Цаг агаар:
Өнгөрсөн хоногт: Улаанбаатар хотод 2 мм, Говьсүмбэр аймгийн 1 суманд 1.6 мм, Дархан-Уул аймгийн 4 суманд 23.2 мм, Дорноговь аймгийн 11 суманд 53.4 мм, Орхон аймгийн 2 суманд 14.7 мм, Сэлэнгэ аймгийн 7 суманд 16.5 мм, Сүхбаатар аймгийн 11 суманд 19 мм, Төв аймгийн 5 суманд 6 мм, Хэнтий аймгийн 4 суманд 2 мм, Хөвсгөл аймаг 17 суманд 4 мм, бороо орсон.
Өнөөдөр: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын ихэнх нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи ихэнх нутгаар баруун хойноос 5-10 м/с, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. Нутгийн хойд хэсгээр сэрүүсэж, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Тэрэлж голын хөндийгөөр +13...+18 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +25...+30 градус, бусад нутгаар +18…+23 градус дулаан байна.
Улаанбаатар хотод: Багавтар үүлтэй, бороо орохгүй. Салхи баруун хойноос 5-10 м/с, +18…+20 градус дулаан байна.
Төлөв байдал: 12-нд төв, говь, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 13-нд Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Дарьгангын тал нутгаар, 14-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар, 15-нд баруун, төв, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи ихэнх хугацаанд 5-10 м/с, борооны өмнө түр зуур ширүүснэ. Нутгийн хойд хэсгээр сэрүүсэж, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Эг, Үүр, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 0...+5 градус, өдөртөө +12...+17 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +13...+18 градус, өдөртөө +25...+30 градус, бусад нутгаар шөнөдөө +6…+11 градус, өдөртөө +18...+23 градус дулаан байна.
Гал түймэр:
Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг 8 дугаар хороо байшин шатаж байна гэсэн дуудлагыг 08.10-ны өдрийн 12:21 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 63 дугаар ангийн алба хааагчдыг очиход иргэн Ш-ын 6х12 метрийн хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг шатаж байсныг ажиллаж унтраасан.
Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг 18 дугаар хороо гарааш шатаж байна гэсэн дуудлагыг 08.11-ний өдрийн 02:31 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 34 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн Н-н 7х10 метрийн хэмжээтэй байшингийн залгаа баригдсан 5х7 метрийн хэмжээтэй гарааш болон дотор байсан “Suzuki SX43” загварын суудлын автомашин бүрэн шатаж, гадна талд нь байсан “Nissam murano” загварын суудлын автомашин хайрагдаж байсныг ажиллаж унтраасан.
Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг 20 дугаар хороо автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 08.11-ний өдрийн 06:40 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 18 дугаар ангийн алба хаагчдыг очиход “Зил MMZ-555” загварын ачааны автомашины тэвш дээр тээвэрлэж явсан иргэн Б-ийн улсын дугааргүй “Volvo” загварын эксковаторын хөдөлгүүр, бүхээгийн хэсэг шатаж байсныг ажиллаж унтраасан.
Ой, хээрийн түймэр:
Баян-Өлгий аймаг, Булган сум 3 дугаар багийн “Хар нуурын-Эх” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 220 км, сумын төвөөс баруун урд зүгт 100 км, МУ-ын хилийн 46 дугаар тэмдэгтээс 2 км/ Хээрийн гал түймэр гарсан тухай дуудлагыг 08.05-ны өдрийн 19:20 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын алба хааагчид, Булган сумын Мэргэжлийн ангийнхан хээрийн гал түймрийг унтраах ажиллагааг зохион байгуулж, 08.09-ний өдрийн 10:40 цагт цурамд оруулж, бүрэн унтраахаар ажиллаж байна.
Хөвсгөл аймаг, Улаан-Уул сум Соёо багийн “Бусын гол” гэдэг газар /аймгийн төвөөс хойд зүгт 290 км, сумын төвөөс зүүн хойд зүгт 130 км/ Ойн гал түймэр гарсныг www.firms.modaps.eosdis.nasa.gov сайтаар 08.07-ны өдрийн 14:22 цагт илрүүлсэн. Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газар, Хилийн цэргийн 0257 дугаар ангийн алба хаагчид ойн гал түймрийг унтраах ажиллагааг зохион байгуулж байна. 08.10-ны өдрийн байдлаар 2 бүлэгт хуваагдан ажиллаж, түймрийн хойд болон зүүн хэсгийн тархалтыг зогсоосон.
Завхан аймаг, Баянхайрхан сум Төөнт багийн “Хамар даваа” гэдэг газар /аймгийн төвөөс хойд зүгт 250 км, сумын төвөөс хойд зүгт 11 км/ Ой, хээрийн гал түймэр гарсан тухай дуудлагыг 08.09-ний өдрийн 19:05 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 39 дүгээр анги, 43 дугаар анги, 57 дугаар анги болон Сонгино сум дахь Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчип, Асгат, Баянхайрхан, Түдэвтэй, Сонгино Тэс сумын мэргэжлийн ангийнхан ой, хээрийн гал түймрийг унтраах ажиллагааг зохион байгуулж байна.
Сэлэнгэ аймаг, Хүдэр сум Баянцагаан багийн “Үрчин’ гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 210 км, сумаас зүүн зүгт 50 км/ Ойн гал түймэр гарсан тухай дуудлагыг 08.10-ны өдрийн 10:00 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Хүдэр сум дахь Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид ойн гал түймрийг унтраах ажиллагааг зохион байгуулж, мөн өдрийн 22:25 цагт цурамд оруулж, бүрэн унтраахаар ажиллаж байна.
ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР
2025/08/11
Шинэ мэдээОнцгой байдлын ерөнхий газар, Гамшиг судлалын үндэсний хүрээлэн хамтран зохион байгуулсан “Гамшигт тэсвэртэй дэд бүтэц – Disaster Resilient Infrastructure 2025” олон улсын эрдэм шинжилгээний хурлын үеэр Монгол Улс болон олон улсын судлаачид гамшгийн эрсдэлийг бууруулах, хотын дэд бүтцийг тэсвэржүүлэх чиглэлээр зочин илтгэл 1, үндсэн 17 илтгэл, ханын 9 илтгэлийг хэлэлцүүллээ.
2025/08/11
Шинэ мэдээУулзалтын үеэр Монгол Улсын Онцгой байдлын байгууллага, АНУ-ын Армийн хамтарсан агаараас болон уснаас аврах дадлага сургуулийг 2026 онд зохион байгуулах, Баян-Өлгий, Ховд аймагт гамшгаас хамгаалах бэлтгэл, бэлэн байдлыг бэхжүүлэхэд хамтран ажиллахаар тохиролцсон юм.
2025/08/11
Шинэ мэдээБайгалийн гамшигтай тэмцэх үндэсний чадавхыг дээшлүүлэхэд чиглэсэн, гамшгийн эрсдэлийг үнэлэх, бууруулах стратеги, арга зүй боловсруулахад техникийн туслалцаа үзүүлэх хамтарсан төсөл хэрэгжүүлэх ба байгалийн гамшгийн үед харилцан туслалцаа үзүүлж, энэ салбарын бусад харилцан сонирхол илэрхийлсэн чиглэлүүдээр хамтран ажиллана.