Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

A- A A+

Цаг агаар: 

Өнгөрсөн хоногт: Говь-Алтайн 3 суманд 2.4 мм, Дорнодын 1 суманд 0.1 мм бороо орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн зүүн өмнөд, говийн аймгуудын нутгийн баруун болон хойд хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи нутгийн баруун хойд хэсгээр баруун өмнөөс хойш эргэж, нутгийн зүүн хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, тал нутгаар 12-14 м/с, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. Дархадын хотгор, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Туул, Тэрэлж, Онон, Улз, Халх голын хөндий, Дорнодын тал нутгаар +20...+25 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +30...+35 градус, бусад нутгаар +24…+29 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Үүлшинэ, бага зэргийн бороо орно. Салхи баруун хойноос 5-10 м/с, борооны өмнө түр зуур ширүүснэ. +23…+25 градус дулаан байна.

Төлөв байдал: 31-нд Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаг, говийн бүс нутгийн хойд хэсэг, Дарьгангын тал нутгаар, 8-р сарын 01-нд баруун болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 02-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, төв болон зүүн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн зарим газраар, 03-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газар газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи ихэнх хугацаанд 5-10 м/с, борооны өмнө түр зуур ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө +5...+10 градус, өдөртөө +19...+24 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +21...+26 градус, өдөртөө +34...+39 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн хойд хэсгээр шөнөдөө +16...+21 градус, өдөртөө +28...+33 градус, бусад нутгаар шөнөдөө +11…+16 градус, өдөртөө +24...+29 градус дулаан байна. 8-р сарын 01, 02-нд нутгийн хойд хэсгээр бага зэрэг сэрүүснэ.

Гал түймэр:

Улаанбаатар хот, Баянгол дүүрэг 8 дугаар хороо гал гарч байна гэсэн дуудлагыг 07.29-ний өдрийн 07:25 цагт хүлээн авсан.  Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 10 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Б-ийн 1х2 метрийн хэмжээтэй тагтан дээр эд зүйл шатаж байсныг  ажиллаж  унтраасан.      

 Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг 33 дугаар хороо гэр шатаж байна гэсэн дуудлагыг 07.29-ний өдрийн 23:53 цагт хүлээн авсан.  Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 35 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Ү-ын 5 ханатай гэр, эд зүйлийн хамт бүрэн шатаж байсныг ажиллаж унтраасан. 

Хүний үйл ажиллагаатай холбоотой осол:

Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг 20 дугаар хороо автозамын зорчих хэсэгт 2 суудлын автомашин мөргөлдөж, хүн хавчуулагдсан тухай дуудлагыг 07.29-ний өдрийн 19:31 цагт хүлээн авсан.  Нийслэлийн аврах ангийн алба хаагчдыг очиход иргэн О-ийн “Тоёота приус-30” загварын суудлын автомашин, иргэн А-ийн улсын дугааргүй “Тоёота приус-41” загварын суудлын автомашин хоорондоо мөргөлдөж, “Тоёота приус -41” загварын суудлын автомашинд зорчиж явсан З /8 настай эрэгтэй/, У /6 настай, эмэгтэй/ автомашины бүхээг дотроо хавчуулагдсан байсныг эсэн мэнд гарган нийслэлийн ЯТТТ-ийн эмчид хүлээлгэн өгсөн.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР 

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Цаг агаарын аюултай болон гамшигт үзэгдлээс сэрэмжлүүлж байна

Энэ үед мал аж ахуйн салбарт ямаа самнах, мал төллөх, отор нүүдэл хийх, нэмэгдэл тэжээл өгөх зэрэг ажил эрчимтэй явагдаж байгаа тул малчид, иргэд та бүхэн цаг агаарын аюултай үзэгдлээс урьдчилан сэргийлэхийг онцгойлон зөвлөж байна. 

Залуу офицеруудын хөгжлийн жилийн нээлтийн арга хэмжээ боллоо

“Залуу офицерууд"-ын хөгжлийн жилийн хүрээнд офицеруудын мэдлэг, ур чадварыг нэмэгдүүлэх, мэргэжлийн хөгжлийг дэмжих, нийгмийн идэвх оролцоог өргөжүүлэх, харилцан туршлага солилцох, бусдад үлгэрлэн манлайлах чадварыг төлөвшүүлэхэд чиглэсэн цогц арга хэмжээнүүдийг төлөвлөн хэрэгжүүлж байна.

Хүүхдийн дуу хоолойг сонсох өдөр

Монгол улс Олон улсын Хүүхдийн тусламжийн утас (Child helpline international)-ны байгууллагын гишүүн орон бөгөөд дэлхийн 168 улсад хүүхдийн тусламжийн 173 утас ажилладаг байна.