Баг тамирчид алт, хүрэл медаль хүртлээ

A- A A+

Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн ивээл дор төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын ахлах офицер бүрэлдэхүүний дунд зохион байгуулсан олон төрөлт спортын тэмцээнд Онцгой байдлын байгууллагын алба хаагчид амжилттай оролцлоо. 


Тэмцээний боулингиийн төрөлд Онцгой байдлын байгууллагын алба хаагчид алтан медаль хүртэж, “Шилдэг эмэгтэй тоглогч”-оор ОБЕГ-ын харьяа Үндэсний аврах бригадын ахлах нягтлан бодогч, дэд хурандаа Д.Мөнхцэцэг шалгарсан бол дартсын төрөлд багийн амжилтаар хүрэл медалийн эзэн болсон юм. 


Тэмцээнд БХЯ, ЗХЖШ, ХХЕГ, ОБЕГ, ШШГЕГ, ЦЕГ, ТЕГ, ШШЕГ, Дотоодын цэргийн штаб, Төрийн тусгай хамгаалалтын газар, ДХИС-ийн 11 багийн 140 гаруй тамирчин оролцож, боулинг, дартс, буудлага, билльярд гэсэн 4 төрлөөр өрсөлдөж, аваргуудаа тодрууллаа.

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Алба хаагчид хүйтний улирлын хувцсанд шилжлээ

Алба хаагчид хүйтний улирлын хувцсанд шилжлээ

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

Эрсдэлээ шалгая, аюулгүй байдлаа хангая

Өнөөдөр буюу аравдугаар сарын 29. Энэ өдөр таны амьдарч байгаа орчин, ажиллаж байгаа газар, айл, өрхийнхөө болоод өөрийн эрсдэлийг тооцож, үүсэж болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэх өдөр.