Цаг агаар:
Өнгөрсөн хоногт: Баян-Өлгийн 1 суманд 5 мм, Дархан-Уулын 3 суманд 4.9 мм, Дорнодын 1 суманд 0.1 мм, Сэлэнгийн 6 суманд 1.2 мм, Төвийн 1 суманд 4 мм, Ховдын 5 суманд 1 мм, Хэнтийн 1 суманд 0.4 мм бороо орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.
Өнөөдөр: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө төвийн аймгуудын нутгийн баруун өмнөд болон зүүн хэсгээр, өдөртөө баруун, говь, зүүн аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи ихэнх нутгаар баруунаас секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Агаарын температур өдөртөө Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Тэрэлж, Онон, Улз голын хөндийгөөр +20...+25 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +31...+36 градус, бусад нутгаар +25…+30 градус дулаан байна.
Улаанбаатар хотод: Шөнөдөө багавтар үүлтэй, өдөртөө үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Шөнөдөө +13…+15 градус, өдөртөө +25…+27 градус дулаан байна.
Төлөв байдал: 02-нд баруун аймгуудын нутгийн хойд, зүүн аймгуудын нутгийн баруун хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн зарим газраар, 03-нд Монгол-Алтай, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Онон, Улз голын хөндий, говийн бүс нутгийн баруун хэсгээр, 04-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, төв болон зүүн аймгуудын ихэнх нутгаар, 05-нд төвийн аймгуудын нутгийн хойд хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Эг-Үүр, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө +3...+8 градус, өдөртөө +18...+23 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +20...+25 градус, өдөртөө +33...+38 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн хойд хэсэг, Дарьгангын тал нутгаар шөнөдөө +15...+20 градус, өдөртөө +27...+32 градус, бусад нутгаар шөнөдөө +10…+15 градус, өдөртөө +22...+27 градус дулаан байна.
Гал түймэр:
Баянхонгор аймаг, Баянговь сум гэр шатаж байна гэсэн дуудлагыг 07.31-ний өдрийн 22:34 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Баянговь сум дахь Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчдыг очиход иргэн Ө-ийн 4 ханатай гэр, эд хогшлын хамт бүрэн шатаж байсныг ажиллаж унтраасан.
Орхон аймаг, Баян-Өндөр сум байшин шатаж байна гэсэн дуудлагыг 07.31-ний өдрийн 22:50 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 56 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн М-ын 5х10 метрийн хэмжээтэй байшингийн дээвэр хэсэг шатаж байсныг ажиллаж унтраасан.
Улаанбаатар хот, Налайх дүүрэг гэр шатаж байна гэсэн дуудлагыг 08.01-ний өдрийн 03:38 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 28 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Б-ын “Hyundai Porter” загварын бага оврын ачааны автомашины хөдөлгүүр хэсэг шатаж байсныг ажиллаж унтраасан.
ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР
2025/08/01
Шинэ мэдээАюулгүй байдлын үүднээс бүс нутгийн боловсролын газар өнөөдөр Сафи дахь улсын болон хувийн сургуулиудын хичээлийг түр зогсоогоод байна.
2025/08/01
Шинэ мэдээНийт дуудлагын 75 нь объектын гал түймэр, 10 нь хүний үйл ажиллагаатай холбоотой ослын дуудлага байна.
2025/08/01
Хоногийн мэдээАюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ