Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

A- A A+

Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Улаанбаатар хотод 1.2 мм, Архангай 0.3-5 мм, Баянхонгор аймагт 0.9 мм, Булган аймагт 0.1-19 мм, Дархан-Уул аймагт 4.5 мм, Орхон аймагт 1.4 мм, Сэлэнгэ аймагт 0.2-0.9 мм, Увс аймагт 1 мм, Төв аймагт 0.11 мм, Хөвсгөл аймагт 8 мм бороо орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи нутгийн зүүн хэсгээр баруун өмнөөс, бусад нутгаар баруун өмнөөс баруун хойш эргэж 5-10 м/с, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. Нутгийн хойд хэсгээр сэрүүсэж Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Байдраг, Тэрэлж голын хөндийгөөр +19…+24 градус, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул голын хөндийгөөр +26…+31 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дорнод-Дарьгангын тал нутгаар +31…+36 градус, бусад нутгаар +23...+28 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Үдээс өмнө үүлэрхэг. Үдээс хойш үүл багасна. Бороо орохгүй. Салхи өмнөөс 5-10 м/с, +26…+28 градус дулаан байна.

Төлөв байдал: 7-р сарын 1-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар, 2-нд баруун аймгуудын нутгийн хойд, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 3-нд баруун болон говийн аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 4-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи ихэнх хугацаанд 5-10 м/с, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор шөнөдөө +5…+10 градус, өдөртөө +17...+22 градус, Хэнтийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав газар, Туул голын хөндийгөөр шөнөдөө +12...+17 градус, өдөртөө +25...+30 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дорнод-Дарьгангын тал нутгаар шөнөдөө +18...+23 градус, өдөртөө +32...+37 градус, бусад нутгаар шөнөдөө +8…+13 градус, өдөртөө +21...+26 градус дулаан байна. Хугацааны сүүлээр нутгийн хойд хэсгээр бага зэрэг сэрүүснэ.

Гал түймэр:

Баянхонгор аймаг, Заг сум Баян-Улаан багийн “Цаахан тохой” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 172 км, сумын төвөөс зүүн хойд зүгт 15 км/ суудлын автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 06.29-ний өдрийн 10:09 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Жаргалант сум дахь Эрэн хайх, аврах салбарын алба хаагчдыг очиход иргэн У-ын  “Хьюндай верна” загварын суудлын автомашин шатаж байсныг  ажиллаж унтраасан.

Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг 18 дугаар хороо хогийн цэг шатаж байна гэсэн дуудлагыг 06.29-ний өдрийн 15:13 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 14 дүгээр ангийн алба хаагчдыг очиход 3х4 метрийн хэмжээтэй хогийн цэгт хог шатаж байсныг ажиллаж унтраасан.     

Ой, хээрийн түймэр: 

Сэлэнгэ аймаг, Ерөө сум Буурагчин багийн “Даваат” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 320 км, Ерөө сумын төвөөс зүүн урд зүгт 270 км, Мандал сумын төвөөс зүүн хойд зүгт 101 км/ Ой, хээрийн гал түймэр гарч байна гэсэн дуудлагыг 06.24-ний өдрийн 22:33 цагт /06.25-ны өдрийн 08:01 цагт/ хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Мандал сум дахь Онцгой байдлын хэлтэс, Баянгол сум дахь 40 дүгээр анги, нийслэлийн Онцгой байдлын газар, Мод боловсруулах үйлдвэрийн ажилтнууд, орон нутгийн нийт 54 хүн, 6 автомашинтайгаар ойн гал түймрийг унтраах ажиллагааг зохион байгуулж,  цурамд оруулж, 06.29-ний өдрийн 14:28 цагт бүрэн унтрааж, хүлээлгэн өгсөн.  Урьдчилсан байдлаар ойн гал түймэрт 30 га талбай өртсөн.

Сэлэнгэ аймаг, Ерөө сум Буурагчин багийн “Ялбаг Асгатын-Ам” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 325 км, Ерөө сумаас зүүн урд зүгт 270 км, Мандал сумаас зүүн хойд зүгт 60 км/ Ой, хээрийн гал түймэр гарч байна гэсэн дуудлагыг 06.24-ний өдрийн 22:40 цагт /06.25-ны өдрийн 08:01 цагт/ хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Мандал сум дахь 19 дүгээр анги, Баянгол сум дахь 40 дүгээр анги, нийслэлийн Онцгой байдлын газрын алба хаагчид, “Өгөөж Хараа” ХХК-ийн нийт 34 хүн, 2 автомашинтай ойн гал түймрийг унтраах ажиллагааг зохион байгуулж, 06.28-ны өдрийн 14:07 цагт цурамд оруулж, 06.29-ний өдрийн 09:30 цагт бүрэн унтраасан. Урьдчилсан байдлаар ойн гал түймэрт 40 га талбай өртөж шатсан.

Сэлэнгэ аймаг, Хүдэр сум Тарвагатай багийн "Шоргоолж" гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд 228 км, сумын төвөөс зүүн урд зүгт 60 км/  Ой, хээрийн гал түймэр гарч байна гэсэн дуудлагыг 06.26-ны өдрийн 16:35 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Хүдэр сум дахь Эрэн хайх аврах салбар, Дорноговь аймгийн Онцгой байдлын газар, Өмнөговь аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид, сумын Мэргэжлийн ангийнхан нийт 36 хүн, 4 автомашинтай ой, хээрийн гал түймрийг унтраах ажиллагааг зохион байгуулж, 06.28-ны өдрийн 12:34 цагт цурамд оруулж, бүрэн унтраахаар ажиллаж байна. Урьдчилсан байдлаар ой, хээрийн гал түймэрт 64.4 га талбай өртөж шатсан.

Хэнтий аймаг, Батширээт сум 1 дүгээр багийн “Баруун тас” гэдэг газар /аймгийн төвөөс хойд зүгт 180 км, сумын төвөөс баруун хойд зүгт 120 км/  www.firms.modaps.eosdis.nasa.gov сайтад түймрийн цэг илэрсэн дуудлагыг 06.26-ны өдрийн 13:37 цагт хүлээн авсан. Хэнтий аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид ойн гал түймрийг унтраах ажиллагааг зохион байгуулж, 06.28-ны өдрийн 15:20 цагт цурамд оруулж, 06.29-ний өдрийн 09:15 цагт бүрэн унтраасан. Урьдчилсан байдлаар ойн гал түймэрт 1.32 га талбай өртсөн.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Сумдын халаалтын төвүүдийн засвар, шинэчлэлийг бүрэн хийж, хувийн хэвшил рүү менежментийг нь шилжүүлсэн гэдгийг онцоллоо

Сумдын халаалтын төвүүдийн засвар, шинэчлэлийг бүрэн хийж, хувийн хэвшил рүү менежментийг нь шилжүүлснээр төрийн ачаалал буурч, эдийн засгийн үр ашигтай ажиллаж эхэлсэн гэдгийг энэ үеэр танилцууллаа. 

Цэнхэр бүсэд гал түймэр гарсан үед хариу арга хэмжээний дадлага сургуулийг зохион байгууллаа

“Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын талуудын 17 дугаар бага хурал (COP17) зохион байгуулах цэнхэр бүсэд гал түймэр гарсан үед хариу арга хэмжээ зохион байгуулах дадлага, сургуулийг зохион байгууллаа.

Европт аагим халуун өдрүүд үргэлжилж байна

БУДАПЕШТ, 2026 оны наймдугаар сарын 6 /Reuters/. Австри улсад лхагва гарагт агаарын хэм түүхэн дээд хэмжээнд хүрч халжээ. Түүнчлэн аагим халуун, ган гачгийн улмаас төв болон өмнөд Европт ихээхэн хүндрэл үүсэж, Унгар улсад эрчим хүчний хэрэглээг хязгаарлажээ. Дэлхийд хамгийн эрчимтэй дулаарч буй Европ тивд энэ зун түүхэнд үзэгдээгүйгээр халж, Франц, Испани улсууд түймрийн гамшигт өртөөд байна. Аагим халуун агаарын урсгал зүүн зүгт шилжиж, Италийн зарим нутагт Цельсийн +40 хэм хүрсэн тул томоохон хотуудад улаан түвшний сэрэмжлүүлэг зарлажээ. Албани улсын онцгой байдлын албаныхан Маллакастер мужийн өмнөд хэсэгт дэгдсэн ойн түймрийг унтраахаар ажиллаж байна. Хэт халуунаас болж Ватиканы Пап лам Лео долоо хоног тутмын айлтгалаа Ариун Петрийн талбайд бус харин дотор танхимд хийхээс аргагүйд хүрчээ. Ромд ирсэн жуулчид энэ шийдвэрийг "бүгчим халуунаас түр боловч зугтах боломж" хэмээн талархан хүлээн авчээ. Словактай залгаа хилийн орчимд орших Австрийн Бад Дойч-Альтенбург хотод агаарын хэм +41.2 °C хүрснийг тус улсын үндэсний цаг уурын алба бүртгэжээ. Түүнчлнэ мягмар гарагт Вена хотын орчимд +41.0 °C хүрч халсан байна.