Цаг агаар:
Өнгөрсөн хоногт: Баянхонгорын 1 суманд 0.4 мм, Дорнод аймгийн 5 суманд 31.0 мм, Өвөрхангайн 6 суманд 0.5-5 мм, Өмнөговийн 1 суманд 2 мм бороо орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.
Өнөөдөр: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө баруун аймгуудын нутгийн баруун, зүүн аймгуудын нутгийн хойд, говийн аймгуудын нутгийн зүүн өмнөд хэсгээр, өдөртөө баруун аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи нутгийн баруун хэсгээр баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруунаас секундэд 5-10 метр, Алтайн салбар уулсаар секундэд 13-15 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Агаарын температур өдөртөө Алтайн өвөр говиор +29...+34 градус, Их нууруудын хотгор, Орхон голын хөндий, говийн бүс нутгаар +24...+29 градус, бусад нутгаар +17…+22 градус дулаан байна.
Улаанбаатар хотод: Шөнөдөө багавтар үүлтэй, өдөртөө үүлшинэ. Бороо орохгүй. Салхи хойноос секундэд 4-9 метр. Шөнөдөө +5…+7 градус, өдөртөө +20…+22 градус дулаан байна.
Төлөв байдал: 14, 15-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар, 16-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 17-нд зүүн аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Эг, Үүр, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө +1...+6 градус, өдөртөө +18...+23 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +16...+21 градус, өдөртөө +30...+35 градус, бусад нутгаар шөнөдөө +9…+14 градус, өдөртөө +23...+28 градус дулаан байна.
Гал түймэр:
Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг 4 дүгээр хороо байшин шатаж байна гэсэн дуудлагыг 08.12-ны өдрийн 06:39 цагт хүлээн авсан. Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 26 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Т-ын 6х8 метрийн хэмжээтэй мансардтай байшингийн дотор хэсэг бүрэн шатаж байсныг 5 ажиллаж унтраасан.
Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг 42 дугаар хороо айлаас утаа гараад байна гэсэн дуудлагыг 08.12-ны өдрийн 21:54 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 63 дугаар ангийн алба хааггчдыг очиход иргэн М-ийн 53 м.кв 2 өрөө байрны 5х4 метрийн хэмжээтэй жижиг өрөөнд матрасс шатаж байсныг ажиллаж унтраасан. Утаажилтын бүсээс 43 иргэн /том хүн 32, хүүхэд 15/-ийг аюулгүй талбайд гаргасан.
Дорнод аймаг, Хэрлэн (Сүмбэр) 4 дүгээр баг автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 08.13-ны өдрийн 00:11 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 52 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Б-ийн “Nissan Tiida” загварын суудлын автомашин бүрэн шатаж байсныг ажиллаж унтраасан.
Ой, хээрийн түймэр:
Хөвсгөл аймаг, Улаан-Уул сум Соёо багийн “Бусын гол” гэдэг газар /аймгийн төвөөс хойд зүгт 290 км, сумын төвөөс зүүн хойд зүгт 130 км/ Ойн гал түймэр гарсныг www.firms.modaps.eosdis.nasa.gov сайтаар 08.07-ны өдрийн 14:22 цагт илрүүлсэн. Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газар, Хилийн цэргийн 0257 дугаар ангийн алба хаагчид ойн гал түймрийг унтраах ажиллагааг зохион байгуулж байна. 08.10-ны өдрийн байдлаар 2 бүлэгт хуваагдан ажиллаж, 08.11-ний өдрийн 18:00 цагт түймрийг цурамд оруулж, бүрэн унтраахаар ажиллаж байна.
Завхан аймаг, Баянхайрхан сум Төөнт багийн “Хамар даваа” гэдэг газар /аймгийн төвөөс хойд зүгт 250 км, сумын төвөөс хойд зүгт 11 км/ Ой, хээрийн гал түймэр гарсан тухай дуудлагыг 08.09-ний өдрийн 19:05 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 39 дүгээр анги, 43 дугаар анги, 57 дугаар анги болон Сонгино сум дахь Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчип, Асгат, Баянхайрхан, Түдэвтэй, Сонгино Тэс сумын мэргэжлийн ангийнхан ой, хээрийн гал түймрийг унтраах ажиллагааг зохион байгуулж 08.11-ний 18:00 цагт түймрийг цурамд оруулан, бүрэн унтраахаар ажиллаж байна.
ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР
2025/08/13
Шинэ мэдээОнцгой байдлын ерөнхий газар, Гамшиг судлалын үндэсний хүрээлэн хамтран зохион байгуулсан “Гамшигт тэсвэртэй дэд бүтэц – Disaster Resilient Infrastructure 2025” олон улсын эрдэм шинжилгээний хурлын үеэр Монгол Улс болон олон улсын судлаачид гамшгийн эрсдэлийг бууруулах, хотын дэд бүтцийг тэсвэржүүлэх чиглэлээр зочин илтгэл 1, үндсэн 17 илтгэл, ханын 9 илтгэлийг хэлэлцүүллээ.
2025/08/13
Шинэ мэдээУулзалтын үеэр Монгол Улсын Онцгой байдлын байгууллага, АНУ-ын Армийн хамтарсан агаараас болон уснаас аврах дадлага сургуулийг 2026 онд зохион байгуулах, Баян-Өлгий, Ховд аймагт гамшгаас хамгаалах бэлтгэл, бэлэн байдлыг бэхжүүлэхэд хамтран ажиллахаар тохиролцсон юм.
2025/08/13
Шинэ мэдээБайгалийн гамшигтай тэмцэх үндэсний чадавхыг дээшлүүлэхэд чиглэсэн, гамшгийн эрсдэлийг үнэлэх, бууруулах стратеги, арга зүй боловсруулахад техникийн туслалцаа үзүүлэх хамтарсан төсөл хэрэгжүүлэх ба байгалийн гамшгийн үед харилцан туслалцаа үзүүлж, энэ салбарын бусад харилцан сонирхол илэрхийлсэн чиглэлүүдээр хамтран ажиллана.