Цаг агаар:
Өнгөрсөн хоногт: Архангайн 13 суманд 22 мм, Баян-Өлгийн 4 суманд 7.1 мм, Булганы 10 суманд 52 мм, Дархан-Уулын 1 суманд 0.8 мм, Дорнодын 2 суманд 7.2 мм, Дундговийн 5 суманд 5 мм, Завханы 3 суманд 9.4 мм, Өвөрхангайн 2 суманд 3 мм, Өмнөговийн 1 суманд 0.8 мм, Төвийн 1 суманд 2 мм, Сүхбаатарын 1 суманд 1.7 мм, Хөвсгөлийн 6 суманд 65 мм, Хэнтийн 11 суманд 21 мм бороо орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.
Өнөөдөр: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи ихэнх нутгаар баруун өмнөөс 5-10 м/с, борооны өмнө түр зуур ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр голын хөндийгөөр +16…+21 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсэг, Дорнодын тал нутгаар +28…+33 градус, бусад нутгаар +22...+27 градус дулаан байна.
Улаанбаатар хотод: Үүлэрхэг. Дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно. Салхи баруун өмнөөс 6-11 м/с, борооны өмнө түр зуур ширүүснэ. Өдөртөө +24…+26 градус дулаан байна.
Төлөв байдал: 10-нд нутгийн хойд хэсгээр, 11-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 12-нд баруун аймгуудын ихэнх нутгаар, 13-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн баруун хойд хэсэг, говийн аймгуудын нутгийн зарим газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи ихэнх хугацаанд 5-10 м/с, борооны өмнө түр зуур ширүүснэ. 10, 11-нд нутгийн хойд хэсгээр бага зэрэг сэрүүсэх боловч бусад хугацаанд Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор шөнөдөө +4…+9 градус, өдөртөө +20...+25 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +17...+22 градус, өдөртөө +31...+36 градус, бусад нутгаар шөнөдөө +12…+17 градус, өдөртөө +26...+31 градус дулаан байна.
Гал түймэр:
Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг байшин шатаж байна гэсэн дуудлагыг 07.08-ны өдрийн 22:50 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 63 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Г-ын 6х8 метрийн хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг шатаж байсныг ажиллаж унтраасан.
Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг 42 дугаар хороо автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 07.09-ний өдрийн 02:35 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 63 дугаар ангийн алба хаагчдыг очиход байрны гадна цахилгааны утас шатаж байсныг ажиллаж унтраасан.
Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг 22 дугаар хороо гал гарч байна гэсэн дуудлагыг 07.09-ний өдрийн 05:27 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 63 дугаар ангийн алба хаагчдыг очиход эд хогшил шатаж байсныг ажиллаж унтраасан.
Ой, хээрийн түймэр:
Сэлэнгэ аймаг, Ерөө сум Буурагчин багийн “Өлөнт” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 320 км, сумын төвөөс зүүн урд зүгт 65 км, Мандал сумаас зүүн хойд зүгт 135 км/ www.firms.modaps.eosdis.nasa.gov сайтад түймрийн цэг илэрсэн дуудлагыг 07.04-ний өдрийн 16:00 цагт хүлээн авсан. Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газар, Нийслэлийн Онцгой байдлын газар, Булган аймгийн Онцгой байдлын газрын нийт 30 алба хаагч ойн гал түймрийг унтраах ажиллагааг зохион байгуулж, 07.08-ны өдрийн 09:35 цагт цурамд оруулж, 14:40 цагт бүрэн унтраасан.
Сэлэнгэ аймаг, Мандал сум Түнхэл багийн “Чинчулуу-Уул” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 325 км, сумын төвөөс зүүн урд зүгт 140 км, Түнхэл багаас зүүн хойд зүгт 100 км/ www.firms.modaps.eosdis.nasa.gov сайтад түймрийн цэг илэрсэн дуудлагыг 07.04-ний өдрийн 16:00 цагт хүлээн авсан. Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид ойн гал түймрийг унтраах ажиллагааг зохион байгуулж, 07.07-ны өдрийн 12:35 цагт цурамд оруулж, 07.08-ны өдрийн 16:15 цагт бүрэн унтраасан.
ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР
2025/07/09
Шинэ мэдээСумдын халаалтын төвүүдийн засвар, шинэчлэлийг бүрэн хийж, хувийн хэвшил рүү менежментийг нь шилжүүлснээр төрийн ачаалал буурч, эдийн засгийн үр ашигтай ажиллаж эхэлсэн гэдгийг энэ үеэр танилцууллаа.
2025/07/09
Шинэ мэдээ“Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын талуудын 17 дугаар бага хурал (COP17) зохион байгуулах цэнхэр бүсэд гал түймэр гарсан үед хариу арга хэмжээ зохион байгуулах дадлага, сургуулийг зохион байгууллаа.
2025/07/09
Гадаад мэдээБУДАПЕШТ, 2026 оны наймдугаар сарын 6 /Reuters/. Австри улсад лхагва гарагт агаарын хэм түүхэн дээд хэмжээнд хүрч халжээ. Түүнчлэн аагим халуун, ган гачгийн улмаас төв болон өмнөд Европт ихээхэн хүндрэл үүсэж, Унгар улсад эрчим хүчний хэрэглээг хязгаарлажээ. Дэлхийд хамгийн эрчимтэй дулаарч буй Европ тивд энэ зун түүхэнд үзэгдээгүйгээр халж, Франц, Испани улсууд түймрийн гамшигт өртөөд байна. Аагим халуун агаарын урсгал зүүн зүгт шилжиж, Италийн зарим нутагт Цельсийн +40 хэм хүрсэн тул томоохон хотуудад улаан түвшний сэрэмжлүүлэг зарлажээ. Албани улсын онцгой байдлын албаныхан Маллакастер мужийн өмнөд хэсэгт дэгдсэн ойн түймрийг унтраахаар ажиллаж байна. Хэт халуунаас болж Ватиканы Пап лам Лео долоо хоног тутмын айлтгалаа Ариун Петрийн талбайд бус харин дотор танхимд хийхээс аргагүйд хүрчээ. Ромд ирсэн жуулчид энэ шийдвэрийг "бүгчим халуунаас түр боловч зугтах боломж" хэмээн талархан хүлээн авчээ. Словактай залгаа хилийн орчимд орших Австрийн Бад Дойч-Альтенбург хотод агаарын хэм +41.2 °C хүрснийг тус улсын үндэсний цаг уурын алба бүртгэжээ. Түүнчлнэ мягмар гарагт Вена хотын орчимд +41.0 °C хүрч халсан байна.