Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

A- A A+

Цаг агаар:

  Өнгөрсөн хоногт: Архангай аймаг /11сум/ 0.1-7 мм, Булган аймаг/2 сум/ 0-5 мм,  Дорнод аймаг /6 сум/- 45.5, Дархан-Уул аймаг /1 сум/- 09 мм, Орхон аймаг/1 сум/ 00-6мм, Өвөрхангай аймаг /9 сум/ 0.5-24мм,  Сүхбаатар/10 сум/-  60.5 мм, , Сэлэнгэ аймаг/1/-0.9мм, Хөвсгөл аймаг/4 сум/ 0-4мм, Ховд аймаг/1 сум/-0.5 мм-ийн хур тунадас орсон.Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

  Өнөөдөр: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн баруун, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр дуу цахилгаантай аадар бороо, мөндөр орно. Салхи нутгийн зүүн өмнөд хэсгээр баруун өмнөөс, бусад нутгаар баруун өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ.Нутгийн хойд хэсгээр сэрүүсэж Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр +9…+14 градус, Алтай, Хэнтийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав газар, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр +15...+20 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +26...+31 градус, бусад нутгаар +20...+25 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Үүлшинэ, дуу цахилгаантай аадар бороо орно, салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. +18...+20 градус дулаан байна.

Төлөв байдал:  30-нд төв болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 31-нд Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Онон, Улз голын хөндийгөөр, 9 дүгээр сарын 01-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр, 02-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, төв болон говийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр дуу цахилгаантай аадар бороо, мөндөр орно. Салхи 31-нд Алтайн уулархаг нутгаар секундэд 18-20 метр, 9 дүгээр сарын 01, 02-нд говь, тал, хээрийн нутгаар секундэд 15-17 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө -4...+1 градус, өдөртөө +12...+17 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +12...+17 градус, өдөртөө +23...+28 градус, бусад нутгаар шөнөдөө +4…+9 градус, өдөртөө +17...+22 градус дулаан байна. 09-р сарын 01-нд нутгийн зүүн хагаст, 02-нд нутгийн зүүн өмнөд хэгсээр дулаан байна.

Гал түймэр:

Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг 9 дүгээр хороо байшин шатаж байна гэсэн дуудлагыг 08.28-ны өдрийн 18:01 цагт хүлээн авсан.Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 30 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Э-ийн 10х6 метрийн хэмжээтэй байшингийн дээвэр хэсэг шатаж байсныг ажиллаж унтраасан.   

Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг 15 дугаар хороо байшин шатаж байна гэсэн дуудлагыг 08.28-ны өдрийн 22:49 цагт хүлээн авсан. Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 34 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн Э-ын 5х8 хэмжээтэй байшин бүрэн, 1.5х1.5 метрийн хэмжээтэй амбаар хайрагдаж байсныг  ажиллаж унтраасан. 

Ховд аймаг, Булган сум Баянсудал баг хураалгаатай өвс шатаж байна гэсэн дуудлагыг 08.29-ний өдрийн 02:50 цагт хүлээн авсан.  Тус аймгийн Онцгой байдлын газрын Булган сум дахь 38 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Н-ийн хашаанд хураалгаатай байсан 400 боодол өвс шатаж байсныг  ажиллаж унтраасан.

Хүний үйл ажиллагаатай холбоотой осол: 

Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг 21 дүгээр хороо автозамын зорчих хэсэгт 2 автомашин мөргөлдөж автомашины төмөр эд ангид 1 хавчуулагдсан тухай дуудлагыг 08.28-ны өдрийн 09:18 цагт хүлээн авсан.  Нийслэлийн Аврах ангийн алба хаагчдыг очиход иргэн С-ийн “Hijet” загварын автомашин, иргэн Б-ын “Porter” загварын автомашинтай мөргөлдөж “Hijet” загварын автомашины жолооч иргэн С /31 настай, эрэгтэй/ нь автомашиныхаа жолооны хүрдэнд хавчуулагдан гэмтсэн байсныг “Вибер батарей ажиллагаат тэлэгч” багаж ашиглан эсэн мэнд гаргаж эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлж ГССҮТ-д хүргэж өгсөн.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Гамшигт тэсвэртэй дэд бүтцийг хөгжүүлэхэд шинжлэх ухаан, судалгааны нотолгоо чухал үүрэгтэйг харууллаа

Онцгой байдлын ерөнхий газар, Гамшиг судлалын үндэсний хүрээлэн хамтран зохион байгуулсан “Гамшигт тэсвэртэй дэд бүтэц – Disaster Resilient Infrastructure 2025” олон улсын эрдэм шинжилгээний хурлын үеэр Монгол Улс болон олон улсын судлаачид гамшгийн эрсдэлийг бууруулах, хотын дэд бүтцийг тэсвэржүүлэх чиглэлээр зочин илтгэл 1, үндсэн 17 илтгэл, ханын 9 илтгэлийг хэлэлцүүллээ.

Гамшгаас хамгаалах бэлтгэл, бэлэн байдлыг бэхжүүлэхэд хамтран ажиллахаар боллоо

Уулзалтын үеэр Монгол Улсын Онцгой байдлын байгууллага, АНУ-ын Армийн хамтарсан агаараас болон уснаас аврах дадлага сургуулийг 2026 онд зохион байгуулах, Баян-Өлгий, Ховд аймагт гамшгаас хамгаалах бэлтгэл, бэлэн байдлыг бэхжүүлэхэд хамтран ажиллахаар тохиролцсон юм.

Байгалийн гамшигтай тэмцэх үндэсний чадавхыг дээшлүүлэхэд хамтран ажиллана

Байгалийн гамшигтай тэмцэх үндэсний чадавхыг дээшлүүлэхэд чиглэсэн, гамшгийн эрсдэлийг үнэлэх, бууруулах стратеги, арга зүй боловсруулахад техникийн туслалцаа үзүүлэх хамтарсан төсөл хэрэгжүүлэх ба байгалийн гамшгийн үед харилцан туслалцаа үзүүлж, энэ салбарын бусад харилцан сонирхол илэрхийлсэн чиглэлүүдээр хамтран ажиллана.