Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

A- A A+

Цаг агаар:

  Өнгөрсөн хоногт: Улаанбаатар хотод 24-38 мм,  Архангай аймаг 17 сум  4-14мм, Баян-Өлгий аймаг 3 сум 01 мм, Булган аймаг 16 сум 0.5 мм-18.0 мм,  Говь-Алтай аймаг 5 сум 0.4-3 мм,  Говьсүмбэр аймаг 3 сум 5 мм, Дорноговь аймаг 13 сум 0.4-6.4 мм, Дорнод 3 сум 1-2.4 мм,  Дундговь аймаг 9 сум 3-20 мм, Завхан аймаг  10 сум 0.1-9.0 мм, Сүхбаатар аймаг 11 сум 1.2-7.3 мм, Орхон аймаг 2 сум 7-19,0 мм, Ховд аймаг 1 сум 1 мм,  Хөвсгөл аймаг  13 сум 0.2-5.0 мм,  Хэнтий аймаг 4 сум 1.7-11.1 мм,  Өвөрхангай аймаг 19 сум 4-15 мм,  Өмнөговь аймаг 15 сум 0.2-34 мм хур тунадас орсон.

  Өнөөдөр: Ихэнх нутгаар үүлшинэ. Баруун аймгуудын нутгийн зүүн хойд, төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн хойд болон зүүн хэсгээр дуу цахилгаантай аадар бороо, мөндөр орно. Салхи нутгийн зүүн хэсгээр баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан, Заг-Байдраг голын эх, Идэр, Тэс, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр +12…+17 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дорнод-Дарьгангын тал нутаг, Халх голын сав газраар +24...+29 градус, бусад нутгаар +18...+23 градус дулаан байна.

  Улаанбаатар хотод: Үүлэрхэг, бороо орно, салхи баруун хойноос секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ, өдөртөө +15...+17 градус дулаан байна.

Төлөв байдал: 22-нд баруун, төв, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 23-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 24-нд төв, зүүн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 25-нд баруун аймгуудын ихэнх нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө -3...+2 градус, өдөртөө +13...+18 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +13...+18 градус, өдөртөө +23...+28 градус, бусад нутгаар шөнөдөө +6…+11 градус, өдөртөө +16...+21 градус дулаан байна. 24-нд нутгийн баруун хагаст, 25-нд нутгийн зүүн хагаст бага зэрэг дулаарна.

Гал түймэр:

Өмнөговь аймаг, Цогтцэций сум (Тавантолгой) Билгэх баг байшин шатаж байна гэсэн дуудлагыг 08.20-ны өдрийн 07:59 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Цогтцэций сум дахь Онцгой байдлын хэлтсийн 44 дүгээр ангийн алба хаагчдыг очиход Ю-ийн 4х8 метрийн хэмжээтэй байшингийн хана, тааз шатаж байсныг ажиллаж унтраасан.

Ой, хээрийн түймэр:

Увс аймгийн Зүүнхангай сумын Жаргалант багийн “Бага Товгорын-Өвөр” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 280 км, сумын төвөөс баруун хойд зүгт 50 км, Баруунтуруун сумын төвөөс зүүн зүгт 80 км/ ой, хээрийн гал түймэр гарсан тухай дуудлагыг 08.17-ны өдрийн 19:30 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Баруунтуруун сум дахь 60 дугаар ангийн алба хаагчид, Зүүнхангай сумын Мэргэжлийн ангийнхан унтраах ажиллагааг зохион байгуулан 08.18-ны өдрийн 01:40 цагт цурамд оруулж, бүрэн унтраахаар ажиллаж байна. 

Баян-Өлгий аймаг, Булган сум 2 дугаар багийн "Сайхан" гэдэг газар /аймгийн төвөөс баруун урд зүгт 280 км, сумын төвөөс урд зүгт 60 км хээрийн гал түймэр гарсан тухай дуудлагыг 08.19-ний өдрийн 09:15 цагт хүлээн авсан. Тус аймгийн Булган сумын Мэргэжлийн ангийнхан, Баян-Өлгий аймгийн Онцгой байдлын газар, Ховд аймгийн Онцгой байдлын газрын Булган сум дахь 38 дугаар ангийн алба хаагчид хээрийн гал түймрийг унтраах ажиллагааг зохион байгуулж 08.20-ны өдрийн 08:40 цагт цурманд оруулсан, бүрэн унтраахаар ажиллаж байна.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Гамшигт тэсвэртэй дэд бүтцийг хөгжүүлэхэд шинжлэх ухаан, судалгааны нотолгоо чухал үүрэгтэйг харууллаа

Онцгой байдлын ерөнхий газар, Гамшиг судлалын үндэсний хүрээлэн хамтран зохион байгуулсан “Гамшигт тэсвэртэй дэд бүтэц – Disaster Resilient Infrastructure 2025” олон улсын эрдэм шинжилгээний хурлын үеэр Монгол Улс болон олон улсын судлаачид гамшгийн эрсдэлийг бууруулах, хотын дэд бүтцийг тэсвэржүүлэх чиглэлээр зочин илтгэл 1, үндсэн 17 илтгэл, ханын 9 илтгэлийг хэлэлцүүллээ.

Гамшгаас хамгаалах бэлтгэл, бэлэн байдлыг бэхжүүлэхэд хамтран ажиллахаар боллоо

Уулзалтын үеэр Монгол Улсын Онцгой байдлын байгууллага, АНУ-ын Армийн хамтарсан агаараас болон уснаас аврах дадлага сургуулийг 2026 онд зохион байгуулах, Баян-Өлгий, Ховд аймагт гамшгаас хамгаалах бэлтгэл, бэлэн байдлыг бэхжүүлэхэд хамтран ажиллахаар тохиролцсон юм.

Байгалийн гамшигтай тэмцэх үндэсний чадавхыг дээшлүүлэхэд хамтран ажиллана

Байгалийн гамшигтай тэмцэх үндэсний чадавхыг дээшлүүлэхэд чиглэсэн, гамшгийн эрсдэлийг үнэлэх, бууруулах стратеги, арга зүй боловсруулахад техникийн туслалцаа үзүүлэх хамтарсан төсөл хэрэгжүүлэх ба байгалийн гамшгийн үед харилцан туслалцаа үзүүлж, энэ салбарын бусад харилцан сонирхол илэрхийлсэн чиглэлүүдээр хамтран ажиллана.