Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн ивээл дор зохион байгуулагдах “Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын ахлах офицерын чуулган”-ыг угтан Онцгой байдлын байгууллагын “Шилдэг ахлах офицер” шалгаруулах тэмцээнийг энэ амралтын өдрүүдэд зохион байгууллаа.
Тэмцээнд төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын 34 алба хаагч оролцож, мэргэжлийн ур чадвар, мэдлэг, авхаалж, самбаагаа сорин өрсөлдөж, шилдгүүдээ тодруулсан юм.
Алба хаагчид эхний шатанд цэргийн дүрмийн мэдлэг, англи хэлний сорил, галын бэлтгэл, химийн нормативын даалгаврыг гүйцэтгэсэн бол хоёрдугаар шатанд 10 км-ийн марш үйлдэж, гранат шидэлт, саадтай зурвас, давчуу орон зайд аврах ажиллагаа, гал түймэр унтраах ажиллагаа, буудлага, эзлэгдсэн объект, тусгай даалгавар, тагнуул, байгалийн саад, жолоодлого, эмнэлэг, байр зүй, хордсон бүсийг туулах цэгүүдэд даалгавар гүйцэтгэлээ.
Тэмцээний нийлбэр дүнгээр тэргүүн байрт НОБГ-ын Баянзүрх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 35 дугаар ангийн захирагч, хошууч Н.Төрбат, дэд байрт ОБЕГ-ын харьяа Агаараас эрэн хайх, аврах 111 дүгээр ангийн Эрэн хайх, аврах салбарын захирагч, хошууч Д.Батсүмбэр, гутгаар байрт Завхан аймгийн Онцгой байдлын газрын Тэс сум дахь Гал түймэр унтраах, аврах 57 дугаар ангийн захирагч, хошууч Т.Алтансүх нар шалгарсан бол тусгай байрыг ОБЕГ-ын Гал түймэртэй тэмцэх газрын ахлах мэргэжилтэн, хошууч Х.Цэнд-очир эзэллээ.
2025/08/25
Шинэ мэдээ2024 оноос аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлэгт аврагч-нохой хөтлөгчөөр томилогдон ажиллаж байна.
2025/08/25
Шинэ мэдээГар утаснаасаа хамаарч хажуу талын товчлуурыг сонгон Emergency SOS товчийг дарж, fire101 товчийг сонгож, 1 товчлуурыг дарна.
2025/08/25
Шинэ мэдээУулзалтаар гамшгийн үед үндэсний болон олон улсын байгууллагуудын хамтын ажиллагаа, мэдээлэл солилцоо, хүмүүнлэгийн тусламжийг хүлээн авах, зохицуулах чадавхыг бэхжүүлэх, сургалтын хичээлийн агуулга, хэрэгжилт, зохион байгуулалтын уялдааг хангах талаар санал солилцов.