0.7 мм, Дархан-Уул аймгийн 1 суманд 0.7 мм, Дорнод аймгийн 9 суманд 0.8-4.5 мм, Сүхбаатар аймгийн 6 суманд 3 мм, Сэлэнгэ аймгийн 6 суманд 20.7 мм, Хэнтий аймгийн 5 суманд 0.8 мм, Төв аймгийн 2 суманд 2.5 мм бороо орсон. Бусад нутгаар тогтуун хоносон.
Өнөөдөр: Нутгийн баруун хагаст үүлшинэ, бусад нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн баруун болон хойд, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо, Монгол-Алтайн уулсаар нойтон цас орно. Салхи нутгийн баруун хойд хэсгээр баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруунаас 6-11 м/с, Алтайн уулархаг нутгаар 13-15 м/с хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Монгол-Алтайн уулархаг нутгаар +9…+14 градус, Говь-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан, Заг-Байдраг голын эх, Идэр, Тэс, Эг, Үүр, Тэрэлж голын хөндийгөөр +15…+20 градус, говийн бүс нутаг, Дорнод-Дарьгангын тал нутгаар +26...+31 градус, бусад нутгаар +19...+24 градус дулаан байна.
Улаанбаатар хотод: Багавтар үүлтэй, бороо орохгүй. Салхи баруунаас 4-9 м/с, +21...+23 градус дулаан байна.
Төлөв байдал: 04-нд баруун болон говийн аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун болон хойд хэсгээр, 05-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, төв болон зүүн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн зарим газраар, 06-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв болон говийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 07-нд Хэнтийн уулархаг нутаг, Онон, Улз, Халх голын хөндийгөөр бороо, дуу цахилгаантай аадар бороо, уулархаг нутгаар нойтон цас орно. Салхи 04-нд говь, тал, хээрийн нутгаар, 05, 06-нд говь, талын нутгаар 14-16 м/с хүрч ширүүснэ. 04-нд нутгийн баруун хагаст, 05-наас ихэнх нутгаар сэрүүсэж, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан, Заг-Байдраг голын эх, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө -1...-6 градус хүйтэн, өдөртөө +6...+11 градус, говийн бүс нутгийн хойд хэсэг, Дорнод-Дарьгангын тал нутгаар шөнөдөө +4...+9 градус, өдөртөө +16...+21 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +10...+15 градус, өдөртөө +22...+27 градус, бусад нутгаар шөнөдөө 0…+5 градус, өдөртөө +10...+15 градус дулаан байна.
Гал түймэр:
Төв аймаг, Зуунмод сум Номт баг хүнсний дэлгүүр шатаж байна гэсэн дуудлагыг 09.02-ны өдрийн 07:08 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 24 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн С-ын 11х12 метрийн хэмжээтэй хүнсний дэлгүүрийн дээврийн хэсэг шатаж байсныг ажиллаж унтраасан.
Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг 16 дугаар хороо байшин шатаж байна гэсэн дуудлагыг иргэн 09.02-ны өдрийн 11:07 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 34 дүгээр ангийн алба хаагчдыг очиход эзэмшигч нь тодорхойгүй 3х6 метрийн хэмжээтэй байшингийн дотор талын хэсэг, эд хогшлын хамт шатаж байсныг ажиллаж унтраасан.
Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг 15 дугаар хороо байшин шатаж байна гэсэн дуудлагыг 09.03-ны өдрийн 01:23 цагт хүлээн авсан. Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 34 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн Б-ын 4х6 метрийн хэмжээтэй байшин бүрэн, 3х5 метрийн хэмжээтэй гараашийн дээвэр шатаж, иргэн Ш-ын 6х6 метрийн хэмжээтэй 2 давхар байшингийн мансард хэсэг хайрагдаж байсныг ажиллаж унтраасан.
ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР
2025/09/03
Шинэ мэдээОнцгой байдлын ерөнхий газар, Гамшиг судлалын үндэсний хүрээлэн хамтран зохион байгуулсан “Гамшигт тэсвэртэй дэд бүтэц – Disaster Resilient Infrastructure 2025” олон улсын эрдэм шинжилгээний хурлын үеэр Монгол Улс болон олон улсын судлаачид гамшгийн эрсдэлийг бууруулах, хотын дэд бүтцийг тэсвэржүүлэх чиглэлээр зочин илтгэл 1, үндсэн 17 илтгэл, ханын 9 илтгэлийг хэлэлцүүллээ.
2025/09/03
Шинэ мэдээУулзалтын үеэр Монгол Улсын Онцгой байдлын байгууллага, АНУ-ын Армийн хамтарсан агаараас болон уснаас аврах дадлага сургуулийг 2026 онд зохион байгуулах, Баян-Өлгий, Ховд аймагт гамшгаас хамгаалах бэлтгэл, бэлэн байдлыг бэхжүүлэхэд хамтран ажиллахаар тохиролцсон юм.
2025/09/03
Шинэ мэдээБайгалийн гамшигтай тэмцэх үндэсний чадавхыг дээшлүүлэхэд чиглэсэн, гамшгийн эрсдэлийг үнэлэх, бууруулах стратеги, арга зүй боловсруулахад техникийн туслалцаа үзүүлэх хамтарсан төсөл хэрэгжүүлэх ба байгалийн гамшгийн үед харилцан туслалцаа үзүүлж, энэ салбарын бусад харилцан сонирхол илэрхийлсэн чиглэлүүдээр хамтран ажиллана.