Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

A- A A+

Цаг агаар: 

Өнгөрсөн хоногт: Улаанбаатар хот болон Говьсүмбэр, Дархан-Уул, Дорноговь, Төв, Сэлэнгэ, Орхон, Өмнөговь, Дорнод, Сүхбаатар, Хэнтий аймгуудын нутгийн зарим хэсгээр бороо орсон. Бусад нутгаар тогтуун.

Өнөөдөр: Нийт нутгаар солигдмол үүлтэй. Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Онон, Улз голын хөндийгөөр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи ихэнх нутгаар баруунаас секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Дархадын хотгор, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Тэрэлж, Онон, Улз голын хөндийгөөр +20…+25 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +30...+35 градус, бусад нутгаар +24...+29 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруунаас секундэд 4-9 метр. +24...+26 градус дулаан байна.

Төлөв байдал: 19-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 20-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, төв болон говийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 21-нд төвийн аймгуудын нутгийн хойд, говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар, 22-нд Алтай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. 19-нд баруун аймгуудын нутгаар, 20-ноос ихэнх нутгаар сэрүүсэж Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 0...+5 градус, өдөртөө +14...+19 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +15...+20 градус, өдөртөө +25...+30 градус, бусад нутгаар шөнөдөө +9…+14 градус, өдөртөө +18...+23 градус дулаан байна.

Гал түймэр:

Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг 20 дугаар хороо суудлын автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 15:04 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 35 дугаар ангийн алба хаагчдыг очиход, иргэн Д-ийн эзэмшлийн  "Estima" маркийн автомашин бүрэн шатаж байсныг  ажиллаж унтраасан.

Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг 43 дугаар хороо цахилгааны утас шатаж гал гарч байна гэсэн дуудлагыг 17:19 цагт хүлээн авсан. Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 10 дугаар ангийн алба хаагчдыг очиход, иргэн Э-ийн эзэмшлийн 38 метр квадрат 1 өрөө байрны цахилгааны монтаж, тус байрны дээврийн хөндийн 3х4 метр хэсэг шатаж байсныг ажиллаж унтраасан.

Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг 22 дугаар хороо амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 17:38 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 26 дугаар ангийн алба хаагчдыг очиход, иргэн Д-ын эзэмшлийн 2х2 метрийн хэмжээтэй амбаар бүрэн шатаж байсныг ажиллаж унтраасан.

 Ой, хээрийн түймэр:

Сэлэнгэ аймаг, Хүдэр сум Баянцагаан багийн “Баавгайт” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 218 км, сумын төвөөс зүүн хойд зүгт 50 км/  Ой, хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 08.16-ны өдрийн 14:15 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Хүдэр сум дахь Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид, сумын Мэргэжлийн ангийнхан унтраах ажиллагааг зохион байгуулж, 08.17-ны 11:00 цагт цурамд оруулж, бүрэн унтраахаар ажиллаж байна.

Увс аймаг, Зүүнхангай сум Жаргалант багийн "Бага товгорын өвөр" гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 280 км, Зүүнхангай сумаас баруун хойд зүгт 50 км, Баруунтуруун сумаас зүүн зүгт 80 км/с Ой, хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 08.17-ны өдрийн 19:30 цагт хүлээн авсан.Тус аймгийн Онцгой байдлын газрын 60 дугаар ангийн алба хаагчид, Зүүнхангай сумын мэргэжлийн ангийнхан  08.18-ны өдрийн 01:40 цагт холбоонд ороход түймрийг цурамд оруулсан, бүрэн унтраахаар ажиллаж байна.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР 

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Гамшигт тэсвэртэй дэд бүтцийг хөгжүүлэхэд шинжлэх ухаан, судалгааны нотолгоо чухал үүрэгтэйг харууллаа

Онцгой байдлын ерөнхий газар, Гамшиг судлалын үндэсний хүрээлэн хамтран зохион байгуулсан “Гамшигт тэсвэртэй дэд бүтэц – Disaster Resilient Infrastructure 2025” олон улсын эрдэм шинжилгээний хурлын үеэр Монгол Улс болон олон улсын судлаачид гамшгийн эрсдэлийг бууруулах, хотын дэд бүтцийг тэсвэржүүлэх чиглэлээр зочин илтгэл 1, үндсэн 17 илтгэл, ханын 9 илтгэлийг хэлэлцүүллээ.

Гамшгаас хамгаалах бэлтгэл, бэлэн байдлыг бэхжүүлэхэд хамтран ажиллахаар боллоо

Уулзалтын үеэр Монгол Улсын Онцгой байдлын байгууллага, АНУ-ын Армийн хамтарсан агаараас болон уснаас аврах дадлага сургуулийг 2026 онд зохион байгуулах, Баян-Өлгий, Ховд аймагт гамшгаас хамгаалах бэлтгэл, бэлэн байдлыг бэхжүүлэхэд хамтран ажиллахаар тохиролцсон юм.

Байгалийн гамшигтай тэмцэх үндэсний чадавхыг дээшлүүлэхэд хамтран ажиллана

Байгалийн гамшигтай тэмцэх үндэсний чадавхыг дээшлүүлэхэд чиглэсэн, гамшгийн эрсдэлийг үнэлэх, бууруулах стратеги, арга зүй боловсруулахад техникийн туслалцаа үзүүлэх хамтарсан төсөл хэрэгжүүлэх ба байгалийн гамшгийн үед харилцан туслалцаа үзүүлж, энэ салбарын бусад харилцан сонирхол илэрхийлсэн чиглэлүүдээр хамтран ажиллана.