Газар хөдлөлтийн гамшгийн аюулыг таниулах, урьдчилан сэргийлэх мэдлэг олгох сургалтыг “Virtual reality” төхөөрөмжөөр олгож байна

A- A A+

Онцгой байдлын ерөнхий газраас Япон Улсын Олон улсын хамтын ажиллагааны байгууллага ЖАЙКА-тай хамтран “Монгол Улсын Газар хөдлөлтийн гамшгаас хамгаалах чадавхыг бэхжүүлэх” хоёрдугаар шатны төслийг 2023-2026 онуудад хэрэгжүүлж байгаа билээ. 

Төслийн хүрээнд Гамшгаас хамгаалах сургалтын төв-116 дугаар анги болон Дархан-Уул, Орхон аймгийн Онцгой байдлын газрын сургалтын төвүүдэд орчин үеийн дэвшилтэт технологи болох “Virtual reality” төхөөрөмжийг хүлээлгэн өгч, сургалт, дадлагад ашиглаж байна.

Газар хөдлөлтийн гамшгийн аюулыг таниулах, урьдчилан сэргийлэх мэдлэг олгох сургалтыг “Virtual reality” төхөөрөмжөөр дамжуулан олгож байгаа бөгөөд иргэд, сурагчид гэртээ, сургууль дээр, гадаа гэсэн гурван сэдвийн хүрээнд газар хөдлөлт болсон үед тулгарч болох эрсдэлийг бодитоор хиймэл орчинд мэдрэх, хариу арга хэмжээ авах мэдлэг, мэдээллийг эзэмшиж байгаа юм.

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Алба хаагчид хүйтний улирлын хувцсанд шилжлээ

Алба хаагчид хүйтний улирлын хувцсанд шилжлээ

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

Эрсдэлээ шалгая, аюулгүй байдлаа хангая

Өнөөдөр буюу аравдугаар сарын 29. Энэ өдөр таны амьдарч байгаа орчин, ажиллаж байгаа газар, айл, өрхийнхөө болоод өөрийн эрсдэлийг тооцож, үүсэж болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэх өдөр.