“Өглөөний цай-Өдрийн бүтээмж” аяныг өрнүүллээ

A- A A+

Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн ивээл дор зохион байгуулагдах “Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын ахлах офицерын чуулган”-ыг угтан “Өглөөний цай-Өдрийн бүтээмж” аяныг тавдугаар сарын 23-аас наймдугаар сарын 29-ний өдрийг хүртэл хугацаанд өрнүүллээ.

Тус аяныг ОБЕГ-ын бүтцийн нэгжүүд долоо хоног бүрийн баасан гарагт зохион байгуулж, ажил, мэргэжлийн онцлог, бүтээмж, цэргийн түүх, ур чадвар зэрэг бүхий л чиглэлээр салбарын зочдыг урьж, мэдээлэл сонсон, харилцан хэлэлцүүлэг өрнүүлсэн юм.

Хүндэт зочноор Шинжлэх ухааны доктор (Sh.D), профессор, хошууч генерал О.Үржин, ОБЕГ-ын ахмад ажилтан, бэлтгэл тэргүүн комиссар Т.Ганболд, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн албаны дарга, доктор Ц.Минжин, судлаач, доктор Г.Болдбаатар, Стэнфордын их сургуулийн Ази-Номхон далайн Судалгааны төвийн зочин судлаач, жендэр судлалын доктор Б.Анхбаяр, ШУТИС-ийн Мэдээлэл холбоо, технологийн сургуулийн багш, дэд профессор Д.Долгорсүрэн, Ус цаг уур, орчны судалгаа мэдээллийн хүрээлэнгийн захирал, доктор Г.Сарантуяа, “Систем Центр” ХХК-ийн гүйцэтгэх захирал, мэдээллийн аюулгүй байдлын зөвлөх инженер Б.Баасандорж нар уригдан, оролцлоо.

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Ахлах ахлагч Б.Ёндонсүрэн:Бид гэдэг үг бидний амжилтын тулгуур багана

2024 оноос аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлэгт аврагч-нохой хөтлөгчөөр томилогдон ажиллаж байна.

Ухаалаг утасны болон и монголиа апплейкшны Emergency SOS системээр дуудлага мэдээлэл өгөх боломжтой

Гар утаснаасаа хамаарч хажуу талын товчлуурыг сонгон Emergency SOS товчийг дарж, fire101 товчийг сонгож, 1 товчлуурыг дарна.

Гамшгийн үеийн хүмүүнлэгийн зохицуулалт, эрэн хайх, аврах чадавхыг бэхжүүлэх асуудлаар санал солилцлоо

Уулзалтаар гамшгийн үед үндэсний болон олон улсын байгууллагуудын хамтын ажиллагаа, мэдээлэл солилцоо, хүмүүнлэгийн тусламжийг хүлээн авах, зохицуулах чадавхыг бэхжүүлэх, сургалтын хичээлийн агуулга, хэрэгжилт, зохион байгуулалтын уялдааг хангах талаар санал солилцов.