Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

A- A A+

Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Улаанбаатар хотод 16 мм, Архангайн 3 суманд 2 мм, Булганы 3 суманд 2 мм, Дарханы 4 суманд 4 мм, Дорнодын 5 суманд 11 мм, Завханы 6 суманд 8 мм, Сүхбаатарын 10 суманд 8,5 мм, Хөвсгөлийн 12 суманд 2,5 мм, Хэнтийн 10 суманд 11.8 мм хур тунадас орсон.

Өнөөдөр: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Сэлэнгэ, Хараа, Ерөө голын хөндийгөөр, өдөртөө Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо, мөндөр орно. Салхи ихэнх нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. Агаарын температур өдөртөө Дархадын хотгор, Алтай, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Байдраг, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр +14…+19 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +24...+29 градус, бусад нутгаар +20...+25 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Үүлэрхэг. Бага зэргийн аадар бороо орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Шөнөдөө +8…+10 градус, өдөртөө +16...+18 градус дулаан байна.

Төлөв байдал: 23-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 24-нд Монгол-Алтай, Хэнтийн уулархаг нутаг, говийн бүс нутгийн зүүн хэсэг, Дарьгангын тал нутгаар, 25-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр, 26-нд баруун болон говийн аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо, мөндөр орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө -2...+3 градус, өдөртөө +13...+18 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +13...+18 градус, өдөртөө +23...+28 градус, бусад нутгаар шөнөдөө +6…+11 градус, өдөртөө +16...+21 градус дулаан байна. 24-нд нутгийн баруун хагаст, 25-нд нутгийн зүүн хагаст бага зэрэг дулаарна.

Гал түймэр:

Орхон аймгийн Баян-Өндөр сумын Говил багийн байшингийн дээврээс утаа гарч байна гэсэн дуудлагыг 08.21-ний өдрийн 11:36 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 56 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн О-ын 5х5 метрийн хэмжээтэй байшин шатаж байсныг  ажиллаж унтраасан.

Хэнтий аймаг, Бор-Өндөр 3 дугаар багийн амбаар, хашаа шатаж байна гэсэн дуудлагыг 08.21-ний өдрийн 17:27 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Бор-Өндөр сум дахь 49 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн Б-ын 3х4 метрийн хэмжээтэй амбаар, 3 метр хашаа, 30 боодол хураалттай өвс шатаж байсныг  ажиллаж унтраасан.

Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг 19 дүгээр хороо байшинд гал гарч байна гэсэн дуудлагыг 08:21-ний өдрийн 17:54 цагт хүлээн авсан. Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 34 дүгээр ангийн алба хаагчдыг очиход эзэмшигч тодорхойгүй 4х6 метрийн хэмжээтэй байшингийн дээвэр хэсэг шатаж байсныг ажиллан унтраасан.

Ой, хээрийн түймэр:

Увс аймгийн Зүүнхангай сумын Жаргалант багийн “Бага Товгорын-Өвөр” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 280 км, сумын төвөөс баруун хойд зүгт 50 км, Баруунтуруун сумын төвөөс зүүн зүгт 80 км/ ой, хээрийн гал түймэр гарсан тухай дуудлагыг 08.17-ны өдрийн 19:30 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Баруунтуруун сум дахь 60 дугаар ангийн алба хаагчид, Зүүнхангай сумын Мэргэжлийн ангийнхан унтраах ажиллагааг зохион байгуулан 08.18-ны өдрийн 01:40 цагт цурамд оруулж, бүрэн унтраахаар ажиллаж байна. 

Хүний үйл ажиллагаатай холбоотой осол: 

Хөвсгөл аймаг, Алаг-Эрдэнэ сум 1 дүгээр багийн Хатгал тосгоны “Доод модот булан” гэдэг газар /аймгийн төвөөс хойд зүгт 108 км, Хатгал тосгоны төвөөс хойд зүгт 7 км/ 2025.04.04-ний өдөр “Хөвсгөл” нуурын мөсөн дээгүүр зорчиж яваад мөс цөмөрч, нуурын баруун эргээс 700 метр зайд, 12 метрийн гүнд живсэн автомашиныг татан гаргах тухай хүсэлтийг 08.21-ний өдрийн 09:02 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх аврах, салбар, Хатгал тосгон дахь 69 дүгээр анги, Хатгал тосгон дахь Цагдаагийн тасаг, Далайн захиргааны ажилтнууд “Toyota Allion” загварын суудлын автомашиныг нийт 3 цаг 16 минут ажиллаж татан гаргасан.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

 

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Гамшигт тэсвэртэй дэд бүтцийг хөгжүүлэхэд шинжлэх ухаан, судалгааны нотолгоо чухал үүрэгтэйг харууллаа

Онцгой байдлын ерөнхий газар, Гамшиг судлалын үндэсний хүрээлэн хамтран зохион байгуулсан “Гамшигт тэсвэртэй дэд бүтэц – Disaster Resilient Infrastructure 2025” олон улсын эрдэм шинжилгээний хурлын үеэр Монгол Улс болон олон улсын судлаачид гамшгийн эрсдэлийг бууруулах, хотын дэд бүтцийг тэсвэржүүлэх чиглэлээр зочин илтгэл 1, үндсэн 17 илтгэл, ханын 9 илтгэлийг хэлэлцүүллээ.

Гамшгаас хамгаалах бэлтгэл, бэлэн байдлыг бэхжүүлэхэд хамтран ажиллахаар боллоо

Уулзалтын үеэр Монгол Улсын Онцгой байдлын байгууллага, АНУ-ын Армийн хамтарсан агаараас болон уснаас аврах дадлага сургуулийг 2026 онд зохион байгуулах, Баян-Өлгий, Ховд аймагт гамшгаас хамгаалах бэлтгэл, бэлэн байдлыг бэхжүүлэхэд хамтран ажиллахаар тохиролцсон юм.

Байгалийн гамшигтай тэмцэх үндэсний чадавхыг дээшлүүлэхэд хамтран ажиллана

Байгалийн гамшигтай тэмцэх үндэсний чадавхыг дээшлүүлэхэд чиглэсэн, гамшгийн эрсдэлийг үнэлэх, бууруулах стратеги, арга зүй боловсруулахад техникийн туслалцаа үзүүлэх хамтарсан төсөл хэрэгжүүлэх ба байгалийн гамшгийн үед харилцан туслалцаа үзүүлж, энэ салбарын бусад харилцан сонирхол илэрхийлсэн чиглэлүүдээр хамтран ажиллана.