Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагчийн ивээл дор зохион байгуулагдах “Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын ахлах офицерын чуулган”-ыг угтан “Ахлах офицерын манлайлал ба удирдах ур чадвар” сэдэвт эрдэм шинжилгээний өгүүллийн уралдааныг зохион байгууллаа.
Уралдаанд төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын салбар нэгжүүдээс 16 алба хаагч материалаа ирүүлснээс шилдэг 3 илтгэлийг хэлэлцүүлж, шилдгийг тодруулсан юм.
Эрдэм шинжилгээний өгүүллийн уралдааны тэргүүн байрыг ОБЕГ-ын Захиргаа, эрх зүй, хүний нөөцийн газрын хуулийн зөвлөх, хошууч Г.Алтансүх, дэд байрыг ОБЕГ-ын Гал түймэртэй тэмцэх газрын ахлах мэргэжилтэн, хошууч Х.Цэнд-Очир, гутгаар байрыг Уул уурхайн аврах 09 дүгээр ангийн ахлах мэргэжилтэн, хошууч Х.Сумъяа нар тус тус эзэллээ.

2025/08/22
Шинэ мэдээАлба хаагчид хүйтний улирлын хувцсанд шилжлээ
2025/08/22
Хоногийн мэдээАюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ
2025/08/22
Шинэ мэдээӨнөөдөр буюу аравдугаар сарын 29. Энэ өдөр таны амьдарч байгаа орчин, ажиллаж байгаа газар, айл, өрхийнхөө болоод өөрийн эрсдэлийг тооцож, үүсэж болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэх өдөр.