Цаг агаар:
Өнгөрсөн хоногт: Улаанбаатар хотод 7 мм хур тунадас орж 20 м/сек хүчтэй салхи шуурсан. Булганы 12 суманд 20 мм, Дархан-Уулын 4 суманд 8.8 мм, Дорнодын 1 суманд 0.2 мм, Завханы 1 суманд 1 мм, Орхоны 2 суманд 2 мм, Сүхбаатарын 4 суманд 71 мм, Сэлэнгийн 10 суманд 23.8 мм, Хөвсгөлийн 20 суманд 13 мм, Хэнтийгийн 4 суманд 5.6 мм бороо орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.
Өнөөдөр: Нутгийн хойд хэсгээр солигдмол үүлтэй. Алтайн уулархаг нутаг, Улз, Халх голын хөндийгөөр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй. Нутгийн баруун өмнөд хэсгээр баруун өмнөөс, зүүн хэсгээр баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Дархадын хотгороор +14…+19 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав газар, Эг, Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр +18...+23 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +33...+38 градус, бусад нутгаар +25…+30 градус дулаан байна.
Улаанбаатар хотод: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. +21…+23 градус дулаан байна.
Төлөв байдал: 26-нд төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн баруун, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 27-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн зүүн хойд хэсгээр, 28-нд төв болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 29-нд Алтай, Хэнтийн уулархаг нутаг, Халх голын сав газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Ихэнх хугацаанд нутгийн хойд хэсгээр сэрүүхэн, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө +2...+7 градус, өдөртөө +18...+23 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +19...+24 градус, өдөртөө +33...+38 градус, говийн бүс нутгийн хойд хэсэг, Дарьгангын тал нутгаар шөнөдөө +12...+17 градус, өдөртөө +27...+32 градус, бусад нутгаар шөнөдөө +8…+13 градус, өдөртөө +22...+27 градус дулаан байна.
Гал түймэр:
Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг 13 дугаар хороо байшин шатаж байна гэсэн дуудлагыг 21:06 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 34 дүгээр ангийн алба хаагчдыг очиход, эзэн тодорхойгүй айлын 8х6 метрийн хэмжээтэй 1 давхар байшин бүрэн шатаж байсныг ажиллаж унтраасан.
Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг 16 дугаар хороо Гэрэлтүүлгийн цахилгааны утас шатаж байна гэсэн дуудлагыг 07.25-ны өдрийн 01:19 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 34 дүгээр ангийн алба хаагчдыг очиход, гэрэлтүүлгийн 1 метр шонгийн утас шатаж байсныг ажиллаж унтраасан.
Увс аймаг, Түргэн сум Эрдэнэхайрхан баг /аймгийн төвөөс хойд зүгт 30 км, сумын төвөөс зүүн зүгт 3 км/ автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 07.25-ны өдрийн 01:59 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 41 дүгээр ангийн алба хаагчдыг очиход "Prius-30" загварын суудлын автомашины хөдөлгүүр хэсэг шатаж байсныг ажиллан унтраасан.
Хүний үйл ажиллагаатай холбоотой осол:
Хөвсгөл аймаг, Алаг-Эрдэнэ сум Манхан багийн “Эгийн голын гүүр” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 63 км, сумын төвөөс 2 км/ 07.23-ны өдрийн 17:00 цагийн орчим “Эг”-ийн голоор хийлдэг завиар урсаж явсан 3 иргэн сураггүй алга болсон тухай дуудлагыг 07.24-ний өдрийн 04:55 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид иргэн Б /57 настай, эрэгтэй/, Г /39 настай, эмэгтэй/, Н /30 настай, эрэгтэй/ нарыг эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, мөн өдрийн 11:25 цагт "Эг"-ийн голын гүүрнээс зүүн урд зүгт 50 км, Алаг-Эрдэнэ сумын Эрхэл багийн “Аяга шанагын тохой” гэдэг газраас тухайн эсэн мэнд олсон.
Ховд аймаг, Манхан сум Ботгон багийн “Хөртийн Улаан хад” гэдэг газар /аймгийн төвөөс баруун урд зүгт 130 км, сумын төвөөс баруун урд зүгт 50 км/ Иргэн Э-нь 07.23-ны өдрийн 10:00 цагийн үед малдаа яваад одоо болтол сураггүй болсон тухай дуудлагыг 07.24-ний өдрийн 10:13 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх аврах бүлгийн алба хаагчид, Засаг даргын тамгын газрын ажилтнууд иргэн Э13 настай, эмэгтэй/-ийг Эрэн хайх ажиллагааг эхлүүлж, “Хөртийн Улаан хад” гэдэг газраас баруун хойд зүгт 7 км зайд, төөрсөн байсныг эсэн мэнд олж, Цагдаагийн хэлтэст хүлээлгэн өгсөн.
ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР
2025/07/25
Шинэ мэдээОнцгой байдлын ерөнхий газар, Гамшиг судлалын үндэсний хүрээлэн хамтран зохион байгуулсан “Гамшигт тэсвэртэй дэд бүтэц – Disaster Resilient Infrastructure 2025” олон улсын эрдэм шинжилгээний хурлын үеэр Монгол Улс болон олон улсын судлаачид гамшгийн эрсдэлийг бууруулах, хотын дэд бүтцийг тэсвэржүүлэх чиглэлээр зочин илтгэл 1, үндсэн 17 илтгэл, ханын 9 илтгэлийг хэлэлцүүллээ.
2025/07/25
Шинэ мэдээУулзалтын үеэр Монгол Улсын Онцгой байдлын байгууллага, АНУ-ын Армийн хамтарсан агаараас болон уснаас аврах дадлага сургуулийг 2026 онд зохион байгуулах, Баян-Өлгий, Ховд аймагт гамшгаас хамгаалах бэлтгэл, бэлэн байдлыг бэхжүүлэхэд хамтран ажиллахаар тохиролцсон юм.
2025/07/25
Шинэ мэдээБайгалийн гамшигтай тэмцэх үндэсний чадавхыг дээшлүүлэхэд чиглэсэн, гамшгийн эрсдэлийг үнэлэх, бууруулах стратеги, арга зүй боловсруулахад техникийн туслалцаа үзүүлэх хамтарсан төсөл хэрэгжүүлэх ба байгалийн гамшгийн үед харилцан туслалцаа үзүүлж, энэ салбарын бусад харилцан сонирхол илэрхийлсэн чиглэлүүдээр хамтран ажиллана.