Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

A- A A+

Цаг агаар: 

Өнгөрсөн хоногт: Дархан-Уул 4 суманд 2.4 мм, Сэлэнгэ 3 суманд 1.2 мм, Төв аймгийн  4 суманд 9 мм, Дорнодын 1 суманд 0.2 мм, Хэнтий 1 суманд 0.2 мм, Завханы 1 суманд 4 мм, Өвөрхангайн 12 суманд 0.3-12 мм,бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн баруун, төвийн аймгуудын нутгийн баруун болон өмнөд хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи нутгийн баруун хойд хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Нутгийн хойд хэсгээр сэрүүсэж Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр +19…+24 градус, говийн бүс нутаг, Дорнод-Дарьгангын тал нутгаар +32…+37 градус, бусад нутгаар +24…+29 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Үүлэрхэг. Оройдоо бороо орно. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Өдөртөө сэрүүсэж +22…+24 градус дулаан байна.

Төлөв байдал: 23-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 24-нд төв болон зүүн аймгуудын нутгийн хойд, говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 25-нд зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Ихэнх хугацаанд нутгийн хойд хэсгээр сэрүүсэж Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө +3...+8 градус, өдөртөө +16...+21 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +19...+24 градус, өдөртөө +31...+36 градус, бусад нутгаар шөнөдөө +9…+14 градус, өдөртөө +21...+26 градус дулаан байна.

Гал түймэр:

Дорноговь аймаг, Сайншанд сум автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 07.22-ны өдрийн 03:13 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Сайншанд сум дахь Гал түймэр унтраах, аврах 33 дугаар ангийн алба хаагчдыг очиход “Foton” загварын автомашины толгой хэсэг бүрэн шатсан,  чиргүүлийн хэсэг шатаж байсныг  ажиллан унтраасан.

Ой, хээрийн түймэр: 

Сэлэнгэ аймаг, Түшиг сум Жаргал мандах багийн “Хар горхи” гэдэг газар /аймгийн төвөөс баруун урд зүгт 100 км, сумын төвөөс зүүн урд зүгт 110 км/  Ой, хээрийн гал түймэр гарсан тухай дуудлагыг 07.17-ны өдрийн 10:30 цагт хүлээн авсан.  Тус аймгийн Онцгой байдлын газрын 36 дугаар ангийн алба хаагчид ой, хээрийн гал түймрийг унтраах ажиллагааг зохион байгуулж, 07.17-ны өдрийн 23:24 цагт цурамд оруулж, 07.21-ний 16:30 цагт түймрийг бүрэн унтраасан.

 

 

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Гамшигт тэсвэртэй дэд бүтцийг хөгжүүлэхэд шинжлэх ухаан, судалгааны нотолгоо чухал үүрэгтэйг харууллаа

Онцгой байдлын ерөнхий газар, Гамшиг судлалын үндэсний хүрээлэн хамтран зохион байгуулсан “Гамшигт тэсвэртэй дэд бүтэц – Disaster Resilient Infrastructure 2025” олон улсын эрдэм шинжилгээний хурлын үеэр Монгол Улс болон олон улсын судлаачид гамшгийн эрсдэлийг бууруулах, хотын дэд бүтцийг тэсвэржүүлэх чиглэлээр зочин илтгэл 1, үндсэн 17 илтгэл, ханын 9 илтгэлийг хэлэлцүүллээ.

Гамшгаас хамгаалах бэлтгэл, бэлэн байдлыг бэхжүүлэхэд хамтран ажиллахаар боллоо

Уулзалтын үеэр Монгол Улсын Онцгой байдлын байгууллага, АНУ-ын Армийн хамтарсан агаараас болон уснаас аврах дадлага сургуулийг 2026 онд зохион байгуулах, Баян-Өлгий, Ховд аймагт гамшгаас хамгаалах бэлтгэл, бэлэн байдлыг бэхжүүлэхэд хамтран ажиллахаар тохиролцсон юм.

Байгалийн гамшигтай тэмцэх үндэсний чадавхыг дээшлүүлэхэд хамтран ажиллана

Байгалийн гамшигтай тэмцэх үндэсний чадавхыг дээшлүүлэхэд чиглэсэн, гамшгийн эрсдэлийг үнэлэх, бууруулах стратеги, арга зүй боловсруулахад техникийн туслалцаа үзүүлэх хамтарсан төсөл хэрэгжүүлэх ба байгалийн гамшгийн үед харилцан туслалцаа үзүүлж, энэ салбарын бусад харилцан сонирхол илэрхийлсэн чиглэлүүдээр хамтран ажиллана.