Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

A- A A+

Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Архангай аймаг/6/ 0.0-2.0 мм, Дархан-Уул/4/ 6 мм, Сэлэнгэ аймаг/2/ 3,1 мм, Төв аймаг/3/ 2 мм, Хөвсгөл аймаг/3/ 0.9-2 мм, Орхон аймаг/1/ 1-3мм, Завхан аймаг/1/ 3 мм хур тунадас орсон бусад нутгаар тогтуун хоносон.

Өнөөдөр: Нутгийн баруун хагаст солигдмол үүлтэй, бусад нутгаар үүлшинэ. Баруун аймгуудын нутгийн баруун, төв болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо, Монгол-Алтайн уулсаар нойтон цас орно. Салхи нутгийн баруун хагаст баруунаас, зүүн хагаст баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр, говь, тал, хээрийн нутгаар салхи секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Монгол-Алтайн уулархаг нутгаар +4…+9 градус, Говь-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан, Заг-Байдраг голын эх, Идэр, Тэс, Эг, Үүр, Тэрэлж голын хөндийгөөр +12…+17 градус, говийн бүс нутгийн баруун хэсгээр +23…+28 градус, говийн бүс нутгийн зүүн хэсэг, Дорнод-Монголын тал нутаг, Халх голын сав газраар +27...+32 градус, бусад нутгаар +18...+23 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Үүлшинэ. Бороо орно. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Өдөртөө сэрүүсэж +18...+20 градус дулаан байна.

Төлөв байдал: 03-нд баруун аймгуудын нутгийн баруун болон хойд, төвийн аймгуудын нутгийн баруун, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 04-нд баруун болон төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн зарим газраар, 05-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар, 06-нд төв болон говийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо, уулархаг нутгаар нойтон цас орно. Салхи 03, 06-нд Алтайн салбар уулс болон говь, тал, хээрийн нутгаар, 04-нд говь, тал, хээрийн нутгаар, 05-нд говь, талын нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. 03-нд ихэнх нутгаар бага зэрэг дулаарах боловч 04-нд нутгийн баруун хагаст, 05, 06-нд ихэнх нутгаар сэрүүсэж Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан, Заг-Байдраг голын эх, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө -1...-6 градус хүйтэн, өдөртөө +5...+10 градус, говийн бүс нутгийн хойд хэсэг, Дорнод-Дарьгангын тал нутгаар шөнөдөө +6...+11 градус, өдөртөө +17...+22 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +13...+18 градус, өдөртөө +22...+27 градус, бусад нутгаар шөнөдөө 0…+5 градус, өдөртөө +11...+16 градус дулаан байна.

Гал түймэр:

Хөвсгөл аймаг, Бүрэнтогтох сум Туяа багийн “Нугын тохой” гэдэг газар /аймгийн төвөөс баруун зүгт 13 км, сумын төвөөс зүүн хойд зүгт 30 км/ автомашин шатаж байна гэсэн дуудлагыг хүлээн 07:31 цагт хүлээн авсан.Тус аймгийн Онцгой байдлын газрын 27 дугаар ангийн алба хаагчдыг очиход "Prius" загварын автомашин бүрэн шатаж байсныг ажиллан унтраассан.

Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг 7 дугаар хороо байшин шатаж байна гэсэн дуудлагыг 14:26 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 10 дугаар ангийн алба хаагчдыг очиход, иргэн Б-ийн эзэмшлийн 10х6 метрийн хэмжээтэй байшингийн дотор эд зүйл шатаж байсныг ажиллаж унтраасан.

Улаанбаатар хот, Баянгол дүүрэг 22 дугаар хороо гэр шатаж байна гэсэн дуудлагыг 09.02-ны өдрийн 00:31 цагт хүлээн авсан. Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 10 дугаар ангийн алба хаагчдыг очиход, иргэн А-ын эзэмшлийн 5 ханатай 2 гэр эд зүйлийн хамт бүрэн шатаж байсныг ажиллаж унтраасан.

Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг 14 дүгээр хороо хашаа шатаж байна гэсэн дуудлагыг 09.02-ны өдрийн 01:11 цагт хүлээн авсан. Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 34 дүгээр ангийн алба хаагчдыг очиход, эзэмшигч тодорхойгүй 5 метр хашаа шатаж байсныг ажиллаж унтраасан. 

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

 

 

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Гамшигт тэсвэртэй дэд бүтцийг хөгжүүлэхэд шинжлэх ухаан, судалгааны нотолгоо чухал үүрэгтэйг харууллаа

Онцгой байдлын ерөнхий газар, Гамшиг судлалын үндэсний хүрээлэн хамтран зохион байгуулсан “Гамшигт тэсвэртэй дэд бүтэц – Disaster Resilient Infrastructure 2025” олон улсын эрдэм шинжилгээний хурлын үеэр Монгол Улс болон олон улсын судлаачид гамшгийн эрсдэлийг бууруулах, хотын дэд бүтцийг тэсвэржүүлэх чиглэлээр зочин илтгэл 1, үндсэн 17 илтгэл, ханын 9 илтгэлийг хэлэлцүүллээ.

Гамшгаас хамгаалах бэлтгэл, бэлэн байдлыг бэхжүүлэхэд хамтран ажиллахаар боллоо

Уулзалтын үеэр Монгол Улсын Онцгой байдлын байгууллага, АНУ-ын Армийн хамтарсан агаараас болон уснаас аврах дадлага сургуулийг 2026 онд зохион байгуулах, Баян-Өлгий, Ховд аймагт гамшгаас хамгаалах бэлтгэл, бэлэн байдлыг бэхжүүлэхэд хамтран ажиллахаар тохиролцсон юм.

Байгалийн гамшигтай тэмцэх үндэсний чадавхыг дээшлүүлэхэд хамтран ажиллана

Байгалийн гамшигтай тэмцэх үндэсний чадавхыг дээшлүүлэхэд чиглэсэн, гамшгийн эрсдэлийг үнэлэх, бууруулах стратеги, арга зүй боловсруулахад техникийн туслалцаа үзүүлэх хамтарсан төсөл хэрэгжүүлэх ба байгалийн гамшгийн үед харилцан туслалцаа үзүүлж, энэ салбарын бусад харилцан сонирхол илэрхийлсэн чиглэлүүдээр хамтран ажиллана.