Цаг агаар:
Өнгөрсөн хоногт: Улаанбаатар хотод 0.2 мм, Архангайн 11 суманд 0.6 мм, Булганы 2 суманд 5 мм, Дарханы 4 суманд 3.3 мм, Сэлэнгийн 10 суманд 7.9 мм, Төвийн 11 суманд 4.7 мм, Хөвсгөлийн 5 суманд 13 мм бороо орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.
Өнөөдөр: Баруун аймгуудын нутгаар солигдмол үүлтэй, бусад нутгаар үүлшинэ. Шөнөдөө төвийн аймгуудын ихэнх нутгаар, өдөртөө төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн хойд, говийн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи төвийн аймгуудын нутгаар баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруунаас секундэд 5-10 метр, төв, говь, зүүн аймгуудын нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. Агаарын температур өдөртөө Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар +17...+22 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +28...+33 градус, бусад нутгаар +21…+26 градус дулаан байна.
Улаанбаатар хотод: Үүлшинэ. Бага зэргийн бороо орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр, бороон өмнө түр зуур ширүүснэ. Шөнөдөө +14…+16 градус, өдөртөө +23…+25 градус дулаан байна.
Төлөв байдал: 08-нд төв болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 09-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, төв, говийн аймгуудын нутгийн зарим газраар, 10-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд, говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 11-нд нутгийн хойд хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, 09-нд Монгол-Алтайн уулсаар, 10-нд Алтайн салбар уулс, говийн бүс нутгаар, 11-нд говь, талын нутгаар секундэд 15-17 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Эг-Үүр, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө +3...+8 градус, өдөртөө +17...+22 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +19...+24 градус, өдөртөө +31...+36 градус, бусад нутгаар шөнөдөө +10…+15 градус, өдөртөө +24...+29 градус дулаан байна. 10-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсгээр, 11-нд нутгийн хойд хэсгээр сэрүүснэ.
Гал түймэр:
Говь-Алтай аймаг, Есөнбулаг сум Харзат баг гэр шатаж байна гэсэн дуудлагыг 08.06-ны өдрийн 18:25 цаг хүлээн авсан Тус аймгийн Онцгой байдлын газрын 59 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн Б-ын 4 ханатай гэр, эд хогшлын хамт шатаж байсныг ажиллаж унтраасан.
Ой, хээрийн түймэр:
Хөвсгөл аймаг, Цагааннуур сум Хармай багийн “Их билдэгийн гол” гэдэг газар хилийн шугамын бүсэд /аймгийн төвөөс баруун хойд зүгт 359 км, сумын төвөөс баруун хойд зүгт 80 км, Монгол Улсын хилийн 339 дүгээр тэмдэгтээс 2 км/ www.firms.modaps.eosdis.nasa.gov болон www.icc.mn сайтад гал түймрийн цэг илэрсэн дуудлагыг 07.29-ний өдрийн 13:50 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газар, Улсын тусгай хамгаалалтын газар, мэргэжлийн ангийнхан ойн гал түймрийг унтраах ажиллагааг зохион байгуулан 08.06-ны өдрийн 19:40 цагт цурамд оруулж, бүрэн унтраахаар ажиллаж байна.
Хөвсгөл аймаг, Улаан-Уул сум Соёо багийн “Жинст голын-Ам” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 284 км, сумын төвөөс хойд зүгт 120 км, Монгол Улсын хилийн 324 дүгээр тэмдэгтээс 27 км/ www.firms.modaps.eosdis.nasa.gov болон www.icc.mn сайтад гал түймрийн цэг илэрсэн дуудлагыг 07.29-ний өдрийн 14:14 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид, сумын Мэргэжлийн ангийн нийт 22 хүн, 12 морьтойгоор ой, хээрийн гал түймрийг унтраах ажиллагааг зохион байгуулан ажиллаж байна.
Увс аймаг, Сагил сум Баянзүрх багийн “Дэвсэн” гэдэг газар /аймгийн төвөөс хойд зүгт 90 км, сумын төвөөс баруун зүгт 30 км/ Ойн гал түймэр гарч байна гэсэн дуудлагыг 08.05-ны өдрийн 12:20 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид, Сагил сумын Мэргэжлийн ангийн нийт 23 хүн, 3 автомашин, 7 мотоцикл, 1 морьтой ой, хээрийн гал түймрийг унтраах ажиллагааг зохион байгуулан 08.05-ны өдрийн 16:20 цагт цурамд оруулж, бүрэн унтраахаар ажиллаж байна.
ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР
2025/08/07
Шинэ мэдээОнцгой байдлын ерөнхий газар, Гамшиг судлалын үндэсний хүрээлэн хамтран зохион байгуулсан “Гамшигт тэсвэртэй дэд бүтэц – Disaster Resilient Infrastructure 2025” олон улсын эрдэм шинжилгээний хурлын үеэр Монгол Улс болон олон улсын судлаачид гамшгийн эрсдэлийг бууруулах, хотын дэд бүтцийг тэсвэржүүлэх чиглэлээр зочин илтгэл 1, үндсэн 17 илтгэл, ханын 9 илтгэлийг хэлэлцүүллээ.
2025/08/07
Шинэ мэдээУулзалтын үеэр Монгол Улсын Онцгой байдлын байгууллага, АНУ-ын Армийн хамтарсан агаараас болон уснаас аврах дадлага сургуулийг 2026 онд зохион байгуулах, Баян-Өлгий, Ховд аймагт гамшгаас хамгаалах бэлтгэл, бэлэн байдлыг бэхжүүлэхэд хамтран ажиллахаар тохиролцсон юм.
2025/08/07
Шинэ мэдээБайгалийн гамшигтай тэмцэх үндэсний чадавхыг дээшлүүлэхэд чиглэсэн, гамшгийн эрсдэлийг үнэлэх, бууруулах стратеги, арга зүй боловсруулахад техникийн туслалцаа үзүүлэх хамтарсан төсөл хэрэгжүүлэх ба байгалийн гамшгийн үед харилцан туслалцаа үзүүлж, энэ салбарын бусад харилцан сонирхол илэрхийлсэн чиглэлүүдээр хамтран ажиллана.