Цаг агаар:
Өнгөрсөн хоногт: Улаанбаатар хотод 08.20 өдрийн 04:45 цагаас 2-3 мм бороо орж байна. Мөн Говь-Алтай аймгийн 12 суманд 5 мм, Завхан аймгийн 7 суманд 3.2 мм, Хөвсгөл аймгийн 4 суманд 0.1 мм орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа
Өнөөдөр: Баруун аймгуудын нутгаар солигдмол үүлтэй, бусад нутгаар үүлэрхэг. Баруун аймгуудын нутгийн зарим газар, төв болон говийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо, мөндөр орно. Баруун аймгуудын нутгаар баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс 5-10 м/с, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. Нутгийн баруун хагаст сэрүүсэж Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Тэрэлж голын хөндийгөөр +12…+17 градус, говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсэг, Дорнод-Дарьгангын тал нутаг, Халх голын сав газраар +26...+31 градус, бусад нутгаар +17...+22 градус дулаан байна
Улаанбаатар хотод: Үүлэрхэг. Ахиу хэмжээний бороо орно. Салхи зүүн өмнөөс 5-10 м/с, борооны өмнө түр зуур ширүүснэ. +17...+19 градус дулаан байна.
Төлөв байдал: 21-нд төв болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар үргэлжилсэн бороо, 22-нд төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 23-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 24-нд нутгийн төв хэсгээр нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи ихэнх хугацаанд 5-10 м/с, борооны өмнө түр зуур ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө -1...+4 градус, өдөртөө +13...+18 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +13...+18 градус, өдөртөө +23...+28 градус, бусад нутгаар шөнөдөө +6…+11 градус, өдөртөө +16...+21 градус дулаан байна.
Гал түймэр:
Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг 12 дугаар хороо амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 08.19-ний өдрийн 16:39 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 63 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн О-ийн 3х3 метрийн хэмжээтэй 2 амбаар бүрэн шатаж, “Хьюндай портер” загварын ачааны автомашины урд хэсэг хайрагдсан. 2х3 метрийн хэмжээтэй амбаар бүрэн шатаж, 3х4 метрийн хэмжээтэй амбаарын дээврийн хэсэг шатсан 3х6 метрийн хэмжээтэй амбаарын дээврийн хэсэг шатаж, 6х8 метрийн хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг хайрагдаж байсныг тус тус ажиллаж унтраасан.
Увс аймаг, Улаангом сум 7 дугаар баг амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 08.19-ний өдрийн 11:25 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 41 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн Л-ийн 3х4, 4х4 метрийн хэмжээтэй залгаа амбаар, нүүрс болон аргалын хаягдал хогны хамт бүрэн шатаж байсныг ажиллаж унтраасан.
Өвөрхангай аймаг, Хужирт сум Хэрх баг боодолтой өвс шатаж байна гэсэн дуудлагыг 08.19-ний өдрийн 11:33 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 19 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн Б-ийн 4.2 тн өвс шатаж байсныг ажиллаж унтраасан.
Ой, хээрийн түймэр:
Увс аймгийн Зүүнхангай сумын Жаргалант багийн “Бага Товгорын-Өвөр” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 280 км, сумын төвөөс баруун хойд зүгт 50 км, Баруунтуруун сумын төвөөс зүүн зүгт 80 км/ ой, хээрийн гал түймэр гарсан тухай дуудлагыг 08.17-ны өдрийн 19:30 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Баруунтуруун сум дахь 60 дугаар ангийн алба хаагчид, Зүүнхангай сумын Мэргэжлийн ангийнхан унтраах ажиллагааг зохион байгуулан 08.18-ны өдрийн 01:40 цагт цурамд оруулж, бүрэн унтраахаар ажиллаж байна.
Баян-Өлгий аймаг, Булган сум 2 дугаар багийн "Сайхан" гэдэг газар /аймгийн төвөөс баруун урд зүгт 280 км, сумын төвөөс урд зүгт 60 км хээрийн гал түймэр гарсан тухай дуудлагыг 08.19-ний өдрийн 09:15 цагт хүлээн авсан. Тус аймгийн Булган сумын Мэргэжлийн ангийнхан, Баян-Өлгий аймгийн Онцгой байдлын газар, Ховд аймгийн Онцгой байдлын газрын Булган сум дахь 38 дугаар ангийн алба хаагчид хээрийн гал түймрийг унтраах ажиллагааг зохион байгуулж байна.
ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР
2025/08/20
Шинэ мэдээОнцгой байдлын ерөнхий газар, Гамшиг судлалын үндэсний хүрээлэн хамтран зохион байгуулсан “Гамшигт тэсвэртэй дэд бүтэц – Disaster Resilient Infrastructure 2025” олон улсын эрдэм шинжилгээний хурлын үеэр Монгол Улс болон олон улсын судлаачид гамшгийн эрсдэлийг бууруулах, хотын дэд бүтцийг тэсвэржүүлэх чиглэлээр зочин илтгэл 1, үндсэн 17 илтгэл, ханын 9 илтгэлийг хэлэлцүүллээ.
2025/08/20
Шинэ мэдээУулзалтын үеэр Монгол Улсын Онцгой байдлын байгууллага, АНУ-ын Армийн хамтарсан агаараас болон уснаас аврах дадлага сургуулийг 2026 онд зохион байгуулах, Баян-Өлгий, Ховд аймагт гамшгаас хамгаалах бэлтгэл, бэлэн байдлыг бэхжүүлэхэд хамтран ажиллахаар тохиролцсон юм.
2025/08/20
Шинэ мэдээБайгалийн гамшигтай тэмцэх үндэсний чадавхыг дээшлүүлэхэд чиглэсэн, гамшгийн эрсдэлийг үнэлэх, бууруулах стратеги, арга зүй боловсруулахад техникийн туслалцаа үзүүлэх хамтарсан төсөл хэрэгжүүлэх ба байгалийн гамшгийн үед харилцан туслалцаа үзүүлж, энэ салбарын бусад харилцан сонирхол илэрхийлсэн чиглэлүүдээр хамтран ажиллана.