Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

A- A A+

Цаг агаар: 

Өнгөрсөн хоногт: Увсын 4 суманд 2 мм, Баян-Өлгийн 3 суманд 0.5 мм, Хөвсгөлийн 8 суманд 10 мм,   Өвөрхангайн 1 суманд 0.1 мм,  Архангай 5 суманд 11 мм бороо орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа

Өнөөдөр: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Увс нуурын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи нутгийн төв хэсгээр баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс 5-10 м/с, борооны өмнө түр зуур ширүүснэ. Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор +19…+24 градус, Эг, Үүр, Орхон, Сэлэнгийн хөндийгөөр +24…+29 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгаар +34…+39 градус, бусад нутгаар +29…+34 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Үүлшинэ, бороо орохгүй. Салхи баруунаас 5-10 м/с, борооны өмнө түр зуур ширүүснэ. Өдөртөө +31…+33 градус дулаан байна.

Төлөв байдал: 22-нд баруун аймгуудын нутгийн хойд, зүүн аймгуудын нутгийн баруун хойд хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутгаар, 23-нд баруун аймгуудын нутгийн хойд, говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв болон зүүн аймгуудын ихэнх нутгаар, 24-нд төвийн аймгуудын нутгийн хойд, говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 25-нд говь болон зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи ихэнх хугацаанд 5-10 м/с, борооны өмнө түр зуур ширүүснэ. Ихэнх хугацаанд нутгийн хойд хэсгээр сэрүүсэж, нутгийн өмнөд хэсгээр халж Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө +4...+9 градус, өдөртөө +16...+21 градус, говийн бүс нутгийн хойд хэсэг, Хангайн нурууны өвөр бэл, Дорнод-Дарьгангын тал нутгаар шөнөдөө +14...+19 градус, өдөртөө +28...+33 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +19...+24 градус, өдөртөө +34...+39 градус, бусад нутгаар шөнөдөө +10…+15 градус, өдөртөө +22...+27 градус дулаан байна.

Гал түймэр:

Улаанбаатар хот, Баянгол дүүрэг 1 дүгээр хороо тагтан дээр гал гарч байна гэсэн дуудлагыг 07.20-ны өдрийн 19:14 цагт хүлээн авсан. Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 10 дугаар ангийн алба хаагчдыг очиход эзэнгүй байрны тагтан дээр эд, хогшил шатаж байсныг  ажиллаж унтраасан.

Баянхонгор аймаг, Баянговь сум Өргөн баг гэр шатаж байна гэсэн дуудлагыг 07.20-ны өдрийн 23:03 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Баянговь сум дахь Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчдыг очиход иргэн З-ын 5 ханатай гэр, эд хогшлын хамт бүрэн шатаж байсныг ажиллаж унтраасан.

Дархан-Уул аймаг, Шарынгол сум хашаа шатаж байна гэсэн дуудлагыг 07.20-ны өдрийн 23:46 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 55 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн С-ийн 4 метрийн урттай хашаа шатаж байсныг ажиллаж унтраасан.

Ой, хээрийн түймэр: 

Булган аймаг, Тэшиг сум Хужирт багийн "Улаан-Эрэг" гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 260 км, сумын төвөөс зүүн зүгт 70 км/  Ойн гал түймэр гарсан тухай дуудлагыг 07.18-ны өдрийн 19:02 цагт хүлээн авсан.  Тус  аймгийн Онцгой байдлын газрын Хутаг-Өндөр сум дахь Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид, орон нутгийн иргэд ой, хээрийн гал түймрийг унтраах ажиллагааг зохион байгуулж, 07.19-ний өдрийн 01:00 цагт цурамд оруулж, 07.20-ны өдрийн 09:30 цагт бүрэн унтраасан.  Урьдчилсан байдлаар түймэрт 4 га орчим талбай өрстөн.

Булган аймаг, Хутаг-Өндөр сум Хантай багийн “Баянголын хэвтээ толгой” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 145 км, сумын төвөөс зүүн зүгт 100 км, Хялганат тосгоноос баруун зүгт 60 км/ Ой, хээрийн гал түймэр гарсан тухай дуудлагыг 07.19-ний өдрийн 15:18 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Хангал сум дахь 50 дугаар ангийн алба хаагчид, орон нутгийн иргэд очиж ой, хээрийн гал түймрийг унтраах ажиллагааг зохион байгуулан 07.20-ны өдрийн 07:00 цагт цурамд оруулж, мөн өдрийн 11:07 цагт бүрэн унтраасан. Урьдчилсан байдлаар түймэрт 3 га талбай өртсөн.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Гамшигт тэсвэртэй дэд бүтцийг хөгжүүлэхэд шинжлэх ухаан, судалгааны нотолгоо чухал үүрэгтэйг харууллаа

Онцгой байдлын ерөнхий газар, Гамшиг судлалын үндэсний хүрээлэн хамтран зохион байгуулсан “Гамшигт тэсвэртэй дэд бүтэц – Disaster Resilient Infrastructure 2025” олон улсын эрдэм шинжилгээний хурлын үеэр Монгол Улс болон олон улсын судлаачид гамшгийн эрсдэлийг бууруулах, хотын дэд бүтцийг тэсвэржүүлэх чиглэлээр зочин илтгэл 1, үндсэн 17 илтгэл, ханын 9 илтгэлийг хэлэлцүүллээ.

Гамшгаас хамгаалах бэлтгэл, бэлэн байдлыг бэхжүүлэхэд хамтран ажиллахаар боллоо

Уулзалтын үеэр Монгол Улсын Онцгой байдлын байгууллага, АНУ-ын Армийн хамтарсан агаараас болон уснаас аврах дадлага сургуулийг 2026 онд зохион байгуулах, Баян-Өлгий, Ховд аймагт гамшгаас хамгаалах бэлтгэл, бэлэн байдлыг бэхжүүлэхэд хамтран ажиллахаар тохиролцсон юм.

Байгалийн гамшигтай тэмцэх үндэсний чадавхыг дээшлүүлэхэд хамтран ажиллана

Байгалийн гамшигтай тэмцэх үндэсний чадавхыг дээшлүүлэхэд чиглэсэн, гамшгийн эрсдэлийг үнэлэх, бууруулах стратеги, арга зүй боловсруулахад техникийн туслалцаа үзүүлэх хамтарсан төсөл хэрэгжүүлэх ба байгалийн гамшгийн үед харилцан туслалцаа үзүүлж, энэ салбарын бусад харилцан сонирхол илэрхийлсэн чиглэлүүдээр хамтран ажиллана.