Цаг агаар:
Өнгөрсөн хоногт: Булганы 16 суманд 10 мм, Дорноговийн 2 суманд 9.7 мм, Говьсүмбэрийн 2 суманд 1.4 мм, Орхоны 2 суманд 4 мм, Увсын зарим сумдаар 6-15м/сек хүчтэй салхи салхилсан, Хөвсгөлийн 22 суманд 16 мм, Хэнтийгийн 1 суманд 0.2 мм бороо орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.
Өнөөдөр: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун болон зүүн аймгуудын нутгийн хойд, төвийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.
Салхи төв болон зүүн аймгуудын нутгаар баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруунаас секундэд 5-10 метр, нутгийн хойд хэсгээр борооны өмнө түр зуур ширүүснэ. Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Тэрэлж голын хөндийгөөр +20...+25 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +30...+35 градус, бусад нутгаар +24…+29 градус дулаан байна.
Улаанбаатар хотод: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. +26…+28 градус дулаан байна.
Төлөв байдал: 01-нд баруун болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 02-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн баруун хэсэг, говийн аймгуудын нутгийн зарим газраар, 03-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн баруун хэсэг, говь, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 04-нд баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун болон өмнөд хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Эг-Үүр, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө +5...+10 градус, өдөртөө +18...+23 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +20...+25 градус, өдөртөө +33...+38 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн хойд хэсэг, Дарьгангын тал нутгаар шөнөдөө +15...+20 градус, өдөртөө +27...+32 градус, бусад нутгаар шөнөдөө +10…+15 градус, өдөртөө +22...+27 градус дулаан байна.
Гал түймэр:
Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг 16 дугаар хороо эд зүйл шатаж байна гэсэн дуудлагыг 17:10 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 63 дугаар ангийн алба хаагчдыг очиход, 2х1 метрийн хэмжээтэй буйдан, 16 давхар барилгын 1 давхрын 1х1 метрийн хэмжээтэй гадна фасад шатаж байсныг ажиллаж унтраасан.
Сүхбаатар аймаг, Эрдэнэцагаан сум Цагаан-Овоо /аймгийн төвөөс зүүн урд зүгт 230 км, сумын төвөөс баруун урд зүгт 10 км/ ачааны автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 17:10 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 47 дугаар ангийн алба хаагчдыг очиход “ND4257” загварын зүтгүүр автомашины урд хэсэг шатаж байсныг ажиллан унтраасан.
Хүний үйл ажиллагаатай холбоотой осол:
Сэлэнгэ аймаг, Мандал сум Хэрх 4-р багийн Хараа голд /аймгийн төвөөс зүүн урд зүгт 220 км, сумын төвөөс зүүн урд зүгт 7 км/ Суудлын автомашин голд живж 2 иргэн автомашин дотор гацсан гарч чадахгүй байна гэсэн дуудлагыг 07.31-ны 01:30 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 19 дүгээр ангийн алба хаагчдыг очиход “Stima” загварын суудлын автомашин голд живж, иргэн Э /49 настай, эрэгтэй/, иргэн И /2 нас 5 сартай, эрэгтэй/, автомашин дотор гарч чадахгүй байсныг эсэн мэнд гаргаж, голд живж автомашиныг аюулгүй газар татан гаргасан.
Дорнод аймаг, Баян-Уул сум Хар Чулуут багийн “Хархираа” гэдэг газар /аймгийн төвөөс хойд зүгт 185 км, сумын төвөөс зүүн урд зүгт 15 км/ Автомашин 07.30-ны өдрийн 19:00 цагийн үед шаварт суусан тухай дуудлагыг 07.31-ний өдрийн 01:30 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Баян-Уул сум дахь 53 дугаар ангийн алба хаагчдыг очиход “Istana” загварын автомашин 8 зорчигчтой, шаварт суусан байсныг ажиллан, шавраас татан гаргасан.
ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР
2025/07/31
Шинэ мэдээОнцгой байдлын ерөнхий газар, Гамшиг судлалын үндэсний хүрээлэн хамтран зохион байгуулсан “Гамшигт тэсвэртэй дэд бүтэц – Disaster Resilient Infrastructure 2025” олон улсын эрдэм шинжилгээний хурлын үеэр Монгол Улс болон олон улсын судлаачид гамшгийн эрсдэлийг бууруулах, хотын дэд бүтцийг тэсвэржүүлэх чиглэлээр зочин илтгэл 1, үндсэн 17 илтгэл, ханын 9 илтгэлийг хэлэлцүүллээ.
2025/07/31
Шинэ мэдээУулзалтын үеэр Монгол Улсын Онцгой байдлын байгууллага, АНУ-ын Армийн хамтарсан агаараас болон уснаас аврах дадлага сургуулийг 2026 онд зохион байгуулах, Баян-Өлгий, Ховд аймагт гамшгаас хамгаалах бэлтгэл, бэлэн байдлыг бэхжүүлэхэд хамтран ажиллахаар тохиролцсон юм.
2025/07/31
Шинэ мэдээБайгалийн гамшигтай тэмцэх үндэсний чадавхыг дээшлүүлэхэд чиглэсэн, гамшгийн эрсдэлийг үнэлэх, бууруулах стратеги, арга зүй боловсруулахад техникийн туслалцаа үзүүлэх хамтарсан төсөл хэрэгжүүлэх ба байгалийн гамшгийн үед харилцан туслалцаа үзүүлж, энэ салбарын бусад харилцан сонирхол илэрхийлсэн чиглэлүүдээр хамтран ажиллана.