Манила хотын Үндэсний их сургуульд алба хаагчид англи хэлний эрчимжүүлсэн сургалтад хамрагдлаа

A- A A+

Филиппин улсын Манила хотын Үндэсний их сургуульд Онцгой байдлын байгууллагын 25 алба хаагч 45 хоногийн хугацаанд англи хэлний сургалтад хамрагдаад эх орондоо ирлээ.

 ОБЕГ-ын Ажиллагааны удирдлагын газрын хэлтсийн дарга, дэд хурандаа Б.Ганболдоор ахлуулсан ОБЕГ, Гамшиг судлалын үндэсний хүрээлэн, Үндэсний аврах бригад, 111, 119 дүгээр анги болон НОБГ, Баянхонгор, Дундговь, Дорнод, Сүхбаатар аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид англи хэлний эрчимжүүлсэн сургалтын В1 хөтөлбөрт хамрагдлаа.

 

Тус сургалт нь Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан өнгөрөгч оны аравдугаар сард Бүгд Найрамдах Филиппин Улсад айлчлах үеэрээ тус улсын Ерөнхийлөгч Фердинанд Р.Маркос Жр болон дэд ерөнхийлөгч Сара Дутертетэй хийсэн уулзалтаар Онцгой байдлын байгууллагын алба хаагчдыг урт болон богино хугацааны англи хэлний сургалтад хамруулахаар тохиролцсон хэлэлцээрийн хүрээнд зохион байгуулагдсан гэдгээрээ онцлог юм.

 

 

 

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Алба хаагчид хүйтний улирлын хувцсанд шилжлээ

Алба хаагчид хүйтний улирлын хувцсанд шилжлээ

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

Эрсдэлээ шалгая, аюулгүй байдлаа хангая

Өнөөдөр буюу аравдугаар сарын 29. Энэ өдөр таны амьдарч байгаа орчин, ажиллаж байгаа газар, айл, өрхийнхөө болоод өөрийн эрсдэлийг тооцож, үүсэж болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэх өдөр.