Онцгой байдлын ерөнхий газраас Баруун бүсийн офицер бүрэлдэхүүний “Гамшгаас хамгаалах команд штабын сургууль” Ховд аймагт энэ сарын 16-19-ний өдрүүдэд зохион байгуулж, сургалтад хамрагдсан алба хаагчдад батламж гардууллаа.
Сургуулийг 3 үе шаттайгаар зохион байгуулсан бөгөөд офицер бүрэлдэхүүний биеийн тамирын бэлтгэлжилт, цэргийн сургалт бэлтгэлтэй уялдуулан бие бялдар, тэсвэр хатуужил болон сэтгэл зүйн бэлтгэлийг дээшлүүлэх зорилгын хүрээнд болсон "Марш тактик, тусгай бэлтгэлийн тэмцээн"-д Баруун бүсийн төв-Ховд аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид тэргүүлж, Завхан аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчиид дэд байрт шалгарсан юм.
.jpg)
ОБЕГ-ын Ажиллагааны удирдлагын газрын дарга, хурандаа А.Дашням сургуулийн үр дүнг танилцуулж, цаашид анхаарах асуудлын талаар үүрэг чиглэл өгсөн юм.

Ховд, Завхан, Говь-Алтай, Увс, Баян-Өлгий аймгийн Онцгой байдлын газар, хэлтэс, анги, салбаруудын нийт 50 гаруй офицер бүрэлдэхүүн онолын мэдлэг, штабын дадлага, бие бялдрын бэлтгэлжилтээ дээшлүүлж, үүрэг гүйцэтгэх чадвараа нэмэгдүүллээ.

2025/06/19
Шинэ мэдээТэрээр мастерсийн цэнхэр бүсний ангиллын -74кг-ийн но-ги төрөлд алтан медаль, Ги-тэй төрлийн -76кг-ийн ангилалд мөнгөн медалийг тус тус хүртсэн юм.
2025/06/19
Шинэ мэдээТуйлын бүс нутгийг тооцохгүйгээр дэлхийн далайн гадаргын дундаж температур 2024 оны 3 дугаар сард бүртгэгдсэн хамгийн дулаан температуртай адил хэмжээнд хүрсэн байна
2025/06/19
Шинэ мэдээТус сургалт нь гамшгийн үеийн хүмүүнлэгийн тусламж, хариу арга хэмжээний зохицуулалтын талаарх оролцогчдын мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэхийн зэрэгцээ үндэсний болон олон улсын оролцогчдын хамтын ажиллагаа, харилцан ажиллагааг бэхжүүлэх, хүмүүнлэгийн зохицуулалтын чиглэлээр сургалт, дадлага сургуулийг төлөвлөн зохион байгуулах чадавхыг дээшлүүлэхэд ач холбогдолтой байлаа.