Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

A- A A+

Цаг агаар: 

Өнгөрсөн хоногт: Улаанбаатар хотод 3.8 мм, Булган /2 сум/ - 2 мм, Дорнод /8 сум/ - 2.1 мм, Дорноговь /1 сум/ - 2.4 мм, Орхон /2 сум/ - 14 мм, Өвөрхөнгай /7 сум/ - 5 мм, Өмнөговь /6 сум/ - 2.4 мм, Сүхбаатар /2 сум/ - 0.1 мм, Хэнтий /9 сум/ - 5.5 мм, Хөвсгөл /3 сум/ - 5 мм бороо орсон. Бусад нутгаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө баруун аймгуудын нутгийн хойд, төв болон говийн аймгуудын нутгийн баруун хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, өдөртөө төвийн аймгуудын ихэнх нутаг, баруун болон зүүн аймгуудын нутгийн хойд, говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Агаарын температур өдөртөө Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр голын хөндийгөөр +17…+22 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дорнод, Дарьгангын тал нутгаар +30…+35 градус, бусад нутгаар +23...+28 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Шөнөдөө багавтар үүлтэй, бороо орохгүй. Өдөртөө үүлшиж, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи баруун өмнөөс секундэд 7-12 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Шөнөдөө +15…+17 градус, өдөртөө +26…+28 градус дулаан байна.

Төлөв байдал: 9-нд баруун, төв, говийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын ихэнх нутгаар, 10-нд нутгийн хойд хэсгээр, 11-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 12-нд баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Нутгийн хойд хэсгээр бага зэрэг сэрүүсэж Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор шөнөдөө +4…+9 градус, өдөртөө +17...+22 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +17...+22 градус, өдөртөө +29...+34 градус, бусад нутгаар шөнөдөө +11…+16 градус, өдөртөө +23...+28 градус дулаан байна. 11-нд нутгийн баруун өмнөд хэсгээр, 12-нд ихэнх нутгаар өдөртөө хална.

Гал түймэр:

Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 3 дугаар баг байшин шатаж байна гэсэн дуудлагыг 07.07-ны өдрийн 14:07 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 21 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн Б-ийн 3х5 метрийн хэмжээтэй байшин шатаж байсныг ажиллаж унтраасан.

Хэнтий аймаг, Батноров сум орон сууцны байранд гал гарч байна гэсэн дуудлагыг 07.07-ны өдрийн 22:25 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Батноров сум дахь 42 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Д-ийн 45 м.кв хэмжээтэй 3 өрөө байрны унтлагын өрөөнд эд хогшил шатаж байсныг ажиллаж унтраасан.

Ой, хээрийн түймэр: 

Сэлэнгэ аймаг, Мандал сум Түнхэл багийн Хан-Хэнтий тусгай хамгаалалтай газрын нутаг дэвсгэр “Матгын нуруу” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 365 км, сумын төвөөс зүүн урд зүгт 160 км, Түнхэл багийн төвөөс зүүн хойд зүгт 105 км/ firms.modaps.eosdis.nasa.gov, ICC.mn сайтад гал түймрийн цэг илэрсэн тул Агаараас эрэн хайх, аврах 111 дүгээр ангийн МТ1111 дугаартай агаарын хөлгөөр тандалт хийхэд гал түймэр гарч байв. Нийслэлийн Онцгой байдлын газар,  Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид ойн гал түймрийг унтраах ажиллагааг зохион байгуулан ажиллаж 07.04-ний өдрийн 13:00 цагт цурамд оруулан, 07.07-ны өдрийн 12:34 цагт бүрэн унтраасан. Урьдчилсан байдлаар ойн гал түймэрт 5 га талбай өртөж шатсан.

Дархан-Уул аймаг, Хонгор сум 2 дугаар багийн “Шиврийн нарийны-Эх” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн зүгт 83 км, Шарын гол сумаас зүүн зүгт 30 км/  Ой, хээрийн гал түймэр гарч байна гэсэн дуудлагыг 07.06-ны өдрийн 12:10 цагт хүлээн авсан. Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газрын Шарын гол сум дахь 55 дугаар ангийн алба хаагчид, Хонгор сумын мэргэжлийн ангийнхан, Шарын гол сумын мэргэжлийн ангийнхан, “Шарын гол” ХК, “Дулаан-Шарын гол” ТӨХК-ийн ажилтнууд,орон нутгийн иргэд ой, хээрийн гал түймрийг унтраах ажиллагааг зохион байгуулан ажиллаж 07.06-ны өдрийн 19:20 цагт цурамд оруулан, 07.07-ны өдрийн 15:40 цагт бүрэн унтраасан. Урьдчилсан байдлаар ой, хээрийн гал түймэрт 5 га талбай өртөж шатсан.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Цаг агаарын аюултай болон гамшигт үзэгдлээс сэрэмжлүүлж байна

Энэ үед мал аж ахуйн салбарт ямаа самнах, мал төллөх, отор нүүдэл хийх, нэмэгдэл тэжээл өгөх зэрэг ажил эрчимтэй явагдаж байгаа тул малчид, иргэд та бүхэн цаг агаарын аюултай үзэгдлээс урьдчилан сэргийлэхийг онцгойлон зөвлөж байна. 

Залуу офицеруудын хөгжлийн жилийн нээлтийн арга хэмжээ боллоо

“Залуу офицерууд"-ын хөгжлийн жилийн хүрээнд офицеруудын мэдлэг, ур чадварыг нэмэгдүүлэх, мэргэжлийн хөгжлийг дэмжих, нийгмийн идэвх оролцоог өргөжүүлэх, харилцан туршлага солилцох, бусдад үлгэрлэн манлайлах чадварыг төлөвшүүлэхэд чиглэсэн цогц арга хэмжээнүүдийг төлөвлөн хэрэгжүүлж байна.

Хүүхдийн дуу хоолойг сонсох өдөр

Монгол улс Олон улсын Хүүхдийн тусламжийн утас (Child helpline international)-ны байгууллагын гишүүн орон бөгөөд дэлхийн 168 улсад хүүхдийн тусламжийн 173 утас ажилладаг байна.