Цаг агаар:
Өнгөрсөн хоногт: Булган-0.3 мм, Говь-Алтай-0.1 мм, Дархан-Уул-0.3 мм, Дорнод-1.3 мм, Завхан-25 мм, Орхон-0.7 мм, Өвөрхангай-20 мм, Сэлэнгэ-26 мм, Хөвсгөл-0.2 мм бороо орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.
Өнөөдөр: Ихэнх нутгаар үүлшинэ. Төвийн аймгуудын ихэнх нутаг, баруун болон говийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи ихэнх нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Эг, Үүр голын хөндийгөөр +16…+21 градус, говийн бүс нутгийн хойд хэсэг, Дорнод-Дарьгангын тал нутаг, Халх голын сав газраар +25…+30 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +30…+35 градус, бусад нутгаар +21...+26 градус дулаан байна.
Улаанбаатар хотод: Үүлшинэ, дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно, салхи баруун хойноос секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ, өдөртөө +22…+24 градус дулаан байна.
Төлөв байдал: 5-нд Алтай, Хангайн уулархаг нутгаар, 6-нд нутгийн зарим газраар, 7-нд баруун аймгуудын ихэнх нутаг, төв, говь, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 8-нд баруун аймгуудын нутгийн хойд, төвийн аймгуудын нутгийн баруун болон өмнөд хэсэг, говь болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор шөнөдөө +5…+10 градус, өдөртөө +16...+21 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +17...+22 градус, өдөртөө +29...+34 градус, бусад нутгаар шөнөдөө +11…+16 градус, өдөртөө +23...+28 градус дулаан байна. 6-нд нутгийн баруун өмнөд хэсгээр, 7-нд ихэнх нутгаар, 8-нд нутгийн зүүн хагаст хална.
Гал түймэр:
Ховд аймаг, Жаргалант сум Цамбагарав баг байшин шатаж байна гэсэн дуудлагыг 07.03-ны өдрийн 17:15 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 48 дугаар ангийн алба хаагчдыг очиход эзэнгүй 8х10 метрийн хэмжээтэй байшингийн дээвэр шатаж байсныг ажиллаж унтраасан.
Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг баригдаж байгаа барилгын гадна фасад шатаж байна гэсэн дуудлагыг 07.03-ны өдрийн 20:46 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 63 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн А-ийн 16 давхар баригдаж буй барилгын B/1 давхарт 5х5 метр ил задгай хог, 1 давхрын 3 метр фасад, 2, 3 давхрын 2 метр хэмжээтэй тагтны хуванцар хаалт шатаж байсныг ажиллаж унтраасан.
Ой, хээрийн түймэр:
Сэлэнгэ аймгийн Мандал сумын Түнхэл багийн Хан-Хэнтий тусгай хамгаалалтай газрын нутаг дэвсгэр "Матгын нуруу" гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 365 км-т, Мандал сумаас зүүн урд зүгт 160 км-т, Түнхэл багаас зүүн хойд зүгт 105 км орчимд/ firms.modaps.eosdis.nasa.gov, ICC.mn сайтад гал түймрийн цэг илэрсэн тул 111 дүгээр ангийн МТ1111 дугаартай агаарын хөлгөөр тандалт хийхэд гал түймэр гарч байв. Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газрын алба хааагчийг 4 удаагийн нислэгээр түймрийн голомтод буулгаж, ойн түймрийг унтраахаар ажиллаж байна.
Төв аймгийн Борнуур сумын Бичигт багийн "Баянголын нэгийн-Ам" гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 144 км-т, сумын төвөөс зүүн хойд зүгт 25 км-т/ ойн гал түймэр гарч байна гэсэн дуудлагыг 07.03-ны өдрийн 16:35 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын “Шоргоолжны-Өндөр” гэдэг газар ажиллаж байсан алба хаагч шилжиж, Борнуур сумын мэргэжлийн ангийн ажилтнууд, нийт 45 хүн, 5 автомашинтай ойн түймрийг унтраахаар ажиллаж, мөн өдрийн 22:00 цагт цурманд оруулж, бүрэн унтраахаар ажиллаж байна.
Сэлэнгэ аймаг, Хүдэр сум Тарвагатай багийн “Тарвагатай” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 210 км, сумын төвөөс баруун хойд зүгт 40 км/ Ой, хээрийн гал түймэр гарсан гэсэн дуудлагыг 07.01-ний өдрийн 16:06 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Хүдэр сум дахь Эрэн хайх, аврах салбар, Цагдаагийн байгууллагын алба хаагчид,, орон нутгийн нийт 13 хүн, 2 автомашин, 3 мотоциклтой 16:47 цагт гарч 40 км замыг туулан 20:27 цагт очиж ой, хээрийн гал түймрийг унтраах ажиллагааг зохион байгуулан ажиллаж, 07.03-ны өдрийн 20:40 цагт цурамд оруулсан, бүрэн унтраахаар ажиллаж баайна.
Сэлэнгэ аймаг, Ерөө сум Бугант багийн “Жаргалант” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 160 км, сумын төвөөс зүүн урд зүгт 60 км/ Firms.modaps.eosdis.nasa.gov сайтад түймрийн цэг илэрсэн дуудлагыг 07.01-ний өдрийн 16:50 цагт хүлээн авсан. Онцгой байдлын Ерөнхий газар, Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газар, Орхон аймгийн Онцгой байдлын газар,, Говьсүмбэр аймгийн Онцгой байдлын газар, Баянхонгор аймгйин Онцгой байдлын газар, Нийслэлийн Онцгой байдлын газар, орон нутгийн нийт 99 хүн, 14 автомашинтай голомтод ажиллаж байна.
Хүний үйл ажиллагаатай холбоотой осол:
Усны осол - Голын усанд осолдсон: Сэлэнгэ аймаг, Ерөө сум Тавин багийн "Гангын тохой" гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 100 км-т/ “Ерөө” голын усанд 1 хүн живсэн тухай дуудлагыг 07.03-ны өдрийн 13:00 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх аврах ангийн алба хаагчид очиж иргэн Б/41 настай, эрэгтэй/-г Ерөө голын усанд эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, тус багийн “Гангын тохой” гэдэг газар /анх осолдсон газраас баруун хойд зүгт 500 метр/-аас 17:03 цагт цогцсыг олж уснаас гарган Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн.
ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР
2025/07/04
Шинэ мэдээОнцгой байдлын ерөнхий газар, Гамшиг судлалын үндэсний хүрээлэн хамтран зохион байгуулсан “Гамшигт тэсвэртэй дэд бүтэц – Disaster Resilient Infrastructure 2025” олон улсын эрдэм шинжилгээний хурлын үеэр Монгол Улс болон олон улсын судлаачид гамшгийн эрсдэлийг бууруулах, хотын дэд бүтцийг тэсвэржүүлэх чиглэлээр зочин илтгэл 1, үндсэн 17 илтгэл, ханын 9 илтгэлийг хэлэлцүүллээ.
2025/07/04
Шинэ мэдээУулзалтын үеэр Монгол Улсын Онцгой байдлын байгууллага, АНУ-ын Армийн хамтарсан агаараас болон уснаас аврах дадлага сургуулийг 2026 онд зохион байгуулах, Баян-Өлгий, Ховд аймагт гамшгаас хамгаалах бэлтгэл, бэлэн байдлыг бэхжүүлэхэд хамтран ажиллахаар тохиролцсон юм.
2025/07/04
Шинэ мэдээБайгалийн гамшигтай тэмцэх үндэсний чадавхыг дээшлүүлэхэд чиглэсэн, гамшгийн эрсдэлийг үнэлэх, бууруулах стратеги, арга зүй боловсруулахад техникийн туслалцаа үзүүлэх хамтарсан төсөл хэрэгжүүлэх ба байгалийн гамшгийн үед харилцан туслалцаа үзүүлж, энэ салбарын бусад харилцан сонирхол илэрхийлсэн чиглэлүүдээр хамтран ажиллана.