Цаг агаар:
Өнгөрсөн хоногт: Архангайн 7 суманд 0.6 мм, Баянхонгорын 1 суманд 1 мм, Булганы 1 суманд 3.8 мм, Дарханы 4 суманд 7 мм, Өмнөговийн 1 сум 0.1 мм, Өвөрхангайн 10 суманд 15 мм, Сэлэнгийн 1 суманд 0.9 мм, Хөвсгөлийн 5 суманд 7.2 мм бороо орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.
Өнөөдөр: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун болон говийн аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун болон өмнөд хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи нутгийн өмнөд хэсгээр баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос 5-10 м/с, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. Өдөртөө ихэнх нутгаар сэрүүсэж, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Орхон, Тэрэлж, Хэрлэн голын хөндий, говийн бүс нутгийн хойд хэсгээр +18…+23 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Сэлэнгэ, Хараа, Ерөө голын хөндийгөөр +29…+34 градус, бусад нутгаар +22…+27 градус дулаан байна.
Улаанбаатар хотод: Үүлэрхэг, бага зэргийн бороо орно. Салхи баруун хойноос 5-10 м/с, борооны өмнө түр зуур ширүүснэ. +22…+24 градус дулаан байна.
Төлөв байдал: 19-нд төвийн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар, 20-нд Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Дорнод-Дарьгангын тал нутаг, Халх голын хөндийгөөр, 21-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 22-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын ихэнх нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи ихэнх хугацаанд 5-10 м/с, борооны өмнө түр зуур ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө +5...+10 градус, өдөртөө +20...+25 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +19...+24 градус, өдөртөө +32...+37 градус, бусад нутгаар шөнөдөө +13…+18 градус, өдөртөө +25...+30 градус дулаан байна. 20-нд нутгийн зүүн хэсгээр, 21-нд нутгийн баруун хойд хэсгээр, 22-нд нутгийн хойд хэсгээр сэрүүснэ.
Гал түймэр:
Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг 20 дугаар хороо байшин шатаж байна гэсэн дуудлагыг 07.17-ны өдрийн 13:36 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 35 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн А-ын 8х8 метрийн хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг шатаж байсныг ажиллаж унтраасан.
Баян-Өлгий аймаг, Өлгий сум Ховд гол багийн задгайд Хашаа шатаж байна гэсэн дуудлагыг 07.17-ны өдрийн 21:00 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 31 дүгээр ангийн алба хаагчддыг очиход иргэн С-ийн 2 метрийн урттай хашаа шатаж байсныг ажиллаж унтраасан.
Ой, хээрийн түймэр:
Сэлэнгэ аймаг, Хүдэр сум Баянцагаан багийн “Шоргоолжны хүдэртийн хэц” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 193 км, сумын төвөөс баруун урд зүгт 25 км/ Ой, хээрийн түймэр гарч байна гэсэн дуудлагыг 07.15-ны өдрийн 16:35 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Хүдэр сум дахь Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид, орон нутгийн иргэд ой, хээрийн гал түймрийг унтраах ажиллагааг зохион байгуулж байна.
Сэлэнгэ аймаг, Ерөө сум Буурагчин багийн “Агуйт” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 180 км, Ерөө сумын төвөөс зүүн урд зүгт 90 км/ www.firms.modaps.eosdis.nasa.gov сайтын мэдээгээр гал түймрийн цэг илэрсэн дуудлагыг 07.16-ны өдрийн 06:00 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Баянгол сум дахь 40 дүгээр анги, 36 дугаар ангийн алба хаагчид, Ерөө сумын Мэргэжлийн ангийн нийт 24 хүн, 4 автомашинтайгаар ойн гал түймрийн баруун хэсгээр унтраах ажиллагааг зохион байгуулж байна.
Сэлэнгэ аймаг, Хүдэр сумс Баянцагаан багийн “Шоргоолжийн-Өндөр” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 140 км, сумын төвөөс баруун урд зүгт 30 км/ Ой, хээрийн гал түймэр гарсан дуудлагыг 07.17-ны өдрийн 06:00 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 36 дугаар ангийн алба хаагчид ой, хээрийн түймрийг унтраах ажиллагааг зохион байгуулж байна.
Сэлэнгэ аймаг, Түшиг сум Жаргал мандах багийн “Хар горхи” гэдэг газар /аймгийн төвөөс баруун урд зүгт 100 км, сумын төвөөс зүүн урд зүгт 110 км/ ой, хээрийн гал түймэр гарсан тухай дуудлагыг 07.17-ны өдрийн 10:30 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 36 дугаар ангийн алба хаагчид ой, хээрийн түймрийг унтраах ажиллагааг зохион байгуулж, 07.17-ны өдрийн 23:24 цагт цурамд оруулж бүрэн унтраахаар ажиллаж байна.
Сэлэнгэ аймаг, Ерөө сум Буурагчин багийн “Шарлан голын баруун тал” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 320 км, Мандал сумын төвөөс зүүн зүгт 140 км/ www.firms.modaps.eosdis.nasa.gov болон www.icc.mn сайтын 07.17-ны өдрийн 12:25 цагт мэдээгээр ойн гал түймрийн цэг илэрсэн. Агаараас эрэн хайх, аврах 111 дүгээр ангийн МТ-1111 дугаарын нисдэг тэрэг Мандал сум руу хөөрч, 3 удаагийн нислэгээр 19 дүгээр ангийн алба хаагчдыг түймрийн голомт руу тээвэрлэн хүргэж, алба хаагчид ойн гал түймрийг унтраах ажиллагааг зохион байгуулж байна.
Сэлэнгэ аймаг, Хүдэр сум Баянцагаан багийн “Янгаахай” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 198 км, сумын төвөөс зүүн урд зүгт 30 км, Сайхан сумаас зүүн урд 190 км/ www.firms.modaps.eosdis.nasa.gov болон www.icc.mn сайтын 07.17-ны өдрийн 12:40 цагийн мэдээгээр ойн гал түймрийн цэг илэрсэн. Тус аймгийн Онцгой байдлын газрын Хүдэр сум дахь Эрэн хайх, аврах салбарын алба хаагчидд, Хилийн цэргийн 0236 дугаар заставын алба хаагчид, Сайхан сум дахь 61 дүгээр ангийн алба хаагчид унтраахаар ажиллаж байна.
ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР
2025/07/18
Шинэ мэдээОнцгой байдлын ерөнхий газар, Гамшиг судлалын үндэсний хүрээлэн хамтран зохион байгуулсан “Гамшигт тэсвэртэй дэд бүтэц – Disaster Resilient Infrastructure 2025” олон улсын эрдэм шинжилгээний хурлын үеэр Монгол Улс болон олон улсын судлаачид гамшгийн эрсдэлийг бууруулах, хотын дэд бүтцийг тэсвэржүүлэх чиглэлээр зочин илтгэл 1, үндсэн 17 илтгэл, ханын 9 илтгэлийг хэлэлцүүллээ.
2025/07/18
Шинэ мэдээУулзалтын үеэр Монгол Улсын Онцгой байдлын байгууллага, АНУ-ын Армийн хамтарсан агаараас болон уснаас аврах дадлага сургуулийг 2026 онд зохион байгуулах, Баян-Өлгий, Ховд аймагт гамшгаас хамгаалах бэлтгэл, бэлэн байдлыг бэхжүүлэхэд хамтран ажиллахаар тохиролцсон юм.
2025/07/18
Шинэ мэдээБайгалийн гамшигтай тэмцэх үндэсний чадавхыг дээшлүүлэхэд чиглэсэн, гамшгийн эрсдэлийг үнэлэх, бууруулах стратеги, арга зүй боловсруулахад техникийн туслалцаа үзүүлэх хамтарсан төсөл хэрэгжүүлэх ба байгалийн гамшгийн үед харилцан туслалцаа үзүүлж, энэ салбарын бусад харилцан сонирхол илэрхийлсэн чиглэлүүдээр хамтран ажиллана.